antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2017 15 comments

Замын-Үүдийнхний зүрхэнд шар ус хуруулсан “БОЛДОГГҮЙ ХОЁР”

нийтлэсэн Admin

Өдөрт 20 гаруй мянган хүн бужигнаж байдаг хэрнээ сумын статустай ганц газрыг Замын-Үүд гэдэг. Эдүгээ 15 мянган хүнтэй,

явуулын хүмүүсээ нэмэхээр 25 мянгаар яригддаг, хүн амын өсөлт нь жилдээ 1000-1500-гийн хооронд хэлбэлздэг олон хөлийн энэ газарт элдвийн л ааш араншинтай хүмүүс байх.

Замын-Үүд бол амьдралаа өөд татах гэсэн нутаг нутгийн хүмүүсийн нийлбэр. Унаган гэхээсээ илүү амьдрал хөөн зориод ирсэн суугуул хүмүүст өгөөжтэй нутаг даа хэмээн сүсэглэн ярилцах нь ч бий. Өмнөд хөрштэй хиллэдэг хамгийн том боомт хот, эртний үлэг гүрвэлийн амьд музей, Ази Европыг холбосон хамгийн дөт гарц гээд олон сайхан тодотголыг товойлгон хэлж болно. Хоёр нийгмийн шилжилтийн хүндхэн цаг үед энэ боомтоор урсах ачаа бараа, ганзагын наймаачид Монголыг бүхэлд нь нуруун дээрээ үүрч гарсан гэдгийг мартаж үл болно. Өнөөдөр ч энэ боомтоор дамжиж олон янзын хүн орж гарсан хэвээр. Тэдний дундаас Р.Бурмаа, Л.Өлзийбаяр хэмээх нэг гэр бүлийн хоёр хүнийг энэ боомт хотынхон андахгүй. Газар газраас ирсэн хүмүүс атлаа ганц гэр бүлийн хоёрыг яагаад анддаггүй болсныг одоо өгүүлье.

Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа бараа оруулж ирээд гаалийн бүрдүүлэлт хийдэг. Ямар өртөгтэй бараа, хэр хэмжээтэйг оруулж ирснээс шалтгаалж улсад татвар төлдөг хуультай. Гаалийн бүрдүүлэлтийг аж ахуйн нэгжүүд итгэмжлэгдсэн хүмүүсээр дамжуулан хийлгэдэг юм байна. Л.Өлзийбаяр, Р.Бурмаа нар бусдын адилаар ийм бизнес хийдэг. Гэхдээ бусдаас ялгаатай нь шударга өрсөлдөөний зарчимаар ажилладаггүй учраас хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг гэж Замын-Үүд сумынхан ярилаа. Тэр хоёроор үйлчлүүлээгүй, өөр хүмүүсээр бүрдүүлэлт хийлгэсэн бол төрийн байгууллагуудад элдэв матаас бичиж ачаа барааг нь саатуулах, үг хэлээр доромжлох, ухуулж төнхүүлж, торгууль шийтгэл ногдуулах зэргээр зөөлнөөр хэлбэл чангалж, хатуухан хэлбэл шар махтай нь хатаадагт тухай олон бизнесмэн гомдолтой явдаг болжээ. Энэ авир нь сүүлдээ хэтрээд мөрөөрөө албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчдыг үнэн худал нь үл ойлгогдох матаасаар хяналтын байгууллагад нь шалгуулж, нэр хүндэд нь халдаж, ажил албанаас чинь зайлуулна гэх зэргээр байнга дарамтлах болсон гэдгийг эх сурвалжууд ам уралдан хэлж байв. Өөрсдийнх нь санал болгосон мөнгийг өгчихвөл татвар болон бусад асуудлыг шийддэг. Хэрэв өөр сонголт хийвэл илүү татвар төлүүлэх, саатуулах гээд бүх талаар хорлох ажлыг хийдэг учраас Замын-Үүд сумынхны зүрхэнд шар ус хуруулсан бололтой юм.

