antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 2 comments

Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэв

нийтлэсэн Admin

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, алдарт “Интер Милан” клубийн төв байранд өчигдөр зочилжээ.

Энэ талаар Италийн хэвлэлүүдэд онцлон мэдээлсэн байна. Манай Ерөнхийлөгчийг угтаж авсан “Интер Милан” багийн ерөнхийлөгч Массима Моратти “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж манай клубт зочилж байгаа нь бидний хувьд их хүндэтгэл” хэмээжээ. Тэрбээр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Ц.Элбэгдорж бол гайхалтай хүн. Зөвхөн улс төрийн бодлогын хувьд бус тэрбээр соёл урлагийн, хүмүүнлэгийн, дэлхийн дулаарлын талаар гээд бүхий л салбарт анхаарал хандуулдаг. “Интер Милан”-ы үнэнч шүтэн бишрэгч байж, тоглолтыг маань алгасалгүй үздэг юм билээ. Итали, Монгол орны хувьд цагийн зөрүү ихтэй байдаг хэдий ч тэрбээр бидний тухай бүгдийг мэдэж байсан. Монголын Ерөнхийлөгч манай тоглогч Коутиньо, Форлан нартай уулзсандаа тун их баярласан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил FIFA-д зочилж, хөлбөмбөгийн спортыг өөрийн оронд хөгжүүлэх талаарх саналаа хэлж байсан юм” гэжээ.

Харин Ерөнхийлөгч маань Монголын айлчлалын бүрэлдэхүүнийг хүндэтгэн, хүлээж авсанд нь талархал илэрхийлээд Италийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, тоглогчдыг Монголд урьж ажиллуулах, хөлбөмбөгийн сургууль байгуулах “Интер кампус” төслийг эх орондоо хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн хүсэлт тавьжээ.

Үүний хариуд ноён Моратти дэлхийн 24 оронд хэрэгжүүлж буй “Интер кампус” төслийг Монголд хэрэгжүүлэхээ амласан байна. Дашрамд дуулгахад, “Internazionale Milano” клуб 1908 онд байгуулагдсан. Багийн дасгалжуулагч Клаудио Раньери, ахлагч Хавьер Занетти. Аваргуудын лиг, UEFAгийн цомд тус бүр гурав, клубүүдийн дэлхийн аваргад нэг түрүүлсэн юм.

Э.ХАНА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

2 Comments

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 12:36:56 pm )

    56031 648791I discovered your weblog web site web site on the search engines and c**** several of your early posts. Always sustain up the really excellent operate. I lately additional increase Rss to my MSN News Reader. Seeking for toward reading significantly a lot more on your part later on!

  • Paras Netticasino (September 13, 2013 7:04:56 am )

    18985 353683I like what you guys are up also. Such intelligent work and reporting! Keep up the superb works guys I

antalya rent a car