antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

”Оюутолгойн гэрээг сайн болсон гэж үздэг”

нийтлэсэн Admin

Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай юу гэсэн асуултад уг Гэрээг байгуулсан Засгийн газрын төлөөлөл болон УИХ-ын тогтоолын биелэлтийг шаардаж буй гишүүд, нийгмийн бусад хэсэг хариулж байна. Олон талын байр суурийг илэрхийлсэн энэхүү нэвтрүүлэг С1 телевизээр Ням гаригийн 19.00 цагаас цацагдана.

УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлт бүрэн хангагдсан гэдэг дээр бүгд санал нэгддэг хэмээн Сангийн сайд С. Баярцогт байр сууриа илэрхийлсэн бол гишүүн Р. Амаржаргал “Хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар Их хурлын тогтоолыг хэрэгжүүл” гэсэн заалт тэнд бий шүү дээ хариултыг өгч байна. Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн 57 дугаар тогтоолын биелэлтийг хангасан бөгөөд хэрэв зэ хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50-иас дээш хувийг төр мэдэлдээ авахаар хуульд өөрчлөлт орох юм бол улсын зардлаар хайгуул хийсэн ашигт малтмалын ордын 60 эсвэл 70 хувийг төр мэдэлдээ авах болж байна уу хэмээн Сангийн сайд сөргүүлэн асууж байна.

Түүнчлэн, өнөөдөр эзэмших хувь хэмжээ цаасан дээр өндөр харагдах нь чухал уу, эсвэл аливаа төсөл амжилттай хэрэгжин, түүний ашгаас монголчуудын хүртэх бодит хувь илүү чухал уу гэсэн зарчмын асуудлаар нэвтрүүлэгт оролцогсод маргаан өрнүүлсэн юм. Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах боломжуудын талаар Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С. Ганбаатар, “Оюутолгойн хяналт” ТББ-ын Тэргүүн Д.Сүхгэрэл, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г. Батсүх нар байр сууриа илэрхийллээ.

Нэвтрүүлгийн давталтыг Лхагва гаригийн 17.00 цагаас хүлээн авч үзээрэй.

Mongolian Mining Journal-аас эрхлэн бэлтгэдэг эдийн засаг, уул уурхайн “Хөгжил” хөтөлбөр Ням гариг бүрт С1 телевизээр цацагддаг ба танин мэдэхүйн мэдээлэл, хараат бус шинжээчдийн дүгнэлтийг түлхүү тусгадаг, олон талын байр суурийг тэнцвэртэй илэрхийлдэг энэхүү хөтөлбөрийн өмнөх дугааруудыг
Univision IPTV-ийн сан,
www.news.mn,
www.gogo.mn,
www.mongolianminingjournal.com
сайтуудаас давтан үзэх боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car