antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Цөмийн хаягдал, Тавантолгой ба Ц.Элбэгдоржийн ээлжит хошгируулалт

нийтлэсэн Admin

Монголчууд Ц.Элбэгдорж гэж нэг сайхан хошгируулдаг Ерөнхийлөгчтэй болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ удаа ч манай хүн ээлжит хошгируулалтаа хийлээ. Ерөнхийлөгч “ард түмэнтэйгээ амь нэг” хэмээн байнга илэрхийлж, үүнд нь олон түмэн ч хошгирч л байдгийн жишээ энэ удаа ч давтагдсан гэсэн үг.

Үнэндээ бол ирэх жилийн сонгууль угтсан ээлжит пиарынх л нэг яваад байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хоишхи хоёр жил гаруйн хугацаанд ард түмэнтэйгээ амь нэг байж чадсан уу. Ингэж асуувал үнэхээр барьцтай юм хэлэх хүн ховор.

Тэгээд ч манай төрийн тогголцоо анх шинэ Үндсэн хууль батлагдсан үеэс л буруугаар эргээд явчихсан учир Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон хүн хоёр дахиа сонгогдохын тулд улстөрийн хор найруулгыг харин ч нэг хийх шиг болдгийн жишээг үзүүлсээр явна.

Наад зах нь өөрийн нам доторхи дэмжлэгээ тогтоон барьж байхын төлөө бүх хүчээ дайчлахад хүрдэг билээ. Ц.Элбэгдорж ч мөн л ирэх 2012 оны сонгуульд нам дахь өөрийн талынхныг дэмжиж гаргаж ирэх, дараа жилийнх нь сонгуульд өөрийгөө дахин нэр дэвшүүлэхийн тулд чадах бүхнээ хийж буй нь тодорхой юм.

Үүний тулд “стандарт” бусаар ч болов хамтран засгийн эрх барьж буй хоёр намын хооронд хар муур гүйлгэх оролдлогыг хийсээр байна. Төрийн тэргүүний хамгийн сүүлд хийсэн хоёр том акцийг ингэж ойлгохоос өөр арга алга. Эхнийх нь мэдээж цөмийн хаягдал Монголд булшлах тухай дэлхийгээр нэг шуугиулсан дуулиантай холбогдуулж гаргасан захирамж.

Харин дараагийнх нь Тавантолгойтой холбоотой хэрэг явдал юм.

ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙСГЭЖ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛОВ
“Монгол Улс цөмийн хаягдал булшлагч орон болох нь” гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарч, олон нийтийг шуугиулснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрч, маргаан, мэтгэлцээн ч тасарсангүй. Төр засаг түүнд тодорхой хариулт өгөлгүй явсаар ирснийг бид бүгд мэднэ.

УИХ-ын гишүүд хүртэл уг асуудлаар Засгийн газарт асуулга тавьж, ээрч хоргоож ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүтэн жилийн турш энэ асуудлаар юу ч дуугараагүй юм. Гэтэл гэнэт нэгэн нартай сайхан өдөр монгол төрийн тэргүүний хувиар Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгчихөв.

Энэ сарын 9-нд гарсан түүний зарлигт “Монгол Улсын төрийн байгууллагын аливаа нэг албан тушаалтан ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах зарим  бичгийг үйлдэхийг хориглосугай” гэжээ.

Мөн Монгол Улсын нутаг  дэвсгэр дээр цөмийн хаягдал хадгалах, түр байршуулах булшлах зорилгоор импортлох хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалтын тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Түүнчлэн Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан гадаадынхантай иймэрхүү яриа хэлэлцээр хийсэн тохиолдол байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм яриа гарч эхлэхэд л ҮАБЗ-д асуудал тавьж, шалгаж нягтлахыг үүрэг болгосны зэрэгцээ хэрвээ хэн нэгэн ийм яриа үүсгэж, гэрээ хэлэлцээр хийсэн байвал хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдээд байсан юм байх.

