antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2012 7 comments

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хэргийг яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлэхээр болжээ

нийтлэсэн Admin

40d44629227bc0f8bigУИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байсан. Харин өнгөрсөн есдүгээр сард харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлээд байсан билээ.
ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргэн татах асуудал яригдах юм.
Уг хэрэгт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас гадна тэдний туслах Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг шалгаж байгаа юм.
Учир нь Тариалан сумын нэг хот айлын арван иргэн дээрх залуусыг 100, 100 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад авчирч өгснөөр Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг сонгууль будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сурталчилгааны үеэр “21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно” хэмээн ярьж явсан гэнэ. Энэ нь мэдээж Сонгуулийн хууль зөрчиж байгаа. Мөн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.
Мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя” гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа “Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй” гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаа дууджээ.
Түүнчлэн Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөхдөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн нэрийг дугуйлахыг давхар сануулаад явсан байна. Үүнд нь дургүйцсэн иргэд сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу АН-ынхан баримтжуулж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (October 23, 2012 10:50:49 am )

    zov zov luivar hiisen uls

  • Anonymous (October 23, 2012 11:18:48 am )

    Egsen mengiig ni hed bilee nugalj avaad ter shudarga songogch tus burt egeh yostoi bizdee

  • Anonymous (October 23, 2012 6:46:25 pm )

    nugel ni nudeeree guune gej yamar unen ug be.shudarga baildaa

  • Anonymous (October 24, 2012 1:49:56 am )

    Тархины тураалд орсон өлбөрч үхэж байгаа ходоодны сонгогч увсчууд шившигээ дэлгэж байна даа

  • Anonymous (October 24, 2012 1:56:51 am )

    Хүрэлбаатар Чойжилсүрэн хоёр 10 тэрбумыг тараасан гэсэн 10 мянгатаар бол 5 зургон мөнгө шүү

  • Anonymous (October 24, 2012 2:45:51 am )

    биднээс хулгайлаад буцааж увсад аваачиж тарааж гишуун болоод зугаатай доогтой гаруудаа сайн шалга эргуулэн тат

  • Anonymous (October 24, 2012 9:12:29 am )

    mash sain bna odoo l huuli heregjij ehlej bna daa. Huuli heregjeed ehleheer zurchij bsan nuhdvvd booj vhehnee bvr jagsaj mangartaad he he.

antalya rent a car