antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Европын холбоо нүүрсний салбарыг халж эхэллээ

нийтлэсэн Admin

Европын холбоо байгальд ээлтэй эрчим хүчний талаарх бодлогын тайланг өчигдөр олон нийтэд танилцуулжээ.

Уг тайланд тусгаснаар бол, салхины эрчим хүчний салбар нь 2050 он гэхэд Европын холбооны голлох эх үүсвэр болох зорилтыг тэмдэглэжээ. 2020 он гэхэд Европын холбооны улс орнууд салхины эрчим хүчний салбарт 194 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх ажээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд Европын салхины эрчим хүч үйлдвэрлэлийн чадамж одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, улмаар 2030 он гэхэд Европт 240 сая айл зөвхөн салхины эрчим хүчээр цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангах ажээ.

Гэхдээ үүний нэг сул тал нь цахилгааны үнэ өсөх явдал юм. Иймд, 2050 он гэхэд, өрхийн цахилгааны төлбөр бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээний 30 хувийг зөвхөн нүүрснээс гаргаж буй юм. Өнгөрсөн 2010 онд дэлхийн нүүрсний олборлолт 6.3 хувиар нэмэгджээ. Харин Европын холбооны нүүрс олборлолт 1.1 хувиар буурчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car