antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Ч.Сангарагчаа нарын шүүх хурал өнөөдөр болно

нийтлэсэн Admin

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа,  дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын  шатны шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд  болно. Тэдэнд холбогдох хэргийн  шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд болж 2-2.4 жилийн хорих ял оноосныг  давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-ны болж  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Одоогоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид  хоригдож, хорих ангийн ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа бол дэд дарга  Д.Сундуйсүрэн мөн Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа юм. Харин гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотод хоригдож байна.

Хяналтын шатны шүүх хуралд шүүгдэгч нарт  Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамба, Ц.Монгол  нар  эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Эл хурал өнгөрөгч долоо хоногийн лхавга гарагт товлогдсон ч шүүгдэгч Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг өвчтэй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Б.Өнөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car