antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 2 comments

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт 500 саяын хахууль өгөх гэсэн хүн өөд болжээ

нийтлэсэн Admin

Манай улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Н.Энхбаяр өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийн хурал хийлгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “хамаг булхайг” олонд дэлгэв. Хариуд нь сайд түүнийг баривчлах үүргийг цагдаа нартаа өгсөн хэмээн Н.Энхбаярын намын нөхөд нь хэлж байгаа.

Энд чухам юу болоод байна вэ. Н.Энхбаярыг хэн ямар үндэслэлээр баривчлахаар очив гэдгийг хүмүүс тэр бүр ойлгоогүй.

Прокурорын байгууллагаас авсан баттай эх сурвалжийн мэдээллээр Н.Энхбаярыг УМБГ-т эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, цаашид АТГ-тай хамтран шалгах асуудал байгаа учраас ингэсэн юм байна. Түүнийг эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод байгаа гэнэ. Тиймээс УМБГ-ынхан түүнээс тайлбар авахаар удаа дараа дуудсан ч очоогүй аж. Ингээд мөрдөн байцаагч нар бор ногоон өнгийн “УАЗ-469” маркийн автомашинтайгаа очиж, албадан ирүүлж тайлбар авахаар болжээ.

Н.Энхбаярыг шалгах болсон нь нууцаар завшсан хөрөнгөтэй нь холбоотой гэнэ

Н.Энхбаярыг Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийг хувьчилж авсныг хүн бүр л мэддэг. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд орших Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг нураасан ч, уг хувьчлал хууль бусаар явагдсан тул хүчингүй болгох шийдвэрийг  энэ онд гаргасан билээ. 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон. 2003 онд нийслэлийн тухайн үеийн удирдлага “Хэвлэх үйлдвэрийг газартай нь хувьчилна” гэсэн шийдвэр гаргасан юм.

Тухайн үед тэнд “Улаанбаатар таймс” сонин хамт байсан бөгөөд тус сониныг менежментийн хувьчлалаар хувьчлах шийдвэр гаргасан. Энэ багийн гишүүнээр Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн төрсөн дүү О.Алтан орсон байдаг юм билээ. Тухайн үед “Улаанбаатар таймс”-ын удирдлага Санхүүгийн албаны даргынхаа нэр дээр өөр нэгэн баг гэгчийг байгуулан, оруулж хууль ёсных мэт харагдуулсан байдаг. Менежментийн багийн ажлын үр дүнг дөрвөн жилийн дараа буюу 2007 онд дүгнэж, 2008 оны наймдугаар сарын 8-нд Нийслэлийн өмч хувьчлалын комисс “Улаанбаатар таймс”-ын менежментийн багт хэвлэх үйлдвэрийн байр болон сониныг хувьчилж өгөв.

Энэ ажилд НИТХ-ын дарга Т.Билэгт оролцож, зохион байгуулсан хэргээр УМБГ-т шалгуулж байгаа билээ. Хэвлэх үйлдвэрийн байр, “Улаанбаатар таймс” сонинг хувьчилж авахад хөрөнгө оруулагчаар “Медиа холдинг” гэх компани орж ирсэн байна. Тэр нь “Эскон” гэх компанийн охин компани бөгөөд Н.Энхбаярынх. Тэрбээр Ерөнхийлөгч болохдоо уг компаниа дүү Намбарын Энхтуяа гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. Өдгөө ч Н.Энхтуяагийн нэр дээр “Эскон” компани бүртгэлтэй байгаа.

Хэн 500 саяын хахууль  өгөхөөр оролдов

Н.Энхбаяр нэгэн ярилцлагадаа “Надад нэг хүн 500 сая төгрөгийн хахууль өгөхөөр оролдсон” гэж байсан. Гэхдээ тэрбээр хэн гэдгийг нь, ямар зорилгоор түүнд өгөх  гэсэн тухай огт ярьдаггүй.

