antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2012 4 comments

Л.Эрдэнэчимэг гишүүн ээ, Монос чинь Монголыг мансуурууллаа..

нийтлэсэн Admin

Монгол оюун сэтгэлгээний хөгжлийг дэлхийд таниулна” гэсэн айхтар алсын хараа бүхий уриатай Монос компани монголчуудынхаа оюун сэтгэлгээг бохирдуулсан үйл ажиллагаа явуулж байж болзошгүй байна. Уг нь Монголчууд Монос компанид өндөр итгэл үзүүлж, тэргүүлэгчийн байр суурийг нь хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл тэгж их итгэдэг компани нь өөрсдийгөө “Мэдлэгт тулгуурласан, шинийг сэдэгч, бүтээлч шудрага, хамтын хөгжлийг дээдлэгч эрүүл мэндийн тэргүүлэгч компани” гэж тодотгож сурталчилдаг хэрнээ, түмнийг мансууруулагч компанийн хувиар үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай байгааг зориуд тодотгоё.

Эх сурвалжуудын зүгээс хэвлэлийнхэнд өгч буй мэдээллээр Монос  компанийн эмийн бөөний төвүүд болон эмийн сангууд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг худалдах, түгээх, үйлдвэрлэхийг хориглосон хууль тогтоомжийг зөрчин  мансууруулах бүлгийн эм болох  морфин, фенобарбитал, диазепам, валиум зэрэг эмийг худалдаалсан хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.

Ер нь бол зөвхөн Монос компаниар зогсохгүй эм бэлдмэл худалдаалдаг хэд хэдэн компанийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Харин Монос компанийн тухайд мансууруулах бүлгийн эм бэлдмэл хууль зөрчин худалдаалсан хэрэг  нь  баримтаар баталгаажсаар байгаа бололтой. Тодруулбал,  Хөдөө аж ахуйн их сургуулийн Цахилгаан хангамжийн ангийн нэгдүгээр курсийн оюутнууд болох  X, Э,С, Ө,Э, Б нар энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах “Wendy”  кафегаар үйлчлүүлж байх үедээ  мансууруулах төрлийн бодистой эм  үнэрлэн мансуурч байгаад, иргэдийн хараанд өртөн, улмаар  үйлдэл дээрээ цагдаад баригдсан байгаа юм. Баригдсан оюутнууд Монос-ын эмийн сангаас бэлдмэлийг авсан гэдгээ байцаалтын явцад мэдүүлсэн аж.

Зөвхөн эмчийн жорын дагуу авах ёстой байсан сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг эдгээр оюутнууд чухам ямар замаар  авсан байж болох вэ гэдгийг нягтлаж асуухаар яах аргагүй Монос компанитай хариуцлага ярих ёстой болж байна

Оюутнуудыг барих үед тухайн газар дээрээс олдсон бэлдмэлийг шинжилгээнд өгсөн гэнэ. Түүнчлэн оюутнуудын цуснаас сорьц авч шинжилгээнд өгсөн учраас  ямар эм байсан нь удахгүй тодорхой болох биз ээ.

Ямартай ч Монос-ын удирдлага хариуцлага хүлээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ерөөс Монгол Улсад эмийн бүтээгдэхүүнийг   эмчилгээнд хэрхэн хэрэглэх, түгээх, үйлдвэрлэх зэргийг  бүгдийг нь  хуулиар зохицуулсан байтал, хууль зөрчин эм худалдаалсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагад татах ёстой юм.

Түүнчлэн  Монос-ын удирдлагын тухайд   “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн” гэх үндэслэлээр шалгуулж буй ажээ. Нэгэнтээ хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд орсон энэ хэрэг хуулийн дагуу шударга шийдэгдэх биз ээ.

Энэ дашрамд, Хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины хэрэглээг тодорхойлохоор хийгдсэн судалгааны дүнгээс зориуд дуулгахад: Манай улсын 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэдэг. Улмаар  21800 хүнд хэрэглэх санал тавьсан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Тэгэхээр 2.7 сая хүн амтай манай улсын тухайд энэ бол өндөр үзүүлэлт. Энэхүү судалгаанд хамрагдаагүй хэд хэчнээн хэрэглэгч цаана үлдсэнийг тооцож хэлэхэд бэрх.. Ийм байсаар байтал улсдаа тэргүүлэгч компани Монос-ынхон сэтгэцэд нөлөөлөх  эм бэлдмэлийг хэн дуртайд нь өгөөд, мансууруулаад байгаа нь дэндүү хариуцлагагүй явдал биш гэж үү..

Өдгөө УИХ-ын гишүүний зөөлөн дулаан суудалд суугаа Л.Эрдэнэчимэг гишүүн та өөрийнхөө компанийн энэ хариуцлагагүй байдлыг юу гэж тайлбарлах вэ.. Түмний төлөө хууль тогтооно гэж хууль тогтоох дээд байгууллагад суусан та түмнийг мансууруулагч компаниа эхлээд засаж, төвхнүүлвэл яасан юм бэ?

Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 23, 2012 9:30:36 am )

    Ene erdene chimegiin mansuuruulah bodisiin suljeeg medehgui hun baihgui sh dee Eniig meddeg tul Suhbaatar aimgaas garch chadaagui , UIH -iin gishuun bolmogtsoo hamgiin turuuun ih hurliin tamgiin gazriig golj Cofenii mashiaa avchirch tansaglaad instant cofe uudag yamar mangar amitad gej yarij yavsan gesen

  • Anonymous (October 23, 2012 10:05:55 am )

    Hervee ynen bol heree meddeggyi ene hyyhniig niiteeree uls ter,businesees zailuulya..ER n mashinaar l garsan hyn shyy dee..

  • Anonymous (October 24, 2012 9:14:02 am )

    Monos emnuudiinhee uniig ogtsom nemj luivar hiij ehellee

  • Anonymous (October 24, 2012 9:17:34 am )

    Songuulid zarsan munguu nuhun olj avahaar ard tumnii harmaa ruu gar durj ehellee

antalya rent a car