antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Арилжааны банкууд хууль бусаар “хөрөнгө” завшиж байна

нийтлэсэн Admin

Засгийн газрын өнгөрөгч лхагва гаригийн хуралдаанаар Хүний хөгжил  сангаас олгож буй 21 мянган төгрөгөөс арилжааны банкууд үйлчилгээний хөлс болгож, 350 төгрөг авч байгаа талаар хэлэлцэв. Учир нь нэр бүхий гишүүд эл асуудлыг буруу хэмээн узэж, холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг хүртэл байгуулсан.

Харин Засгийн газраас “Арилжааны банкуудыг зөвтгөж, иргэдээс үйлчилгээний хөлс гаргуулах нь зөв” гэсэн шийдвэр гаргажээ.

Гэтэл үнэн чанартаа арилжааны банкнаас тайлбарлаж буй хариулт нь эрх зүйн хувьд, ямар ч үндэслэлгүй болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Наанадаж л, тухайн иргэн тус банкны албан ёсны харилцагч болж, түүний дансанд орлого орсон тохиолдолд ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр мөнгөө авч, захиран зарцуулах эрхтэй байдаг. Тэгэхдээ энд зөвхөн тухайн иргэнд анх удаа данс нээх зардлын тухай л хөндөгддөг байна.Тиймээс энэ талаарх маргааныг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа “Эх орны хишгийг иргэдэд хүргэж байгаа нь Төр өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн зтгээдээр гүйцэтгүүлж байгаа хэлбэр. Тийм ч учраас Эх орны хувь, хишгийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа төрийн байгууллага, банкны хооронд гэрээ байгуулагдсан байх ёстой. Энэ гэрээгээр уг асуудлыг зохицуулсан байх ёстой. Хэрэв энэ гэрээгээр үйлчилгээний хөлс авна гэж тохироогүй бол банк гэрээгээ зөрчиж байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохироогүй, нэг тал нь хүлээн зөвшөөрөөгүй эрхийг банк эдэлж байгаа”-г тодруулсан.

Нөгөөтэйгүүр, иргэн бүрээс суутгаж буй эл мөнгө нь улсын төсөвт ороогүй, харин шууд  банкны   орлого болж   байгаа.   Яахав, 350   төгрөгийг   өнгөц харахад бага мөнгө мэт санагдавч, улсын төсөвт тусгаад иргэдэд дахин олговол бас л шаггүй даваа болно. Тиймээс л эрсдэлийг урьдчилан  тооцоолж, хураамжийн мөнгийг   анх    олгож эхлэхдээ л төсөвт суулгах ёстой   байсныг   гишүүд хэлж байна. Харин хууль, эрх зүйн мэргэжилтнүүд эл    талаарх    асуудлыг  “Энэ харилцаа бол хууль гэхээсээ  илүү  гэрээгээр зохицуулагдах  ёстой асуудал. Эх орны хишгийг иргэн бүрт тараахад Төр-банк, банк-иргэн гэсэн эрх зүйн харилцаа үүсч байгаа юм. Тодорхой хэлбэл, банк-иргэн гэсэн харилцааг илүү авч үзэх нь зөв. Хамгийн гол нь иргэн хүн тухайн банкны харилцагч болсон тохиолдолд түүний дансан дахь   мөнгөнөөс  хэн   ч хураамж авах эрх байхгүй.

Тэгээд ч төрөөс Эх орны хувь, хишиг олгохтой холбоотой зардлыг нэг л удаа авах ёстой. Түүнээс олгох бүрт шимтгэл хураамж авч байгаа нь буруу” гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн төр засгаас олгож буй хувь, хишгээ иргэд цаг заваа үрэхгүй, банкны гадаа дугаарлаж зогсохоос төвөгшөөн бэлэн мөнгөний машинаас картаар авах тохиолдол их байдаг. Гэтэл үнэн чанартаа 21 мянган төгрөгийг иргэд бэлнээр болон картаар авсан ч 350 төгрөг хасагдаж, үлдэгдэл мөнгө нь задгай болоод авч болдоггүй нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны шимтгэлээс гадна бэлэн мөнгөний машин задгай хэдийг нь “залгиад” иргэдийн гар дээр 20 орчим мянган төгрөг л ирж байна.

Тэгэхээр эрх баригч намууд сонгуулиар амласан 1.5 сая төгрөгөө иргэдийн гарт дутуу хүргэж байгаа нь хэний хариуцдагагүйн алдаа вэ. Тиймээс Эх орны хишгийг олгож байгаа банк, банктай гэрээ байгуулсан төрийн байгууллага дахин хэлэлцээний ширээний ард суух нь хамгийн зөв алхам гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car