antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2013 1 comment

Аймгийн Засаг дарга нарыг авлигаас ангид ажиллахыг үүрэг болгов

нийтлэсэн Admin

JAV_4970-600x430Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар өнөөдөр Төрийн ордонд эхэлжээ.

Энэхүү сургалт семинарыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлээд улиран сонгогдсон болон шинээр сонгогдож буй Засаг дарга нарыг батламжилж, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тодруулбал энэхүү гэрээний заалтыг ирэх дөрвөн жилд Засаг дарга нарыг баримталж ажиллахыг үүрэг болгосон байна.  Гэрээнд, авлига хээл хахуулиас ангид байх, орон тоог нэмэгдүүлэхгүй, бүтцийн өөрчлөлт хийхгүй байх, хүнд суртлыг арилгах, хөрөнгийг зөв зохистой, хэрэгтэй зүйлд зарцуулах, аймгаа хот болгон хөгжүүлэх, өдөрт 12 цагаас дээш ажиллаж, амралтын өдрүүдэд сумдад хүрч ажиллах, гадаад руу албан томилолтоор хоёроос дээш удаа явахгүй байх, хамгийн гол нь цагийг хатуу баримталж ажиллах талаар заажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 24, 2013 1:22:23 am )

    Говь Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр авилгач ш дээ баримт зөндөө л байдаг

antalya rent a car