antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 2 comments

“Охин маань аавтайгаа илүү адилхан, бас их хөөрхөн “

нийтлэсэн Admin

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюссер Б.Чинбат нар охинтой болсон гэх баярт мэдээгээ  твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгасан билээ. Хосууд 14 жилийн турш хамт амьдарч байгаа төдийгүй ирэх жил нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа аж. Ингээд “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайтай ярилцсанаа хүргэе.
-Залуу хосууд маань үрийн зулай үнэрлээд удаагүй байна. Амьдралд нэг бяцхан хүн нэмэгдэхээр ямар өөрчлөлт гарч байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Маш том өөрчлөлт гарсан. Наад зах нь өглөө босоод л байнга инээмсэглэж, охиноосоо эрч хүч, энерги авч байна. Чинбаа маань сүүлийн үед маш их ачаалалтай байгаа. Гэсэн ч гэртээ ирээд охиноо хараад л стресс нь тайлагдах жишээтэй. Мэдээж амьдралд маш том, сайхан өөрчлөлт гарч байгаа. Хоёулхнаа олон жил явчихсан хүмүүсийн амьдралд гурав дахь хамгийн сайхан хүн гарч ирэхэд гэрт гэрэл гэгээ дүүрч, амьдралын баяр баясгаланг бэлэглэж байна. Хүүхэд гэдэг гэрийг үнэхээр гийгүүлдэг юм байна. Урд нь ажлаа хийгээд л завгүй гүйгээд байдаг байсан бол жаахан ч гэсэн зав гарахаар л гэр рүүгээ гүйдэг болчихдог юм байна лээ. Энд тэнд очоод л удаан суудаг байсан бол одоо өндөлзөөд сууж чадахаа больчихсон. Охин руугаа яараад л байдаг болчихсон шүү.
-Уран бүтээлчид хүүхэддээ багаас нь урлагийн боловсрол олгодог гэж сонссон юм байна. Өөрийн чинь хувьд?
-Би бүр хүүхдээ гэдсэнд байхаас нь эхлээд л хөгжим сонсгодог байсан. Аавынх нь гоё зохиолууд, төгөлдөр хуурын цомогт нь багтсан бүтээлүүдийг бүр жижигхэн байхаас нь эхлээд л сонсгож байсан. Бас нэг юм сонирхуулж хэлэхэд Өвөрмонголтой хамтран хийсэн “Аравт” түүхэн киноны хөгжмийг намайг жирэмсэн байхад бичиж эхэлсэн юм. Тэр үед бүтэн хоёр сар гаруй хугацаанд сууж хөгжмөө бичээд л дүрсээ үзээд л өнгөрөөсөн. Тухайн үедээ гоё морин хуурын аялгуунууд гарсан. Тэр аялгуунуудыг түрүүлж өөртөө бичиж авч үлдээн, хүүхэддээ сонсгодог байсан. Тэр аяараа бас хүүхдээ бүүвэйлдэг.
-Хүүхдийнхээ ирээдүйг ямраар төсөөлдөг вэ. Ер нь урлагийн авьяастай л байх байх даа?
-Бид хоёрын эцэг эх, ар гэр тэр чигээрээ урлагийн хүмүүс. Ямар нэгэн байдлаар урлагийн цус, урлагийн сайхан мэдрэмж, урлагийн гэсэн бүх юм мэдээжийн хэрэг нөлөөлөх байх. Урлагийн хүн болохгүй байлаа ч гэсэн тодорхой хэмжээний мэдрэмжтэй, авьяастай, хөгжмөөс бүр хол тасархай байхгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ мэргэжлээ хүүхэд маань өөрөө сонгоод явах байх даа. Тэгээд ч би хүүхдээ нэг сартай байхаас нь эхлээд л тоглолтоо хийгээд, шинэ жилээр ч дуулж бүжиглэж явсан. Тэгэхээр дуучин, бүжигчин хүүхэд гарах байх л гэж бодож байгаа.
-Маш их ажилтай уран бүтээлчид цаг заваа яаж өнгөрүүлэх дуртай вэ. Мөн Чинбаа та хоёр ямар зарчим баримталдаг, юунд дуртай вэ?
-Шударга үнэний төлөө зогсч чаддаг. Хүмүүсийг баярлуулах дуртай. Гомдоочихгүй юмсан гэж бас их хичээдэг. Гоё хоол хийж идэх дуртай. Манай Чинбаа маань ч гэсэн маш сайхан хоол хийдэг. Лавшаагаа ч хийнэ, Европ хоолнуудыг ч хийнэ. Хамгийн гол нь хүссэн хоолоо амттай хийж чаддаг. Мөн гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрөөх дуртай. Завтай цагаа болж өгвөл охинтойгоо өнгөрөөхийг хүсдэг. Бас их ажлынхаа хажуугаар бага зэрэг зав гарахаараа гэр бүлээрээ салхинд гарч, амрах дуртай. Америкт байхдаа цаг зав гаргаж, парк ч юм уу, сайхан байгальтай газруудаар аялж явах дуртай.
-Жирэмсэн байх үедээ хэр жин нэмсэн бэ. Урлагийн хүн болохоор жингээ барих зэрэг хүндрэлтэй асуудал гарсан л биз дээ?