Жишээ дурдъя. “Арвин транс” компани Замын-Үүдийн боомтоор ачаа бараагаа оруулж ирдэг ажээ. Гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ гэр бүлийн хоёрыг биш өөрийн итгэмжлэгдсэн хүнийг сонгосноос болоод ачааг нь хил дээр 20 хоног саатуулсан байна. Цагдаагаар 20 Хоног ачаа оруулж ирсэн машиныг нь шалгуулж, төнхүүлсэн ч ямар ч зөрчил илрээгүй байх жишээтэй. Бүр давраад мөрдөж мөшгих нь ч энүүхэнд болжээ. Энэ тухай “Арвин транс” компанийн захирал Э.Энхцэцэг өөрийн цахим хаягаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ. Аргаа барахдаа л фэйсбүүкээр олон нийтэд хандсан бололтой юм билээ. Учир нь ачаа барааг нь зориудаар саатуулж, хууль бусаар шан харамж нэхсэн гэх үндэслэлээр цагдаа, хуулийн байгууллагад гомдол гаргасан боловч нэг бол ор сураггүй болдог, эсвэл ямар ч хариуцлага шийтгэл ногдуулалгүй хаацайлаад өнгөрдөг гэж тэрбээр ярьсан. Бизнесмэн С-тэй утсаар холбогдоход Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарт хэд хэдэн удаа 500 мянган төгрөгийн хахууль өгч гаалийн бүрдүүлэлт хийлгэж байснаа хэлэв. Тэрбээр “Хаан” банкны 53770234… тоот дансаар тэдний нэхсэн мөнгийг шилжүүлсэн гэдгээ ч барин тавин хэлж байлаа. Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарын итгэмжлэлээр оруулсан нэг ачааны машиныг шалгахад 5-6 сая төгрөгийн зөрчилтэй байсныг цагдаа тогтоосон байдаг юм байна.

Үүнээс харвал тэд улсад татвар оруулахын төлөө биш өөрсдөдөө ашиг унагахыг л илүүд үздэг гэлтэй. Тэднээр дамжуулж гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүй бол бизнесийг нь хорлодог, дарамталдаг болохыг ч илчилсэн. Замын-Үүдийн болдоггүй хоёр бусдаас 500 мянгаас нэг  сая хүртэлх төгрөг нэхдэг, авдаг гэдгийг олон бизнесмэн хэлдэг юм билээ. Хуулийн дагуу улсад татвараа төлнө, хууль бусаар иргэн Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарын гарыг хүндрүүлнэ гэдэг бол бизнес хийж байгаа хүмүүст том дарамт болох нь мэдээж. Иргэний гомдлоор хууль зөрсөн үйлдлийг нь шалгаад зохих хариуцлага ногдуулсан цагдааг дотоод хяналтын байгууллагад нь матаж баахан шалгуулж зовоосон. Цагдаа буруугүй нь тогтоогдтол ажлаас чинь зайлуулна аа гэж дарамталсан явдал “Болдоггүй хоёр”-ын бусдын амьдралаар тохуурхсан олон үйлдлийн ердөө ганц л жишээ.

Болдоггүй хоёрын Замын-Үүдэд тогтоох гэж оролдож буй зарчмаар бол бизнес эрхлэгчид зөвхөн тэр хоёроор үйлчлүүлэх ёстой, үгүй бол нэг ч алхах ёсгүй болох нь. Монгол бол ардчилсан улс. Тэр тусмаа бизнес шударга өрсөлдөөний зарчмаар явах учиртай. Хилээр оруулж ирсэн бараандаа хуулиар тогтоож өгсөн хэмжээгээр татвар төлөх ёстой болохоос нэг гэр бүлийн зохиосон дүрмээр тоглож, тэдний толгойд орж ирсэн мөнгөөр хахууль цэцэглэх ёсгүй.

