antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Зар: Эмчтэй найзална

нийтлэсэн Admin

Эмчтэй найзална. Ийм зар тавьдаг ч юм билүү гэж бодогдох боллоо. Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлсний дараа ийм бодол олон хүнд төрж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эмч танихгүй бол эмчлүүлнэ гэдэг их хэцүү болжээ.  2011 оны эхний хагас жилийн байдлаар 607 хүүхэд эндсэн бол авто осол, хордлого, онош нь тодорхойгүй эмч, эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдагчдын тоо нэлээд хэмжээгээр жин дарах болжээ. Энэ мэдээлэл танд нэгийг сануулж, хоёрыг бодогдуулж байгаа болов уу. Уг нь “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө, эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” хэмээн эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй бүхэн ам тангараг өргөдөг. Харамсалтай өргөсөн тангарагтаа үнэнч бус үйлдэл гаргах эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрлээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн 14 дүгээр нэгдэлийн үүд сахисаар 37 настай н.Пүрэвдорж гэгч иргэн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадалгүй байсаар нас барсан тохиолдол энэ сарын 15-нд гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан удаатай. Тус эрүүл мэндийн нэгдлийн поликлиник эрхэлсэн захирал Х.Батчимэгээс холбогдох эмч нарт хариуцлага тооцсон эсэх талаар тодруулахад “Ерөнхийдөө харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс эмч болон холбогдох хүмүүсийг шалгаж байгаа болохоор одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж дууссны дараа олон эрүүл мэндийн нэгдлээс албан ёсны мэдээллийг олон нийтэд заавал хүргэхийг салбар яамнаас үүрэг даалгавар болгосон байгаа. Энэ бүхнийг заавал эмч нартай холбож ойлгохоос илүүтэй, улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд ямар их ачаалалтай ажиллаж байгаа билээ, тоног төхөөрөмж, байр савны хүрэлцээ зэргийг авч үзэх хэрэгтэй байх. Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй дүүрэг гэдэг утгаараа ачаалал маш их байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг эмчид 100 өвчтөн ноогдож байна гэж тооцож үзвэл үзлэг, оношлогооны үр дүн тэр хэмжээгээр чанарын үзүүлэлт суларч буй нь мэдээж” хэмээн ачаалал гэдэг “аймаар” том шалтгаанаар “арьсаа хамгаалах” хариултаар ам таглаж байна лээ. Тухайн өдөр ачаалал ихтэй байсан ч гэлээ анхан шатны тусламж үзүүлэхэд нь ганц хүнд хамгийн сайндаа л 20-30 минут зарцуулах байсан биз. Зохих үйлчилгээг үзүүлээд дараах шатлалын эмнэлэгт нь илгээсэн бол н.Пүрэвдорж гэгч 37 настай залуу өнөөдөр эрүүл саруул, элэг бүтэн амьдарч байхыг үгүйсгэх аргагүй.

Дуулиан шуугиан болгон олон нийтэд мэдээлэгдсэн энэ болохоос биш олон аав, ээжийн үрс эмч нарын хүнд суртал, хэн нэгний буруугаас болж амь нас нь хохирсон тохиолдол ч далд хэлбэрээр оршсоор байгааг гэрчилнэ. Тэр бүү хэл, эмч нарын буруу оношлон эмчилсэн бага насны хүүхэд амь насаа алдсны дараа өвчний түүхийг нь өөрчилж, шүүхийн танхимд үрээ алдсан эхийг басамжилсан талаар мөн бид мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, тангараг өргөсөн эмч хариуцлагаас мултрахын тулд юуг ч хийхээс буцахгүй болсныг гэрчилж байна. Эрүүл мэндийн яам ч дээрх байдалд хариу өгөхөөс эрс татгалзаж, харьяа цагдаагийн байгууллага асуу гэсэн хариултаар түлхэх маягтай. Ажлын хариуцлага алдсан эмч нарын энэ мэтээр толгойг нь илсээр байтал цагаан нөмрөгт эмч нар чинь хатуухан хэлэхэд “алуурчид” болж гүйцэх нь байна гэдгийг салбар хариуцсан яамны ажилтнуудад анхааруулах нь зүйтэй болов уу.

