antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 2 comments

“Номин”-гийнхний тэнэг журмыг хэн удаан тэвчих болоо!

нийтлэсэн Admin

Том хүүдээ хадгаламжинд дахь 5000$ өгөөд гадаад руу гаргаж байсан нь Номин хэмээх вант улсыг байгуулах эхлэл

болсон түүхтэй. УИХ-н экс гишүүн Шагдарсүрэн хүүхдүүддээ эд хөрөнгө биш эрдэм мэдлэг л олгохыг чармайдаг байсан гэж өөрийгөө бяцхаан рекламчихдаг болжээ.
Одоо Монголд хамгийн том хүчирхэг хүнсний болон өргөн барааны сүлжээ дэлгүүрүүд, барилга байгууламж гээд асар их баялгийг бий болгож олон хүнийг ажлын байртай болгож чадсан Номинтой өрсөлдөх хүн гарахгүй л байна. Тэдний ажилсаг, мэдрэмжтэй гээд л элдвээр магтах нь улиг болсон мэт. Анх дүрс бичлэгийн камернаас л бизнесийн акулууд болтлоо томорсон азтануудын л нэг нь яах аргагүй Ш.Баярсайхан.

Тэгвэл тэдний үйлчилгээ, сугалаат худалдаа зэргийн талаар зарим нэг таагүй зүйл сонсдох болжээ. Өдөрт тэр олон салбарын эргэлтийн орлого хэдэн зуун саяар тоологддогыг бодоход л толгой эргэмээр мөнгө байх нь ойлгомжтой. Тэгвэл юм олохынхоо хэрээр хүнлэг, нийгэм рүүгээ чиглэсэн сайн зүйл хийвэл монголын толгой баячуудын хойч үр хүүхдүүдэд ч ээлтэй л байх. Мал мянга хүрэхээрээ төхөөрөх амьтан олддоггүй гэдгийн үлгэрээр хорголоо тоолсон сонин, сонин зан мань эрсээс цухуйдаг болжээ.

Номинд ажиллагсдын дунд ийм яриа газар аваад уджээ. Учир юу гэвэл дэлгүүрийн борлуулалт, худалдаан дээр олон залуусыг шалгаруулан ажиллуулдаг ч тэднийг элдвээр хардаж сэрдэн, сэтгэл санаагаар нь дарамтлан юм л бол “Гар, зайл, оронд чинь ажиллах хүмүүс оочерлоод байж байна. Битгий дургүй хүргээд байгаарай” гэх мэтээр зүй бусаар авирладаг жижиг албан тушаалтанд Номингоор нэг дүүрсэн гэнэ. Бүр сүүлдээ хардалт сэрдэлт нь даамжраад худалдагч охидууддаа тун сонин тушаал буулгасан аж. Тэднийг бүгдийг цуглуулж байгаад өмссөн хувцасныхаа бүх халаасыг битүүлж оё гэсэн шаардлагыг тавьдаг болоод удаж байгаа аж.
Үүнийг нь ойлгохгүй байгаа ажилчид нь Шагдарсүрэн захирал эсвэл Баярсайхан хүү нь шөнө хамаг юмаа хулгайд алдаж байна, ИХ дэлгүүр нь юу ч үгүй цөлмүүлжээ гэж хар дарж зүүдэлдэг болсон байх, тэгээд л биднийг ингэж хардаж сэрдээд байдаг болсон биз. Уг нь хяналтын камер, хамгаалалт, хяналтын алба гээд бүхэл бүтэн ажлын баг тэнд ажиллаад байхад хулгайчыг хайх гэж өөрсдийнхөө ажилчдыг хүнд байдалд оруулдаг нь тийм ухаалаг алхам биш байхаа. Иймэрхүү тэнэг үйлдэл хийгээд байх юм бол НОМИН-д ажиллах хүн олдох болов уу.

Мөн тэр сонин дүрэм журам хэрэгждэг байгууллагаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгч гарах боловуу гэдэгт эргэлзэж л сууна.

Эх Сурвалж: MANANНийгмийн Цаг Агаар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 07, 2013 10:21:15 am )

    sHUNALIIN TULAMNUUD.BUX BARAANDAA TAVISAN UNE NI SHAL XUDLAA.kASSIND OCHOOD BICHUULEXEER UNE NI NEMEGDENE.TEGEXLEER NI YAGAAD INGEDGIIN GEED ASUUXLAAR OCHIGDOR UNEE NEMSEN YUMAA.XUDALDAGCHIIN BURUUGAAS BOLOOD UNIIG NI SOLIOGUI BAINA GEJ ARD TUMNIIG LUIVARDAJ MONGO OLDOG CHOTGORUUD DEE NAADUUL CHIN…

  • Anonymous (May 20, 2013 1:04:35 pm )

    TIIM SHUU. UNEN

antalya rent a car