-Жирэмсэн байхдаа бусад ээжүүдийн л адил, нэмэгдэх ёстой жингээрээ нэмэгдсэн. Илүү ч үгүй, дутуу ч үгүй бас нэг их хэт таргалчихаагүй. Төрөхийн алдад гэдэс маань нэлээд томорсон. Ямар том гэдэстэй юм бэ гэмээр л болсон. Тэгэхдээ ер нь сайн нууцалж чадсан байх. Төрөхийнхөө өмнөхөн Америк руу яваад өгсөн л дөө. Тэгээд ч энд агаар хэцүү байсан болохоор хүүхэддээ аль болох шим тэжээлтэй хоол хүнс өгөх, эрүүл цэвэр агаарт байлгахын тулд аль болох ажлаа хурдан амжуулчихаад яарч явсан л даа. Төрөхийнхөө өмнө явчихсан болохоор хүмүүс жирэмсэн эсэхийг ч мэдээгүй юм шиг байна лээ. Саяхан жирэмсэн гэж байсан хэзээ төрчихөө вэ гэх хүмүүс зөндөө байсан.
-Охин чинь та хоёрын хэнтэй нь илүү адилхан бэ?
-Аавтайгаа илүү адилхан. Ер нь охидууд хараад байхад аавтайгаа илүү адилхан болдог юм шиг санагддаг. Аавтайгаа адилхан байсан охидууд том болоод бас их хөөрхөн болдог юм байна лээ. Хөөрхөн охин болно гэж бодож байгаа.
-Охиныхоо нэрийг хэн нь өгөв. Ямар нэр өгсөн бэ?
-Мишээл гэдэг нэр өгсөн. Америктаа ч Мишээлээрээ дуудахад эвтэйхэн. Энэ нэрийг би өгсөн. Тэгэхдээ мэдээж аавтай нь ярилцсан л даа. Мишээл гэдэг нэр Монголоороо ч гоё утгатай. Үргэлж мишээж инээмсэглэж явах, бас их сайхан сонсголонтой нэр гэж боддог. Энэ нэрийг угаасаа л охинтой болбол өгнө гэж бодож байсан болохоор нэг их олон нэрнээс сонгох шаардлага байгаагүй. Монголдоо ч тэр, Америкт ч гэсэн дуудахад их эвтэйхэн, хөөрхөн сонсогддог болохоор өгнө гэж бодож байсан. Миний бас дуртай нэрний нэг л дээ.
-Тун удахгүй хүүтэй болно гэсэн бодол бий юу?
-Хүүтэй болох бодол байгаа байх. Тэгээд болох байлгүй дээ.
-Одоо эндээ байх уу, эсвэл Америктаа суурьших уу?
-Ер нь аль алиныг нь хослуулаад нүүдлийн шувуу шиг ирж, очоод эндээ ч, тэндээ ч ажлаа амжуулаад явна. Ерөнхийдөө нэг газраа суурин сууна л даа. Тэгэхдээ ойрын хоёр, гурван жилдээ хоёр талдаа ажилтай учраас алийг нь ч орхиж болохгүй. Хослуулаад явах болно. Гэрээний хувьд “Энтертайнмент” компанитай байгуулсан гэрээ маань дууссан. Одоо гэрээт тоглолтууд байгаа. Чинбаа маань ч гэсэн тэр нэртэй, том уран бүтээлчтэй хамт ажиллаж байгаа учраас энд ирээд олон жил болчихож болохгүй. Тэгэхээр нэг хэсэгтээ ирж очоод л зохицуулна даа.
-Эх орондоо ирэлгүй олон жил болсон болохоор тодорхой хэмжээгээр орон зай гарсан байх вий гэсэн айдас байсан уу?
-Мэдээжийн хэрэг эх орондоо ирэлгүй олон жил болсон болохоор тодорхой хэмжээний орон зай гарсан байсан. Түүнээс бид айж эмээгээгүй. Яагаад гэвэл өөрийн гэсэн байр суурийг эзэлж, тодорхой хэмжээний урлагт орон зай эзэлсэн өөрийн гэсэн стильтэй байсан учраас эргэж ирээд бид өшөө илүү гоё уран бүтээлийг хийнэ гэдэг том зорилготой явсан. Эргэж ирээд “Number one” тоглолтыг, “Эмоушн” нэртэй цомгоо ард түмэндээ өргөн барьсан. Энэ тоглолтоороо бид тэр гарсан орон зайг нөхсөн болов уу гэж бодож байгаа. Цаашдаа ч бид уран бүтээлээ хийсээр байх болно.
-“Sweetymotion”-ыхон одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинээр уран бүтээл хийж байна уу?
-Одоогоор Чинбаагийнхаа тоглолтод хамаг анхаарал, сэтгэл зүрхээ зориулж байна. Бид хэд сүүлд ирээд хөгжмийн зохиолч Балхжавын цоо шинэ дууг тоглолт дээр нь анх удаа дуулсан. “Ганц шөнө байгаагүй” хэмээх уянгын сайхан дууны үгийг Одгэрэл бичиж, аяыг нь УГЗ, хөгжмийн зохиолч Балхжав хийсэн. Одоо Чинбаагийнхаа тоглолтыг өнгөрөөгөөд энэ дууныхаа клипний ажилд орох төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинээр хоёр, гурван дуу хийх гэж байна. Бас түрүү жил гаргасан “Эмоушн” цомогт маань орсон дуунуудынхаа заримыг нь дүрсжүүлнэ. Өшөө олон сайхан дуунууд бий.

Э.Мөнх

http://www.mminfo.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 26, 2011 7:56:45 pm )

    oxintoi bolsond bayr xvrgie oxin xvvxed xoorxon shu

  • Anonymous (October 27, 2011 10:42:26 am )

    good job chinbaaa

antalya rent a car