ҮАБЗ дээрх чиглэлээр ажиллаж ямар нэгэн асуудал илрүүлээгүй гэнэ. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах зэрэг асуудлаар аль нэг улс орноос дарамт шахалт үзүүлэх эс бөгөөс тулган шаардах юм бол хүлээж авах боломжгүй хуулийн заалтуудыг сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дэлхий дахин сонсох учиртайг ч мэдэгджээ.

Гэтэл Ерөнхийлөгчийн зарлиг дахь үг үсэг, өгүүлбэр бүхэн гадаад, дотоодын хэвлэлээр улаан цайм нэр ус нь дурдагдаж, нийтэд ил тод болсон албан тушаалтнуудыг өмгөөлөхөд л зориулагджээ гэдгийг захын хүн ч ядах юмгүй ойлгохоор харагдана.

Хамгийн наад зах нь “Цөмийн хаягдал булшлах асуудлын гол буруутан нь Ц.Элбэгдорж” хэмээн “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав зарласан нь сонирхолтой биш гэж үү. Үндэсний аюулгүйгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөхдөө “Цөмийн хаягдал булшлахыг хориглоно” гэсэн заалтыг ерөнхийлөгч хасуулсан гэх яриа ч байгаа юм.

Гол заалтыг нь хасуулчихаад цэвэр шударга хүн болж “жүжиглэж байна” хэмээх хүн ч цөөнгүй байна. Ерөнхийлөгч үнэхээр Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж л байгаа юм бол хасуулсан хоёр заалтаа нэмж оруулах талаар тушаал захирамж гаргах хэрэгтэй аж.

Мөн “Цөмийн түлшний цогц үйлчилгээний талаархи дөрвөн улсын санамж бичиг” гэсэн нэртэй гэрээ байгуулсан, үүнд хог хаягдал булшлах зэрэг асуудал бүгд багтсаныг Ерөнхийлөгч хамгийн сайн мэдэж байж таарна. Б.Обаматай тохирсон ёсоор бол хог хаягдал булшлах тухай асуудал дээрх санамж бичгийн “атомыг энхийн зорилгоор ашиглах” асуудал дотор багтаж байгаа.

 

Ингэж ард түмнээ доромжлохоо зогсоовол яасан юм бэ, Ерөнхийлөгчөө” хэмээн санаа бодлоо илэрхийлэх хүн ч олширсоор байна. Дээр өгүүлсэн дөрвөн орны санамж бичигт нэгдэгсэд нь мэдээж АНУ, Япон, Арабын Нэгдсэн Эмират, дээр нь Монгол.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсныхоо дараа Энэтхаг, Япон, Араб. ОХУ. АНУ, Франц гээд айлчилсан улс болгонтойгоо л ураны салбарт хамтрахаар гэрээ, хапцэл байгуулж санамж бичиг солилцож ирсэн нь үнэн билээ. Тухайлбал, 2009 оны есдүгээр сард Ц.Элбэгдорж анхныхаа айлчлалыг Энэтхэгээс эхэлсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайдтай ураны салбарт хамтрах хэлэлцээр хийж, цөмийн түлшээр хангах гэрээ байгуулаад 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлтэй эргэж ирсэн.

Монгол Улс ба АНУ нь хоёр улсын хооронд 2010 оны есдүгээр сард байгуулсан санамж бичигт үндэслэн цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай байх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзсэн. АНУ-ын зүгээс Монголын цөмийн санаачлагыг хүлээн зөвшөөрч дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг мөн сайшаасан юм.

Ерөнхийлөгч Б.Обамагийн “Олон улсын шинэ бүтэц” бий болгох тухай Прагад хийсэн уриаг ч Монгол Улс дэмжиж байгаагаа нотолж байлаа.

Монгол Улс дэмжиж байгаагаа нотолж байлаа. Мөн 2009 оны аравдугаар сард Францын “Арева” группын тэргүүн Ц.Элбэгдорж, С.Баяр нартай уулзаж, ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцоод Цөмийн энергийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байлаа.

