antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2011 5 comments

Засгийн газар Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй

нийтлэсэн Admin

Хил, тагнуул, цагдаагийн сургуулиудыг нэгтгэсэн нь тус сургуулийн оюутнуудын болон олон хүний эгдүүцлийг төрүүлсэн. Одоо Цагдаагийн академи хөх, саарал, ногоон гурван янзын хувцастай сонсогчдынхоо учрыг олохгүй хөл толгойгүй юм болж байна. Тагнуулынхан нь нөгөө хоёроосоо нууц байх ёстой гээд байдаг, хилийнхэн ч бас тусдаа үүрэг роль, статустай, цагдаагийнхан ч бас тэр. Айлуудын хонь хурга нийлсэн юм шиг хачин юм болж байна гэнэ. Нууцаар бэлтгэгдэж, нууц байх ёстой тагнуулынхныг хил, цагдаагийн сургуулийнхан нь “дооёолоод” бүр ч инээдтэй юм болж байгаа юм байх. “Та нарын тагнуул гэж юу байсан юм бэ. Энд ингээд хэн хүний нүдэн дээр ил, тэгээд сайн муугаа олонд мэдүүлээд яг тагнуулдаж харагдаач” гэх маягийн үгийг энэ сургууль дотор сонсч болно. Уг нь ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэлж буруушааж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэх үүрэг даалгавар өгсөн юм билээ. Харин өнгөрөгч баасан гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дээрх хүчний гурван сургуулийг нэгтгэхтэй холбогдсон асуудлыг дахин авч хэлэлцэж, нэгтгэсэн нь зөв гэж үзээд түүгээр ч зогсохгүй сургуулиудыг нэгтгэхтэй холбоотой асуудлыг улам тодотгон эргэлтийн болоод үндсэн хөрөнгийг орон тоо төсвийн хамт Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болсон байна. Энэ нь Ерөнхийлөгчийн албан бичигт өгсөн Засгийн газрын албан ёсны “татгалзсан” хариу боллоо. Уг нь Ерөнхийлөгч “Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Засгийн газар цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгах тухай асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх журамтай. Гэтэл Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор цэргийн ангийн статустай цэргийн байгууллага байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зөвшилцөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж албан бичиг илгээсэн байсан. Ийнхүү Засгийн газар Ерөнхийлөгчийнхөө өөдөөс дунд хуруугаа гозойлгочихлоо.

Б.Сансар

Эх Сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

5 Comments

  • Anonymous (September 20, 2011 9:56:02 pm )

    Нохойноос долоон дор юм чинь юуг нь сонсохов дээ.Өөрөө их юм бодоод гадаадаар зугаалаад байгаа болохоос элбэгээг нохой шиг л үздэг шүү дээ.

  • Anonymous (January 14, 2012 4:31:14 pm )

    Uhsen baasniih ni tagnuulchid bdg yum.Dandaa ariin haalganii yumnuud.1 gazarluu yvuulaad,hun tagnaadh gevel hoolgui 2ch honoj chadahgui gedsee unjuulsan yumnuud bdg l yum bnlee.Esvel arhag tamhichin bh jisheetei.Tamhigui bol bj chaddaggui.Tiim humuus l tugsdug yum bnlee.Dotoodiin tagnuuliin surguuliig.

  • Anonymous (January 14, 2012 4:36:27 pm )

    tim baij madguma aygu bol teged ter tsagda tsergin sonsogchid ilu betgel ntr hideg bolhoro uzedgu bh tagnulchid blh gjaga hedese iluge meded tgj sholdog bailgu

  • Anonymous (February 01, 2012 12:12:46 am )

    uhsend n salgah geed baidag yum be? yamar elentsegee uzees suraad bdag bolj bna? Tagnuul, tsagdaa gesen muusain avilgach hulgaichuud ard tumnee boorlohdoo sain , deeshee hedeesee aogaad ailyn hool goridson nohoi shig yumnuud. Egel ard tumendee bol boon arslan bars, darga nartaa blhoor nomhon yosolson bas deeruurdoo dandaa huulia zorchij mongotei luivarcdyg hamgaaldag novshnuud. Yugaa surdag bnaa, zaah hvn baidag ch yum shig. Bugdiig bvr tatan buulgaval taarna.

  • Anonymous (February 12, 2012 10:12:20 am )

    elbeg yuch bish nohoin golog

antalya rent a car