antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

АТГ-ын дарга Б.Дангаасүрэнгийн үхэл улс төрийн аллага байсан уу

нийтлэсэн Admin

-Талийгаачийн эхнэр Д.Урансанаа ах дүүсээс  нь холбоогоо тасалжээ-

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар 25-нд Австралийн Сидней хотод Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн учир битүүлгээр буюу амиа алдсан билээ. Өөрөөр хэлбэл, одоогоос дөрвөн жилийн өмнө уг хэрэг болсон юм. Түүний үхлийн шалтгааныг хууль хяналтынхан олж тогтоолгүй өдийг хүрсэнд ах дүүс, хань, үр хүүхдийнх нь гомдлын мөр тасраагүй явна. Үхлийн шалтгааныг олохоор талийгаачийн төрсөн дүү Б.Дансал өнөөдөр УЕП-т хэргийг дахин шалгахыг хүсч, найман зүйл бүхий хүсэлтийг өгөх юм. Үүнд, талийгаачийн цогцсыг Монголд  авчрахад нүд нь байхгүй байсан гэх асуудал, долоон хавирга нь хугарсан, Энхтуяа нарын хүмүүс Монголын төрд яагаад худлаа хэлэх болов, хоёр улсын шинжээчдийн дүгнэлт зөрөх болсон шалтгаан, асуудал тодорхой бус байхад хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон, талийгаачийг яагаад зочид буудалд бус айлд байрлуулсан, Шүүх эмнэлгийн захирал Г.Дагиймаа та­лий­гаачийн өвчний түүхийг олонд зар­ласан, хариуцлага алдсан хүмүүсийг албан тушаалаас нь түтгэлзүүлэхгүй байгаа зэргийг шалгуулахаар хандаж буй ажээ.

Талийгаачийн үхлийг улс төржүүлэх сонирхол бай­гаа ч өдийг хүртэл үхлийн шалт­гааныг нь олоогүйд их учир байгаа гэнэ. Эцэстээ энэ хэрэгт ХЗДХ-ийн сайд холбогдсон гэх яриа бий.  Шүүхийн шин­жилгээний дүгнэлт, хоёр улсын задлан шинжилгээний хариу зөрүүтэй, цуг явсан хүмүүсийн худал мэдүүлэг гээд зангилаа тайлагдахгүй олон асуудал ар араасаа цуварсаар  байна.

2007 оны арваннэгдүгээр сарын 3-нд талийгаачийн эхнэр Д.Урансанаа, төрсөн дүү Б.Дансал нар цогцсыг хүлээж авахад нисэх онгоцны буудал дээр 300 гаруй хүн, 80 орчим машин цуглаж Монгол Улсын төрийн далбааг бөхийлгөж, хүн­дэтгэл үзүүлэн,  цогцсыг авч явахад Яармагаас хот хүртэл машины цуваа гашуудалтайгаар дагаж байсан билээ. Тэр үед УИХ-ын гишүүд, хууль, шүүхийн  байгууллагынхан бүгд байсан гэдэг.

