antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

“Сэтгэшгүй” С.Хүрэлбаатар хүний нуруу хуга дарсан уу

нийтлэсэн Admin

Одоогоос жилийн өмнө  “Сэтгэшгүй” эмнэлгийн  эмч, ховсчин С.Хүрэлбаатар Э гэх нурууны гэмтэлтэй залууг  насаар нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болгож орхисон талаар шуугиан тарж байсан билээ.  Гэтэл саяхан түүнийг бас нэгэн бүсгүйн нурууг хуга дарсан гэх мэдээлэл гарав.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын  харьяат  М гэх оюутан бүсгүй  хальтирч унаад нуруугаа гэмтээсэн байна.  Нурууны мах нь  хатуурч хавдсан М “Сэтгэшгүй” эмнэлэгт хандсан  ажээ. Харин  С.Хүрэлбаатар эмч буруу эмчилгээ хийлгэснээс болж өнөөх эмэгтэй бүх насаараа хэвтрийн өвчтэй болсон бөгөөд өнөөдөр ГССЗК-т эмчлүүлж байгаа талаар  нэгэн чөлөөт хэвлэлд бичжээ.

Энэ талаар  “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатараас тодруулахад  “Өөрөөс чинь энэ талаар анх удаа дуулж байна. Ямар хүн гэдгийг нь эхний ээлжид тодруулъя. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсээс нэг нь ч эргэж гомдол гаргаж байгаагүй. Хэрэв ийм асуудал гарсан бол шүүхээр шийддэг замаар нь шийднэ. Эргээд залгаарай” гэж мэдэгдэв.

Юутай ч  тэрээр  хэрэв ийм асуудал үүссэн бол хариуцлага хүлээнэ.  Харин хүнийг гүтгэсэн бол шүүхэд  өгнө хэмээн  ярьсан ховсчин С.Хүрэлбаатар бидэнд эргэн мэдээлэл өгөхөө амласнаар  утсаа тасалсан юм.

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car