antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 4 comments

Улс төрд хутгаж буй Н.Энхбаярын шүүхийн бантан

нийтлэсэн Admin
Гагцхүү бусдын дарангуйлалд автаагүй тохиолдолд ямар ч аугаа үндэстэн өөрийн эзэмшиж буй бүхнээс үл татгалзана

Теодер Моммзен

Дээд шүүх өнгөрсөн баасан гаригт Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв. Сонсоход энгийн нэг мэдээ. Харин энэхүү шийдвэрээс болж Монголын улс төрийн амьдралд олон үйл явдал өрнөж, басхүү зарим таамаглалыг нэг тийш болгов бололтой.

Өнгөц харахад, Дээд шүүхийн баасан гаригийг сонгон байж гаргасан энэ шийдвэрээр Ногоон намын удирдлагын жолоо Д.Энхбатаас О.Бум-Ялагч нарын гарт шилжсэн мэт. Юуны түрүүнд хэдэн сарын өмнө Их хурлаараа шийдлээ хэмээн ИЗН-тай нэгдэх гэрээнд гарын үсэг зурж байсан Ногоон намын дарга / одоо асан гэх үү/ Д.Энхбат тун чиг ууртай, хэрхэхээ мэдэхгүй сууна. Тэрбээр “Дээд шүүхийн  шийдвэр нь ардчилсан зарчмыг уландаа гишгэж буй хэрэг” хэмээн цухалтайхан мэдэгдсээр байна.

Ногоон намын их хурал 2011 оны гуравдугаар сарын 26-нд болж төлөөлөгчдийнхөө 90 хувийн саналаар ИЗН-тай нэгдэх нь зүйтэй гэж шийдэж байж. Их хурлынхаа дараахан буюу дөрөвдүгээр сарын 4-нд Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч өдийг хүртэл сураггүй байжээ. Гэтэл гэнэтхэн ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэж байсан 10 хувь орчмын бүрэлдэхүүнтэй О.Бум-Ялагч  нарын өргөсөн бичгийг хүлээж аваад бүртгэчихсэн байна.

Уг нь энэ нам аль хэдийнээс хойш улс төрийн хошин үзүүлбэр тоглосоор ирсэн. Одоогоос сар гаруйн өмнө юм уу даа. Редакцид нэгэн факс ирж байна. Ногоон намаас гэж бичжээ. Түүнийг нь гарчиглаж суутал дахиад нэг  ирлээ. Харвал, “Саяын явуулдаг хуурамчийнх, энэ бол жинхэнэ Ногоон намын мэдэгдэл байна” гэсэн байв. Тун ч ядмагхан, тэрүүхэн тэндээ улс төр хийгээд л байсан нь тэр.

Улс төрийн байр суурь, нэр нөлөө гэх юмгүй энэ нам дээрх байдлаар улс төрөөс арчигдах замаа нэгэнт олсон байв. Тиймээс энэ намын хувь заяа хаашаа эргэх, намын удирдлгыг Д.Энхбат нь авна уу, О.Бум-Ялагч нь барина уу, олон нийтэд тийм ч сонирхолтой биш болоод байв. Харин гэнэт хэн нэгэнд хэрэгтэй болж орхижээ. Ногоон нам үрчлэгдсэн гэж хэлсэн ч болно. Нөгөө нэг, гандангийн хүрднээс оллоо гэдэг шиг.

Хоорондоо толхилцоод алийгаа мэдэхээ байчихсан, нам болж тоглосон хэдэн нөхөр гэнэтхэн шинэ эцгийн гарт оров. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Н.Энхбаяр хуульч О.Баасанхүүгээ ажиллуулан, О.Бум-Ялагч нарын Ногоон намыг Дээд шүүхэд бүртгүүлж Д.Энхбатаас салгаж чадав. Өмнө нь О.Бум-Ялагч нар хоёр ч удаа бүртгүүлэхээр хандаад тусыг эс олсон юм.  Н.Энхбаярын Ногоон намд гэнэтийн хайр зарласан шалтгаан нь тун энгийн. Түүнд О.Бум-Ялагч ч юм уу, тэнд байгаа гишүүд, идэвхтэнүүд огтхон ч хэрэггүй. Ганцхан  Ногоон нам гэсэн нэр л Н.Энхбаярын хорхойг гозогнуулаад байсан хэрэг.