АТГ-ын  дарга Б.Дангаасүрэн чухам яагаад хүний нутагт учир битүүлгээр амиа алдав. Болсон явдлыг эргэн дурсъя. 2007 оны аравдугаар сарын 22-нд Олон улсын авлигын эсрэг бага хуралд оролцохоор АТГ-ын дарга таван хүний бүрэлдэхүүнтэй Сидней хотыг зорьсон. Үүнд тухайн үед АТГ-ын Тамгын хэлтсийн дарга байсан Д.Алтангэрэл, цагдаагийн бэлтгэл хурандаа Х.Гунгаа, Х.Доржпалам, мэргэ­жилтэн Энхтуяа, орчуулагч А.Өлзийбаяр нар явсан. Тэд Сиднейд аравдугаар сарын 24-нд хуралд оролцоод, хоёр дахь хоногийнх нь шөнө Б.Дангаасүрэн гэнэт нас барсан байдаг. Энэ тухай мэдээллийг мэргэжилтэн Энхтуяа  дэд дар­га Д.Сундуйсүрэнд утсаар хэлэхдээ “Дарга зочид буудалд учир битүүлгээр нас барчихлаа. Нас барахынхаа өмнө их ууртай байсан” гэж ярьжээ. Гэтэл буудалд биш айлд нас барсан аж.  Талийгаач айлд байрлахдаа ихэд дургүйцэж зочид буудалд баймаар байна гэдгээ хамт явсан ажилтнууддаа хэлсэн ч хүлээж аваагүй гэдэг. Долоо хоногийн өмнө захиалсан буудлыг Д.Ал­тангэрэл нь факс илгээн, цуцлаж, замдаа Сөүлд нэг хонохдоо Б.Дангаасүрэн даргад “Буудалд байрлахгүй айлд хоёр хоёроороо байрлана” гэж хэлсэн. Уг нь буудалд байрлах мөнгө төгрөгийг нь цаанаас нь гаргасан аж. Ингээд дарга Сидней хотод хараар ажиллан амьдарч байгаа Түвшинжаргал гэдэг айлд нэг хоноод хоёр  дахь шөнө нь Сиднейн цагаар 04 цагт нас барсан. Айлынхан 06 цагт түргэн тусламж дуудсан гэдэг. Урд орой нь хурал тарсны дараа хүлээн авалтад оролцохдоо бялуу их идсэн. Хамт явсан ажилтнууд нь “Дарга бялууг амттай юм байна гээд их идээд байсан. Өөр юу ч идээгүй” гэж ярьдаг байна. Талийгаач сахарын өвчтэй бөгөөд тухайн үед “долоон” бүхэлтэй гэсэн оноштой явсан ч нас барсны дараа задлан шинжилгээнд оруулахад “25 бүхэлд хүрсэн” гэсэн оношийг тавьжээ. Авст­ралиас ирүүлсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд “Уур­гийн дутагдлаар амиа алд­сан” гэсэн  Монголын шүүх эмнэлгийн дүгнэлт нь “Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу, уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, элэгний идэвхтэй архаг үрэвсэл, хатуурал өвчний улмаас нас барсан” гэдэг ажээ. Ийн задлан шинжилгээний дүгнэлт зөрүүтэй гарчээ. Ингэхэд уургийн дутагдал гэж ямар өвчин бэ. Эмч нарын хэлж буйгаар гадны нөлөөтэй хордуулагч уусан үед хүний биеийн найман хүчлийг устдаг аж. Тиймээс хордуулсан гэх хардалт бий. Харин Монголын талаас шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцсон гавьяат эмч Л.Жамбалжав,  Шүүх эмнэлгийн захирал Г.Дагиймаа, Л.Ганцог, Г.Цагаанхүү нар задлан шинжилгээг 2007 оны ар­ван­нэгдүгээр сарын 1-ний өдөр хийсэн дүгнэлтээ бичиж,  гарын үсэг, тамга тэмдгээ даржээ. Гэтэл тэр өдөр нь талийгаачийн цогцсыг Сиднейгээс авчраагүй байсан. Сар өдөр нь хүртэл зөрсөн дүгнэлт хийсэн байдаг. Энэ талаар ар гэрийнхэн нь  эмч нараас асууж тодруулах гэхээр зугтдаг, “Цогцос ирсэн өдөр нь зад­лан шинжилгээ хийсэн” гэдэг аж.  Мөн тө­рийн өндөр албан ту­шаалтны өвчтний түүхийн талаар олонд мэдээлэх ёсгүй. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дэд захирал, Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга, ерөнхий шинжээч Г.Дагиймаа  арваннэгдүгээр сарын сүүлчээр Ийгл телевизээр талийгаачийн өвчний түүх, задлан шинжил­гээний дүгнэлтийг нэг бүрчлэн ярьжээ.

