antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2012 26 comments

14 тэрбумаар “тоглосон” гэгддэг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Сингапурт казинодсон бололтой

нийтлэсэн Admin
Монголын парламент “казиногийн хэрэг”-ээр гурван гишүүнээ шоронд хорьсон, бас гурван гишүүнээ шоронд хорих шахсан. Тэгсэн хэрнээ илжиг модон хударгандаа дуртай гэдэг шиг, улстөрчдийн казино тоглох дуртайг нь яана. Хоригдсон, хоригдох шахсан гишүүдийн түүх тэдэнд жаахан ч болов цочроо, харин нэмэгдэх хандлагатай. Монголын улстөрд хувийн фигур, бүлэг фракцынхаа дэмжлэгээр нэр нөлөөтэй улстөрчид ч казинотой найзалдаг. Тэдний дунд УИХ-ын гишүүн ч бий, сайд нь ч бий.

ХүрэлсүхОдоо төрийн өндөр дээд албан тушаалд очоод, цаг завгүй болоод больсон байлгүй түүнээс бус, нэгэн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг сул иргэн байхдаа казиногийн төрлийн тоглоомын газраар зочилсон тухай хэвлэлийн мэдээ хааяа хааяа гардаг.

Тэдний нэг нь МАН-ын гурван гишүүн төрийн мөнгөөр казино тоглосон хэрэг. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглолцсон хэргээр удтал шалгуулсан билээ. Бүр УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхдээ хүрч байсан ч тэгэсхийгээд намжсан энэ хэргийг өдгөө зарим хүн мартсан ч зарим нэг мэдээллүүд эргэн сануулсаар байна.

Хүрэлбаатар

Тус хэргийг эргэн сануулахад анх 2007 онд “Хадгаламж” банкыг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсанаар илэрсэн. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч хувьцаа ашиглан завшсан гэдэг. Ц.Чимэдцэрэн нь МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг байсан юм.

Түүний цувчуулсан 14 тэрбумын хэрэгт тухайн үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг ч холбогдуулан шалгаж байсан. Тэднийг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ хэмээн тухайн үед сүр дуулинтай үйл явдал өрнөж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотлоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.

Энэ эрхмүүд 14 тэрбумын хэргээс хойш өөдөлсөн үү гэхээс уруудаагүй. У.Хүрэлсүх МАН-ын эрх мэдэлтэй генсек болж Г.Занданшатар ч түүний орыг залгасан. Харин Т.Бадамжунай намынхаа сан хөмрөг хариуцсан нарийн бичгийн дарга болж, намынхаа мөнгөн дээр эзэн сусан.

Гэвч энэ хэрэг ийнхүү бараг замхарч байхад эдгээр хүмүүсийн нэг нь шаггүй том сануулаад авлаа. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг дээ. 14 тэрбум төгрөгийг солонгосын казинод алдсан гэх эдгээр эрхэмүүдийн нэг бас л казинодож яваа сураг дуулдав.

Бүр тодруулбал саяхан УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг нам цохиж хэвлэлээр дуулиан тарьсан У.Хүрэлсүх чуулганынхаа завсарлагааныг ашиглаж сайхан амарч байгаа бололтой. Сингапурт казино эргүүлж яваа талаар нэгэн бор шувуу жиргэв. Энэ талаар нэгэн жиргээч Твиттертээ бичжээ.

Тэрбээр зүгээр ч үгүй сурсан зангаа тавилгүй Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатартай хамт явсан байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх маань харин энэ удаа хэний мөнгөөр казинодож байгаа юм бол. Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатартай хамт явж байгаа гэхэд Эрүүл мэндийн яамны мөнгөөр юм болов уу. Ямартай ч тэрбээр энэхүү сиймхийг ашиглан сайхан тоглож, тархиа амраасан сурагтай.

www.bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (September 29, 2012 1:02:04 pm )

    shiitgesugai

  • Anonymous (September 29, 2012 1:32:53 pm )

    ENE ODOO BOLIBOOROO BAYRSAIXAN NI YADAJ UURTEI NI ADILAVTAR BAISAN BOL CH YAXAV.BURGED BOLJMOR XOERIIN XEN NI XUCHTEI VE GEX UYM UU? BAS UURUUGUU XURANDAA GEED BAIGAA UYMAA XEDEN JIL ALBA XAASAN XURANDAAGIIN BOLZOL XANGAX TSERGIIN YAMAR SURGUULI TUGSSUN DESLEGCHINTSER VE? ENE MUU ULSTURIIN DURAK

  • Anonymous (September 29, 2012 3:41:24 pm )

    BUSAD GISHUUD NI TOIROGTOO AJILLAJ BAIHAD ENE YAAHAARAA CASINODOJ YAVDAG BNAA, ULS OROND HIIH ZUNDUU AJIL BAIHAD ENE HUND HAMAAGUI YUM BNA L DAA. ULS TURD BAIH NI ZUVHUN MUNGUNII TULUU GEDEG NI ENDEES HARAGDAJ BNA ENE HUNII HUVID.