Энэ бүхнийг дурдахын учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр өнгөрсөн нэг жилийн турш үргэлжилсэн дуулиан, шуугианаас ангид байгаагүйгээр барахгүй харин ч босгосон томоохон овооных нь эзэн байх магадлал өндөр байгаа юм. Ер нь ч “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав” гэгчээр Монголын төр, засгийн эрх мэдэлтнүүд ямар нэгэн яриа хэлэлцээр өдүүлээгүй бол гадна, дотнын хэвлэлээр асуудал тэгтэл өндрөө авч шуугихгүй нь тодорхой билээ.

Тэгэж шуугиулсан эздийн нэг нь эрхэм Ерөнхийлөгч өөрөө байж эцэстээ асуудал бишдээд ирэхийн цагт арьсаа хамгаалж, зарлиг гаргалаа гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Үүгээрээ мөн хийсэн бүхнийхээ эсрэг хэлж ярьдаг, хамгийн сонгодог популист улстөрч гэдгээ дахин нэг харуулав.

ТАВАНТОЛГОЙГ БУЦААСАН НЬ ЮУНЫХ ВЭ
Ц.Элбэгдоржийн нэг өдөр гарсан хоёр шийдвэрийн нэг нь “Тавантолгой” төслийг ҮАБЗ хэлэлцээд “Шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан асуудал юм. Энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн албан ёсоор мэдэгдлээ. Шалтгаан нь дээрх төслийг одоо байгаа хувилбараар нь ҮАБЗ хүлээн авах боломжгүй, уг төсөл Монгол Улсад эдүгээ мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжтой нийцээгүй аж.

Ер нь Ц.Элбэгдорж “Тавантолгой”-н гэрээгээр шоу хийх нь анхнаасаа л тодорхой байсан. Үүний гэрч нь ҮАБЗ-ийн ажлын албаны шинжээч хэмээгдэх нэгэн уг гэрээний төслөөр байр сууриа илэрхийлж, ҮАБЗ хэлэлцээд буцаасан хэмээн баахан шоудсан.

Үнэндээ бол тэр шинжээч Ерөнхийлөгчийн үгийг л дамжуулж байсан хэрэг. Гэвч Засгийн газар улстөр унтаж, улстөрчид амарч байхад буюу сүүлийн хоёр сарын турш гэрээгээ нягтлах, сайжруулах ажлыг хийсэн байна. Тухайлбал, ТӨХ-ны дарга Д.Сугар “Муу төсөл болсон, дахин нягтал шалга гэж хэн ч үүрэгдээгүй. Ажлын хэсгийнхэн өөрсдөө л дутуу юм байна. Эргэж харах нэгтгэх зүйл их байна гэж үзсэн учраас Тавантолгойн төслийг дахин нягтлаад ҮАБЗ-д танилцуулъя гэж шийдсэн.

Түүнээс муу төсөл боловсруулсан байна. Та нар дахиад боловсруул гэж Аюулгүйн зөвлөлийнхөн бидэнд хэлээгүй. Материалаа бүрдүүлж өгөөгүй байгаа. Нягтлах, нэгтгэх ажил их байгаа учраас хараахан өгч амжаагүй, ҮАБЗ-өөр Тавантолгойн төслийг авч хэлэлцээгүй” гэж мэдэгдсэн.

Засгийн газар хавиар ч “Эхний удаагийн энэ төсөл бол зүгээр л тоглолт байсан. Япон, Солонгосчуудыг айлгаж, сандаргах тоглолт бидэнд хэрэгтэй байсан. Шинэ төсөлд тэд орж ирнэ. Одоогийн энэ хувь ч бас сүүлийн хувилбар биш. Мөн бид урьдчилгаанд ганц тэрбум ам.доллар бус хамаагүй их мөнгө олж авах гэж ийм тоглолт хийсэн” гэсэн яриа гарчээ.

Тэгэхээр Ц.Элбэгдорж төрөлх нам доторхи өрсөлдөгч Н.Алтанхуягаа дарж мохоох сэтгэлээр асуудалд хандаж, улстөрийн шоу хийхдээ өөрийгөө онигоонд оруулж байгаа бололтой. Нээрээ ч “Тавантолгой”-н гэрээний төслийн хэлэлцээрийг хийж буй Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүлж байгаа билээ.

О.Ганбаяр
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car