antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 5 comments

Буянгийн Жагаагийн эцэг Базарсад хүүгүй мөнгө зээлүүлдэг хур баян байжээ

нийтлэсэн Admin

Нэрт бизнесмен, улс төрч “Буян”-гийн Жагааг уг нь Базарсадын Жаргалсайхан гэдэг билээ. Мэдлэг чадварынхаа хэрээр ийнхүү компаниараа овоглосон бизнесмений эцэг Базарсад гуай бол соц нийгмийн үед Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, манай шилдэг эдийн засагчдын нэг гэдгийг харин тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу.Чухамхүү яаж баяжсан нь учир битүүлэг боловч, Базарсад гуайг хур баян хүн байсныг нь олон хүн нотолдог юм билээ. Тухайн нийгмийн үед Базарсад бусдад мөнгө зээлдүүлэн мөнгөө үржүүлдэг нэгэн байсныг нь мэдэх хүн бүр ч ховор байх. Гэхдээ тэрээр нэгэн алтан зарчмыг тууштай баримталдаг байсан гэдэг. Базарсад гуай хэнд ч хүссэн хэмжээгээр нь мөнгө зээлдүүлж чаддаг байсан ч, мөнгө зээлүүлсэн хоног сар өдөр, буцааж өгөх өдрийг нь тохиролцож тэмдэглэн аваад, гарын үсгийг нь зуруулж баримтжуулдаг байж. Хугацаандаа зээлээ төлсөн хэнд ч дахин мөнгө зээлдэг байсан ба хугацаагаа ганц хоногоор ч болов унжсан хүнд дахин хэзээ ч мөнгө зээлүүлдэггүй байсан гэнэ. Тэрээр маш өгөөмөр хүн байсан гэдэг. Үнэхээр ч, ямар өгөөмөр биш хүн хүүгүй мөнгө зээлж бусдад буян үйлдэж явсан байх вэ дээ. /Соц нийгмийн үед хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хориглодог байсан/

Харин тэрээр, хүүгээ бодвол элдэв яхир зангүй нэгэн байсан бөгөөд их дуу цөөтэй, дөлгөөн хүн гэдэг. Юутай ч буянтай аавын буян ч юм уу, “Буян” гэх овогтой сайн бизнесмен Монголд төрсөн нь, “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үгийг нэгэнтээ санагдуулна. Хэдийгээр яхир муухай ааштайгаараа дуудуулдаг ч, “Буян”-гийн Жагаад ч бас өгөөмөр зан чанар бий. Үүнийг нотлох нэгэн жишээг дурдъя.Жагаагийн нэгэн сайн анд шоронгоос суллагдаад шууд түүн дээр очжээ. Мэдээж юу бодож очих нь тодорхой. Жагаа түүнд, “Чи миний дэргэд ажилла. Би байр, хоолыг чинь даана. Тэртээ тэргүй орон шоронд орсон болохоор, чамайг хаана ч ажилд авахгүй шүү дээ” гээд, “Харин хэзээ цалинг чинь өгөхөө би мэднэ шүү” гэж нэмж хэлжээ. Найз нь ч хичээдгээрээ хичээж сайн ажиллажээ. Гэвч, хэдийгээр хоол цай нь бэлэн зэлэн санаа зовох юмгүй ч, хүн гэдэг тэжээвэр мал биш болохоор цалингаа үгүйлэх нь мэдээж. Тэгээд найз нь хоёр жил тэссэний эцэст Жагаагаас цалингаа нэхсэн байна. Жагаа “Одоо ч аргагүй дээ” гэсэн янзтай түүн рүү хараад, “Маргааш цалинг чинь өгье. Гэхдээ энэ бол чиний хоёр жилийн цалин шүү” гэж анхааруулжээ. Маргааш нь “Буян”-гийн Жагаа найздаа байр, машины түлхүүр гардуулаад, “Одоо чи надад гомдохгүй биз дээ. Хэрэв би тухай бүрд нь чамд ажлын хөлсийг чинь өгч байсан бол чи өдийд хуучин хэвээрээ л байж байх байсан шүү” гэсэн гэдэг.Жагаа угаасаа их хийморьтой сонин хүн. Хуучин ЗХУ-д даржин оюутан байхдаа ч, хэтэвчээ мэдэхгүй үргэлж таксиддаг байсныг нь хамт сурч байсан нөхөд нь ярьдаг юмбилээ. Тарваганы арьс, пүүз, бэлтгэлийн хувцас гээд л тухайн үед сайн “гүйдэг” байсан бүх л барааг Жагаа зардаг байсан гэдэг. Гэхдээ л юу шалих вэ дээ. Социаист нийгмийн үе шүү дээ. Харин ЗХУ-ын цэрэг Монголоос гарахад хамгийн овсгоотой ажилласан хүн бол “Буян” Жагаа гэх юмбилээ. Ганц электрон цагаар бүхэл бүтэн айлын иж бүрэн тавилга авч дөнгөсөн гэдэг. Хуучнаар бол социалист овсгоотой, энэ цагийнхаар бол бизнес сэтгэлгээтэй хүн дээ…

Д.Сэндэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 21, 2011 3:33:25 pm )

    yaaltchgui mundag hunldee tolgoi ajilgaatai gej

  • Anonymous (October 26, 2011 2:31:30 pm )

    naadah naiz geed baigaa nuhur ni recet hiideg nuhur l baigaashd

  • Anonymous (October 30, 2011 10:26:02 pm )

    ih zarchimch zaluu

  • Anonymous (October 31, 2011 8:27:12 pm )

    bI BOL DEMJDEG iH UHAANTAI HUN bI AR GER AMIDRALAA YRIAD 2 UDAA OCHIJ TUSLAMJ HUSEH GEED SANAA ZOWOOD OCHOOGUI hEREW OCHSON BOL UDIID INGEJ YWAHGUI CH BSIN BILUU GEJ ODOO BODDOG UM zUW BODOLTOI HUNIIG DEMJDEG UM SHIG SANAGDDAG

  • Anonymous (March 14, 2012 2:42:08 pm )

    jaagii 90 eed ond bayan baisaan odoo bol shalihgvi yagaad gewel turuus tursun terbumtnuud bn bas litsenz gazriin naimaachdiin hajuud jijigdej bgaa tegeed booj vheh geed bga yum argaggvi sh de

antalya rent a car