Тун удахгүй Н.Энхбаяр Ногоон намтай нэгдлийн ширээний ард сууна. Ингэснээр Н.Энхбаярын МАХН сонгуулийн саналын хуудсанд гуравдугаарт бичигдэх эрхтэй болох юм. Учир нь Ногоон нам Дээд шүүхэд бүртгүүлсэн эрэмбээрээ улс төрийн намууд дотроо гуравдугаарт бичигддэг байсан.

Дээд шүүх Ногоон намыг ийн бүртгэсэн нь бас нэгэн таамаг, хардлагыг нэг тийш болгов. Анх Н.Энхбаярын МАХН-ыг бүртгэхэд “Энэ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л оролцчихлоо.Н.Энхбаярт намынх нь нэрийг өгүүлж МАН-ыг хагалан бутаргах гэж байна” гэсэн хардлага, таамаг улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байлаа. Харин М.Энхсайханы МҮАН “ногоон гэрлээр” бүртгэгдэж, улмаар Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг  Дээд шүүх гэнэтхэн хүлээн зөвшөөрсөн нь “хэргийн эзэн” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш, МАХН-ын дарга Н.Энхбаяр болох нь батлагдаж буй ажээ. Учрыг ухвал, МАХН, МҮАН, Ногоон намын бүртгэлийг Н.Энхбаярыг, Ерөнхийлөгч байх үед Дээд шүүхийн шүүгч болсон хэсэг шүүгчид амжуулдаг тухай эх сурвалж хэлж  байна. Тэд Н.Энхбаярын ачийг хариулж буй нь энэ гэнэ. Нэртэйгээр нь Н.Энхбаярын Дээд шүүх гэчихье хэмээн адарч буй улстөрч ч байна.

Дээд шүүхийн шүүгчдийн ачаар Н.Энхбаяр намаа саналын хуудсанд дээгүүр бичүүлэх нь ирэх онд болох УИХ-ын сонгуулийн дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх тухай улс төр судлаачид хэлж эхлээд байна.

Юутай ч дээр дурдсан улс төрийн үйл явдлууд цааш үргэлжилнэ. Харин Ногоон намын тухайд нөгөө л төгсгөл рүүгээ явж байсан замд нь торох зогсоол болохгүй аж. Харин ч Н.Энхбаярын суганд наалдсанаар намын нэрээ эвтэйхэн сугалуулаад, цаадах нь уруудаж байсан зам дээр нь буцаагаад тавих нь тодорхой хэмээн хашир судлаачид харж байгаа аж. Тэгдэггүй юм аа гэхэд, хамаг юмаа халаасанд нь хийчихсэн О.Бум-ялагч нарт дургүй нь хүрвэл Н.Энхбаяр “Зайл” гэсэн ганцхан үгээр л бүгдийг дуусгачихаж мэднэ.

Ийн Н.Энхбаярын Дээд шүүх түүний удирдамжаар Монголын улс төрд тоглолт хийж, жинхэнэ холион бантан хутгаж байна. Уг нь Дээд шүүхийн дээр гагцхүү хөх тэнгэр байдаг гэлцдэг. Харин энэ цагийн Дээд шүүхийн дээр Н.Энхбаяр гэдэг намын дарга байгаа бололтой.

Б.Төмөртогоо

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

4 Comments

  • Anonymous (October 19, 2011 4:03:35 am )

    FUCKIN ENHBAJR ,

  • Anonymous (October 19, 2011 4:50:01 am )

    Za boli doo buh yum enhbayar gehee boli tegeed oyu tolgoi bas l enkhbayaruu bi huvidaa mahn demjij b.na ireh songuuliar enkhbayar tuunii evsel yalj manang zuil duusgaasai amjilt enkhbayaraa amjilt chi shuu

  • Anonymous (October 19, 2011 1:02:59 pm )

    heheh Enkhbayariin ineehiig harah saihan bna shuu,
    amjilt, hehehe

  • Anonymous (November 17, 2011 12:16:49 am )

    Энхбаярын найруулж буй хор зөвхөн энэ биш шүү дээ одоо уянгаар хувьсгал хийлгэх хороо найруулаад эхэлчихсэнийг уянгын хэлсэн хувьсгалаас өөр гарцгүй болжээ гэдэг үгнээс тодорхой болж байна Энхбаяр уянга нар монголын ард түмний цус урсгах юм гэнэ мөн ч их хуцаж байна даа хоолой нь сөөчихгүй бол хуцаж л байг жингэр хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг шүү дээ

antalya rent a car