Харин түүнд 500 саяын хахууль өгөхийг оролдсон хүн нь өдгөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, манай нэртэй улстөрчдийн нэг гэдгийг ТӨХ-ныхон ярьдаг юм билээ. Тэдний ярьж буйгаар АПУ компанийн хувьчлалтай холбоотойгоор уг явдал болсон юм байна. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед уг улстөрч өрөөнд нь ороод “АПУ компанийг Г.Алтан, Ц.Жамъянсүрэн нарт хувьчилж өгөөч” гээд хахуульд нь 500 саяыг өгөх гэсэн юм байна. Харин Н.Энхбаяр дарга мөнгөнийх нь хэмжээг голсон уу, эсвэл арай илүүг хүссэн үү, түүнийг нь аваагүй байна.

Таксин Чинават “заазууран” барилгыг санхүүжүүлсэн үү

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санхүүжилттэй гэгдэх Сүхбаатарын талбайн урд хэсэгт байх “Чоно” корпорацийн барилга ашиглалтад ороход бэлэн болж, нэг давхарт нь тэднийх тухалсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа. Нэг хэсэг уг барилгын ажил зогссон нь санхүүжилтгүй болсноос гэх юм билээ. Эцэст нь Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават хөрөнгө оруулалт хийснээр барилгын ажил үргэлжилж, барьж дууссан гэнэ.

Д.Чойжамц хамба Н.Энхбаярын өгсөн мөнгийг хийдийнхээ дансанд хийжээ

Н.Энхбаяр нэг удаа “Зууны мэдээ” сонин, “TВ-9” телевизээ миний өмч биш гэж хэлсэн. Харин өдгөө хүн бүр л Н.Энхбаярынх гэдгийг мэдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй “ТВ-9” телевизийг япончууд хандивласан, тэгээд хувьдаа авсан гэдгийг нь хүртэл мэддэг. Энэ асуудлыг уг нь АТГ-т шалгасан ч тус газрын удирдлага хаацайлсаар эрүүгийн хэрэг үүсгэлгүй орхисон байгаа юм.

Уг телевизийг авсан түүх АТГ-ын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хавтаст хэргийн баримтаас тод харагдаж байна. Японы “Агоншү” гэх шашны байгууллагын урилгаар Н.Энхбаяр, Бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар тус улсад айлчилжээ. Энэ үеэр тус байгууллагынхан “Бурхны шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт зориулж телевизийн тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн байна. Тэд ч баярлан авсан нь ойлгомжтой. Түүнээс хойш өөрийн болгох ажлаа эхлүүлсэн байна. Уг тоног төхөөрөмж, гааль дээр буухад татварыг нь “Таван богд”-ын Ц.Баатарсайханаар төлүүлсэн гэх юм билээ.

Ингээд телевизийн нээлт болоход Д.Чойжамц хамбад багагүй хэмжээний мөнгө өгсөн байна. Харин Н.Энхбаярын өгсөн 40 сая төгрөг, 4000 долларыг хамба лам бурхны шашны хүн болохоор өөртөө авалгүй, бүгдийг нь “Гандантэгчэнлин” хийдийнхээ дансанд хийсэн нь баримттайгаа хавтаст хэрэгт байгаа юм.

Д.Дайчин

“Өнөөдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

2 Comments

  • Anonymous (October 28, 2011 5:04:28 pm )

    …дансанд хийсэн нь баримттайгаа хавтаст хэрэгт байгаа юм., удирдлага хаацайлсаар эрүүгийн хэрэг үүсгэлгүй орхисон байгаа юм. Hoooo ene setguulchuu Tagnuulchuu aina kk zooz yamartai manai setguulchid havtas hergiig uzeed medee bichdeg bol sain hereg shuu!!!

  • Deus (August 13, 2013 11:45:37 pm )

    That hits the target peeclftry. Thanks!

antalya rent a car