Хууль сануулж, шударга ёсны шаардлага тавьсан төрийн албан хаагчийг дотоод хяналтын байгууллагад нь өргөдөл өгч шалгуулж, бизнесийнхнийг болохоор ачаа барааг нь өчнөөн олон хоногоор саатуулдаг учраас олон хүн нэхсэн мөнгийг нь өгч холхон байхыг хүсдэг болжээ. Нэг ёсондоо нэг гэр бүлийн монополь тогтох хэмжээнд асуудал хүндэрсэн учраас зарим бизнес эрхлэгч үүнтэй тэмцэж эхэлсэн байна. Монгол Улс хилээр орж ирж байгаа бараанд зохих татварыг төрийн тусгай албаараа дамжуулан ногдуулдаг. Гэтэл иргэн Р.Бурмаа, Д.Өлзийбаяр гэх хоёр хүний үзэмжээр хэнээс хэдэн төгрөг авах шинэ дэг журам тогтох дээрээ тулж иржээ. Хувийн өмчийг хуулиар хамгаалдаг. Гэтэл дурын хүмүүс иймэрхүү байдлаар халдах эрхийг хэн ч олгоогүй. Бизнес эрхлэгчид улсдаа ном журмынх нь дагуу татвараа төлөөд шударгаар өрсөлдөх ганц л хүсэлтэй гэцгээж байв. Харин Р.Бурмаа, Л.Өлзийбаяр нарт хууль бусаар давхар татвар төлж хохирохгүй байх эрхийнхээ төлөө хамт тэмцэхийг бусдадаа уриалсан юм.

Хуулийн байгуулагынхан ч Замын-Үүдийн болдоггүй хоёрын асуудлыг зүгээр хараад суусангүй. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж эхэлжээ. Хэргийн гол эзнээр тодроод байгаа Р.Бурмаатай уулзаж мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс өөрөөс нь тодруулга авахыг хүссэн ч татгалзсан хариу өгсөн юм. Тэрбээр “ Эгч нь өөрийн чадлаар амьдралаа залгуулдаг. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Би гадаад хэлтэй, орчуулга хийдэг. Төрдөө сүү өргөж амьдарч байна. Замын-Үүдэд ажиллаж байгаа цагдаагийн ажлын хэсэг надтай холбогдоогүй” гэсэн хариулт өгсөн юм. Харин Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяраас энэ талаар лавлахад “Энэ хоёр хүний тухай янз бүриийн яриа байдаг юм шиг байна лээ. Бидэнд хандсан гомдол байхгүй учраас тэд хууль зөрчсөн, эсвэл зөрчөөгүйн тухай надад хэлэх зүйл алга” хэмээлээ. ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн юутай ч Замын-Үүдийнхний зүрхэнд шар ус хуруулсан хоёр эрхмийн асуудлыг анхааралдаа авч, холбогдох шалгалтыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхлүүлжээ. Харин олон бизнес эрхлэгчийн хүсэж байгаа шударга ёсыг тогтоож, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг тогтоож чадах эсэхийг харах л үлдлээ. “Болдоггүй хоёр”-ын маш ойрын хамаатан нь ЦЕГ-т дээгүүр албан тушаал хашдаг болохоор бизнес эрхлэгчид дотроо түгшүүртэй байгаагаа нуугаагүй. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж даварсан этгээдүүдийг хуулийн буулган дор аваачихаа амласан учраас итгэл найдвараа тавьсаар байгаагаа уламжиллаа. Замын-Үүд дэх энэхүү хэрэг явдал хэрхэн шийдэгдсэн талаар байнга сануулж, мэдэлэх болно.

Т.Наран. Замын-Үүд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (November 15, 2017 10:34:29 am )

    төрийн арбанд ийм хүн олон би

  • dok (November 16, 2017 8:07:42 am )

    HAR BURMAA NOGOON ULZIIBAYR HOYR CHIN GARID BATERDENIIN HADAM JUDOCH DUUREN BAYRIIN AAV EEJ. AMA BYMBADORJ GARID GANBAATAR NARIIN AVGA EGCH. ALDART ZARGACH BUHIIN URGUUNII NYMDORJIIN TURSUN DUU. ZASAGT HAANII HETSUU HAR BURMAA GEDEG CHIN ALDARTAI ADSAGA SHUUDEE. TUUNII NUHUR NOGOON NOHOI ULZIIBAYR CHIN MONGOL BUHIIN MONGOL ER HUNII NER TUR SUR JAVHAAG GUTAASAN HOGIIN MUU ER SHUUDEE. ULS ENE HULGAICHAAS ULSIIN NACHIN GEDEG ERHEM TSOLOO HURAAJ AVHAAR YMDAA.

