antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 2 comments

Эх орны хишгээс 350 төгрөг суутгах эрх зүйн үндэслэл байхгүй

нийтлэсэн Admin

Иргэн бүрт олгодог Эх орны хишгийн 21000 төгрөгөөс авч буй 350 төгрөг эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ажилтан Д.Тамираас тодрууллаа.
-Сар бүр иргэдэд олгож буй эх орны хишгээс банк 350 суутгаж олгодог. Энэ ямар үндэслэлтэй вэ?

 

-Энэ суутгалын асуудлыг судлаачийнхаа үүднээс сонирхож, анхаарч үзсэн. Эх орны хишгээс суутгаж буй 350 төгрөгийг иргэдэд хүргэж буй үйлчилгээний хураамж гэж банкны зүгээс тайлбарлаж байх шиг байна. Гэхдээ энэ нь үндэслэл муутай. Нэгэнт иргэд тухайн банкны харилцагч болж, түүний дансанд орлого орсон тохиолдолд ямар нэг шимтгэл суутгалгүйгээр уг орлогоо авах, захиран зарцуулах эрхтэй юм. Энд зөвхөн тухайн иргэнд анх удаа данс нээх зардлын тухай л яригдана. Жишээн дээр тайлбарлая л даа. Чи ажил хийгээд цалин хөлсөө зээлийн картаар авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд банк чиний цалингаас суутгах эрх байдаггүй биздээ?

Нөгөө талаас Эх орны хишгийг иргэдэд хүргэж байгаа нь Төр өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн этгээдээр гүйцэтгүүлж байгаа хэлбэр шүү дээ. Тийм учраас Эх орны хишгийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа төрийн байгууллага, банкны хооронд гэрээ байгуулагдсан байх ёстой. Энэ гэрээгээр уг асуудлыг зохицуулсан байх ёстой л доо. Хэрэв энэ гэрээгээр үйлчилгээний хөлс авна гэж тохироогүй бол банк гэрээгээ зөрчиж байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохироогүй, нэг тал нь хүлээн зөвшөөрөөгүй эрхийг банк эдэлж байна.

 

-Тэгвэл банкны суутгаад байгаа 350 төгрөг хаашаа орж байна вэ?

-УИХ-ын байнгын хороо болон, чуулганы хуралдаанаас харвал энэ мөнгө эргээд төсөвт ороогүй юм билээ. Тэгж ч тооцоолоогүй гэж би хувьдаа ойлгосон. Мөн үйлчилгээний хураамж гэж авч байгаа. Энэ бүгдээс харвал дээрх мөнгө нь шууд банкны орлого болж байгааг төвөггүй ойлгож болно.

 

-Энэ 350 төгрөгийг иргэдийн мөнгөнөөс авах ёстой юу? Ямар хуулиар зохицуулагдаж байна вэ?

 

-Энэ харилцаа бол хууль гэхээсээ илүү гэрээгээр зохицуулагдах ёстой асуудал. Би өмнө нь дурдсан. Эх орны хишгийг иргэн бүрт тараахад Төр-банк, банк-иргэн гэсэн эрх зүйн харилцаа үүсч байгаа юм. Гэхдээ миний бодлоор энд банк-иргэн гэсэн харилцааг илүү авч үзэх нь зөв юм. Өмнө нь хэлсний дагуу иргэн хүн тухайн банкны харилцагч болсон бол түүний дансан дахь мөнгөнөөс нь хураамж авах асуудал байхгүй. Энд зөвхөн иргэн бүрт банкинд харилцах данс нээх нэг удаагийн  зардал л яригдана. Өөрөөр хэлбэл, Төрөөс Эх орны хувь хишиг олгохтой холбоотой зардлыг нэг удаа л авах ёстой. Түүнээс олгох бүрт шимтгэл хураамж авч байгаа нь буруу гэж бодож байна.

 

-Нэгэнт л сонгуулийн амлалт, эх орны хишиг гээд тарааж байгаагаас хойш суутгаад байгаа 350 төгрөгийг улсаас өгөх нь зүйтэй гэсэн хандлага байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөнөөс?

 

-Үүний тулд Эх орны хишгийг олгож байгаа банк, банктай гэрээ байгуулсан төрийн байгууллага дахин ярилцах нь зөв байх. Хэрвээ энэ харилцааг гэрээгээр зохицуулаагүй байвал хэрхэн зохицуулах талаар тохиролцох хэрэгтэй байгаа юм. Үүсээд байгаа асуудлын шалтгаан нь юу байна? Аль аль талдаа хүндрэл үүсгэхгүйгээр асуудлыг шийдэх гарц байна уу? гэдгийг ярилцаагүй байж татвар төлөгчдийн мөнгийг  шууд зарцуулах нь бас буруу байх. Гэхдээ энэ бол манай байгууллагын байр суурийг илэрхийлсэн хэрэг биш гэдгийг хэлмээр байна.

-Улсын хэмжээнд энэ 350 төгрөгийг тооцвол 9 тэрбум болж байгаа тухай чуулган дээр ярьсан. Хэн нэгэн гишүүний банктай хийсэн нууц тохиролцоо, цэвэрхэн мөнгө угаах арга ч гэж байгаа?

-Хэрвээ энэ нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл үүнийг шалгадаг, шийдвэрлэдэг газар бий.

-Шинэ он гармагц ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг олгох үед энэ асуудал яаж зохицуулагдах бол?

-Төрийн ажлыг гүйцэтгэхдээ гэрээний аргыг ашиглаж байна. Тийм болохоор дараа дараагийн гарч болзошгүй асуудлыг урьдчилан харж үүнийг гэрээгээр хэрхэн зохицуулах талаар Засгийн газар, түүний байгууллагууд хувийн хэвшлийн байгууллагууд нээлттэй байдлаар санал солилцох нь чухал болоод байна. Энэ нь магадгүй асуудлыг шийдвэрлэх гарц байж болох юм.

Эх сурвалж:”Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 18, 2011 9:23:14 pm )

    Hadgalamj bankni udirdlaga ni mungu ugaaj sursan uchraas l ene munguni tuluu temtsej bgaa ni ene/ Jild 9 terbum shuu dee.

  • Anonymous (October 19, 2011 2:07:19 am )

    HAAN-aas huugdsun hulgaich nar Hadgalamjd mungu ugaah gej l uhen hatan taemtsej bgaa.

antalya rent a car