  • Anonymous (September 29, 2012 4:10:17 pm )

    Ene HURELSUH GEJ MONGOLIIN ARD TUMEN EH ORNOOR TOGLOSON BAGIG SHOROND HATAAGAACHEE ENE SAGSUU YU HIIJ CHADAHIIN BE IIM ULS TURCH BDGUI YUM SAGSUU NOVSH YAMAR CH BOLOVSROLGUI ZUGEER L NEG HERUULIIN ALIM HERUULCH SAGSUU NOVSH 14 TERBUM BAGADAAGUI YUM BAIH DAAAAAA

  • Anonymous (September 29, 2012 4:16:37 pm )

    NAAD MUU ULS TORIIN HULGAICH LUIVARCHIDDAA HUULIIN OMNO JLIIG OGCHGOO MONGOLCHUUDAA, TORIIN GEMT HEREGTENGUUDIIG ZAHAAS BYGDIIG NI SHALGAN CHEERLUUL, HOH TENGER GESGEE TAL NUTGIIN TENEGUUDIIG.

  • Anonymous (September 29, 2012 5:34:59 pm )

    Ene zahialj bichuulsen baina. Hen zahialsan ni todorhoi shuudee. Aan.

  • Anonymous (September 29, 2012 6:03:22 pm )

    HURELSUH 14 TERBUMIIG NAMIIN BAIR BARIJ ULSAAS MASH IH MUNGE IDEJ UDIID SHORONDL BAIH ESTOI HUN SHDEE

  • Anonymous (September 29, 2012 6:07:18 pm )

    ODOO EN HURELSUHIIN SHAVI NAR TUMENGEREL SHIG YUMNUUD BELEN MUNGETE NAMIIN MUNGER TOGLSON HAYNAA GANBAYR SUMYABAZAR OYUNERDENE GEH MET HUN ALHAASCH BUCAHGUI LUUVIRCHID IH BAIGAA.

  • Anonymous (September 29, 2012 8:35:53 pm )

    busad gishuud ch toglood yavj l baidag shuu dee.

  • Anonymous (September 30, 2012 12:32:26 am )

    bi hyrelsyhtei germanii tuv undur ynetei shop barag bayachuud l ordog brend delgyyr KaDeWe geed 2udaa sonirhood orohod 2land ni taarsan dag,avgai ni hamt yavj bsan 1udaad ni

  • Anonymous (September 30, 2012 3:02:50 am )

    enend yamar songogdson toirog b.gaa bish.ingej l yavah gej namiin listeer uih-d devshee biz.

  • Anonymous (September 30, 2012 4:25:09 am )

    naad lalar chin ydxgvi shoron lyy gaa ybna nvgel chin nvdeer chim garna za ok

  • Anonymous (September 30, 2012 9:10:26 am )

    ЖИНХЭНЭЭРЭЭ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ХҮН ДЭЭ

  • Anonymous (September 30, 2012 9:21:24 am )

    T9lTll hdfadnozkwvr, [url=http://kihtdrcdywdq.com/]kihtdrcdywdq[/url], [link=http://tthaedtnwate.com/]tthaedtnwate[/link], http://wplvbqkyckpy.com/

  • Anonymous (September 30, 2012 9:30:05 am )

    Хүрэлсүх гэгч өчүүхэн хүнийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй.МАН намыхан нэр төрийг нь сэвтээсэн ийм юмнаасаа хурдан салмаар юм.

  • Anonymous (September 30, 2012 12:16:19 pm )

    Zahialgaar bichuulsen baina. Huurhiiduu…

  • Anonymous (September 30, 2012 1:21:16 pm )

    korea germand kazinod togoldog uls torchid tednii ger bul hamsaatanuudiin bodit zuragtai medeeleliig onlineer shuurhai medeeelj hamtarch ajillah sanal bna mgliin hevlel medeelel bolon busad holvogdoh baiguulga huv humuustei hamta
    rch ajillahad hezeed belen todorhoi bodit medeeleluud odoo ch belen baigaa thanks

  • Anonymous (September 30, 2012 2:37:46 pm )

    муу хүн байна ганц цэцэрлэг бариад хүүхдэд буян хийгээсэй

  • Anonymous (September 30, 2012 4:08:42 pm )

    Монголоос идсэн мөнгөө монголдоо шингээгээч ээээээээ.

  • Anonymous (October 01, 2012 12:05:59 am )

    Mongoliin turiin tusheediig kasinodaj bolohgui baimaaar baina. eh oron ard tumniihee erh ashgiig togloomond aldchih vii gej bodoj baina. esvel uls turuusuu burmusun zailah heregtei.

  • Anonymous (October 01, 2012 1:34:03 am )

    Tsag n ireheeer ene lalruudiig niseed buuh gazriig n zaah bolnoo,,bidend jaahan huleeh heregtei,ingehed ulsiin munguur garaa ugaaj bga,ugaasaar bgaa nuhdiig ireedui hoichid ur udamtai tootsoi hiinee,tegeheer ,,,,ideltsehiig haraya

  • Anonymous (October 01, 2012 9:04:22 am )

    2 ДУГААР ЭНХБАЯР БАЙСАН ХҮН ИХ ЮМ ГАРНА ДАА ЭНЭ НӨХРӨӨС

  • Anonymous (October 01, 2012 9:36:20 am )

    ene ugaasaa ulsiin tuluu yu ch hiigeegui hiij chadah tolgoi ch bhgui nuhur shuu dee.

  • Anonymous (October 04, 2012 6:34:44 pm )

    yaltan baih hun

  • Anonymous (October 04, 2012 8:12:11 pm )

    ter ih munguuruu yadarsan humuust tuslaasai tegehgui l dee naadah chini uls ornii ediin zasag hund baihad uchnuunuur ni gadaadad avaachaad kasinod tushaaj baidag tegeed uuriiguu uls turch geh yuch gehev dee

  • Anonymous (October 07, 2012 9:42:36 am )

    sursan yumiig suraar booj bolohgui ee gej ene dee

antalya rent a car