Түүнчлэн хамгийн хачир­халтай нь талийгаачийн нүд  байхгүй ирсэн нь олныг гайхш­руулж, гэр бүлийнхнийг нь “шоконд” оруулав. Цогцсыг авчрахын тулд Олон улсын стандартын дагуу зорчигч тээврийн онгоцонд эмзэг бараа гэсэн тэмдэгтэй хайрцагт хийж авчирсан. Гадаадаас хүний цогцос авчрахад үнэ өртөг өндөртэй аж. Шарилыг авчрах мөнгийг Монголын төр гаргасан бол ямар онгоцоор яаж авчрах вэ гэдгийг  “Туушин” ХХК-ийн төлөөлөгч зохицуулжээ. Цогцсыг гурван давхар хайрц­ганд хийсэн. Талийгаачийг авчирсны дараа цогцсыг нээж үзэхэд хоёр нүд нь нээлттэй бөгөөд нүдний алим нь байхгүй байжээ. Дүү нь цогцсыг нь авахаар очсон үеэ сүүлд ярихдаа “Миний ах тайван унтаж байгаа юм шиг л харагдсан.  Үсийг нь янзлаад, зангиа энэ тэрийг нь зүүлгэчихдэг юм байна билээ. Тэгээд цээжин дээр нь гурвалжин цагаан даавуугаар бүтээсэн байсан. Тэр үед нүд нь аниатай байсан болохоор сайн анзаарч хараагүй” гэж байсан. Харин тээвэрлэлтийн үед зовхи нь нээгдсэн байх гэж таамаглаж байгаа аж. Монголд цогцсыг  авчирсан хойно үзэхэд нүднийх нь алимны оронд шар өнгийн бөөрөнхий хуванцар зүйл орлуулан наасан байж. Энэ талаар Л.Жамбалжав эмчээс тодруулахад “ Хариуцлагагүй мэс засалчдын буруугаас болж, нүд өнхрөөд уначихсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн утгатай тайлбар өгсөн гэнэ. Гэтэл нүдийг нь ухаж аваад, оронд нь хувцанцар эд хийж, олон улсын стандартын цавуугаар зовхийг наасан байжээ. Ах дүүс нь “Нүдийг нь хэн авсан юм бэ, гадны халдлагад өртсөн юм биш үү” гэж холбогдох газруудаас асуухаар хариулт өгөх хүн олддоггүй аж. Харин хоёр улсаас гаргасан эмнэлгийн задлан шинжилгээний  дүгнэлтэд үндэс­лэн хэргийг УМБГ-ын мөрдөн байцаагч Отгонжаргал шалгаж дуусаад хэрэгсэхгүй болгох саналтай Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Т.Хишигжаргалд шилжүүлсэн байдаг. Ингээд хэргийг хянаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Талийгаачийн төрсөн дүүд яваагүй газар, үзүүлээгүй хүн ч гэж байхгүй аж. Мэргэч төлөгч нар “Гадны нөлөөтэй амь насаа алдсан гэх” ч хуулийн байгууллагынхан хүний ам, мухар сүсэгээр хэргийг шийдэж болохгүй гэсэн тайлбар өгдөг байна. Талийгаач Б.Дангаасүрэн дүү Б.Дансалдаа Сидней ява­хынхаа өмнө “Ах нь гадагшаа бага хуралд оролцохоор боллоо. Сахарын өвчин минь хөдөлчих вий. Улаанбаатарын ойролцоо энэ өвчнийг оношилж, эдгээдэг сувилал байдаг гэнэ. Ирээд 10 хоног  сайхан хэвтэн эмчлүүлье. Миний дүү нар боломжоороо хоол цай зөөнө биз дээ. Болохгүй бол манай жолоочоор явуулж байгаарай. Сахар шинжилдэг аппаратаа авч явахгүй. Аягүй бол хил гааль дээр гаргахгүй. Тэгээд ч үнэтэй эдээ авч яваад алга болгочихвол хайран байна” гэж ярьжээ. Ийнхүү дүү нар нь  учир битүүлгээр амиа алдсан ахаа улс төрийн зорилготой алсан байхыг ч үгүйсгэхгүй  юм.

 

ТалийгааЧ Б.ДангаасҮрэнгийн товЧ намтар

 

Талийгаач Б.Дангаасүрэнг  2006 оны арванхоёрдугаар са­рын 28-нд УИХ-ын 96 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар то­милсон байдаг. Б.Дангаасүрэн нь 1951 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Дээд шүүхэд ахлах зааварлагч, Нийслэлийн шүүхэд орлогч дарга, Дээд шүүхийн гишүүн, хэлтсийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, Шүүхийн сахилгын хорооны ажлын албанд хянан шалгагч, Дээд шүүхийн судалгааны төвийн захирал зэрэг албыг хашиж байгаад АТГ-ын даргаар томилогдсон юм. Түүнийг УИХ-ын гишүүдийн 89.1 хувийн саналаар томилж байжээ. Айлын хоёрдахь хүүхэд бөгөөд дороо найман дүүтэй аж. Талийгаач  өөрөөсөө 20 гаруй насаар дүү Д.Урансанаа гэх бүсгүйтэй ханилж, хүү охинтой болсон. Том нь есөн настай бол удаах нь таван настай аж.

 

О.Сайханцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car