  • Anonymous (November 16, 2017 9:54:59 am )

    бас улсын начин юм уу

  • зочин (November 16, 2017 10:36:11 pm )

    Эмэгтэй нь улсын заан Давааням агсны төрсөн дүү, нөгөө нь улсын начин цолтой, бас болоогүй дээрээ хамгаалалттай улс шүү

  • зочин (November 16, 2017 10:37:51 pm )

    Тийм байна. Даваанямын дүү хүүхэн байна

  • үнэн (November 17, 2017 8:27:56 am )

    Ер нь Гаалиар орж ирж байгаа барааны татвар 100% улсад ордоггүй, хагас нь гаалийнхны халаасанд ордоггийг бүгд мэнэ шүү дээ.

  • Тунгаа (November 17, 2017 8:28:21 am )

    Ер нь Гаалиар орж ирж байгаа барааны татвар 100% улсад ордоггүй, хагас нь гаалийнхны халаасанд ордоггийг бүгд мэнэ шүү дээ.

  • Баатархүү (November 17, 2017 10:59:33 am )

    Жинхэнэ рекетчид байхгүй юу. Гаалийхан болон Хийлийхэнтэй холбоотой. Сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (November 17, 2017 11:01:18 am )

    ene 2 talaar sain shalguulah heregtei hiij bui luiwarig ni barimtjuulaad zohi gazar no ogoh heregtei tsoohon heden monholchuudaa zamaas ni shulsaar bh uu. irgedee shalguulah huseltee ogood shalguulaach

  • d.narantsetseg (November 17, 2017 11:01:51 am )

    ene 2 talaar sain shalguulah heregtei hiij bui luiwarig ni barimtjuulaad zohi gazar no ogoh heregtei tsoohon heden monholchuudaa zamaas ni shulsaar bh uu. irgedee shalguulah huseltee ogood shalguulaach

  • 2 lalariin zurgiig tabiach (November 17, 2017 1:25:19 pm )

    2 lalariin zurgiig taviach

  • зочин (November 19, 2017 8:44:56 pm )

    Бурмаа чинь сэтгэцийн өвчтэй ГАЛЗУУ хүн учраас эрүүл хүн тэрэнд юу ч ярьж хэлж тайлбарлаад ойлгохгүй галзуу солиотой юмаа яриад л өөрийнх нь хүсэл санаанд таараагүй бол хэнийг ч хамаагүй гүжирдэж доромжлоод халдвар авсан тэнэг нөхөр нь бүр өөгшүүлээд зодоон цохион хийгээд жинхэнэ балайрдаг,ийм балай 2 хүнтэй ярилцаж хэлэлцээд ямар ч үр дүнгүй учраас хүмүүс зөнгөөр нь орхисоор байтал бүр давраад одоо мэхт мэхэндээ болж шуналын эрхээр өөрсдийн зовлонд унаж байгаа юм.

  • Anonymous (November 20, 2017 6:10:09 pm )

    zurag n bnu shulamnudin

  • зочин (November 20, 2017 9:03:31 pm )

    ИЙМ Ч УЛС БАЙХ ГЭЖ. ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ УЛС МӨНҮҮ. ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОР, ХИЛИЙН ЦЭРЭГ, ГААЛЬ ЭД НАРЫГ ХӨӨЖ ЧАДАХГҮЙ БНУУ.

  • zochin (November 21, 2017 4:23:23 pm )

    ene aimshigiin avgai nuhur 2g gaali nu tsagdaa ni uursduu davaruulsan um bna shde

antalya rent a car