Аль ч эрүүл мэндийн салбарт ачаалал эрс их, мэргэжлийн эмч мэргэжилтнүүд дутмаг, байр савын хүрэлцээ муу гэдгийг улиг болтол ярихыг цөөнгүй удаа сонслоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд 70 мянган хүнд үйлчлэх стандартын дагуу ашиглалтанд оруулснаас өдгөө 287 мянган хүнд үйлчилж байгаа гэнэ. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ч бас дээрхийн адил бэрхшээлтэй асуудал байгааг холбогдох яамнаа уламжилсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж алхам хийгдээгүй аж. Тендэр гэгч нэрээр бусдын хэрэглэж байсан тоног төхөөрөмж эмнэлгүүдэд нийлүүлэх бизнес санаа руу уралдахаас илүүтэй байр савны асуудал дээр анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг эрхэм дарга, сайдаасаа эмээсэн нэр бүхий эмч удирдлагууд хэлж байгаа боловч нэрээ хэлэхийг хүссэнгүй.

Хүнд суртал, авилга гэдэг нэр эрүүл мэндийн салбартай ямагт дөрөө харшуулж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Хэрвээ та эрүүл мэндийн салбараар байнга үйлчлүүлдэг бол тариа тариулах ганц сайн сувилагч дүүтэй юмуу эгчтэй, хаана ч нэрээр нь ороод хаалтгүй үзүүлэх эмч танилтай байх минь яаваа гэж бодогдох нь бий. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний түүхээ бариад нэг өдөр нэг шинжилгээ, дараа өдөр дахиад нэг шинжилгээ гэх мэтээр яст мэлхийн хурдаар өвчлөлийнхөө хурдыг гүйцэхгүй шинжтэй гэдгийг хэн бүхэн хэлнэ. Саяхны нэгэн судалгаагаар авилга, хүнд суртлаар Улсын клиникийн төв эмнэлэг тэргүүлж, нэгдүгээр амаржих газар, Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв удаалж, дээрх салбарынхан шил шилээ даран жагссан байна. Хаанаас хаалгачаа хүртэл гэгчээр эргэлтийн хоол, цайг хурдан шуурхай зөөлгөхийн тулд асрагчид шоколад, чихрээр гар цайлгах, сувилагчид түүнээс дээш хэмжээний гар хүндрүүлэх бэлэг сэлт өгөхгүйгээр эмчилгээний үр дүнг сайжруулах санаачлагыг гартаа авахгүй бол уух хэдэн витамин, нэг хоёр тарианаас хэтрэхгүй гэдэг ойлголт өвчтүүдийн дунд тэнүүчилж, шинээр хэвтэж буй нэгэндээ аминчлан зөвлөлгөө өгдөг гэх юм билээ.  Түүнээс гадна Улсын төв клиникийн эмнэлэгийн Наркологийн тасгийн нэр бүхий сувилагчид мансууруулах эм бэлдмэлийг худалдан борлуулсан гэх үндэслэлээр шүүх байгууллагаар шалгуулж байна. Энэ мэтээр эрүүл мэндийн салбар тойрсон элдэв муу бүхэн тасрахгүй нь.

Өрхийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн төв болгон өргөтгөх гэнэ. Ханиад, хордлого хоёроо сайн ялгахгүй өрхийн эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн төв болгон өргөжүүлээд иргэдээ эрүүлжүүлэх нь юу л болох бол. Цалингаа нэмүүлье, ахуй хангамжаа сайжруулмаар байна гэх атлаа хариуцлагаас мултармаар байна гэх цадиггүй эмч нарыг яах вэ, ингэхэд.

Д.Долгор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car