antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 1 comment

МИАТ БАНГКОК РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

нийтлэсэн Admin
МИАТ төрийн өмчит хувьцаат компани Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс болох Тайландын Вант Улсын Бангкок хот руу шууд нислэгтэй боллоо. Энэ дагуу анхны нислэгээ өнгөрсөн бямба гаригт хийсэн юм. Бангкокын чиглэлийн тус нислэг нь долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт үйлдэгдэх бөгөөд гуравдугаар сарын 21 хүртэл тогтмол нисэхээр төлөвлөсөн байна.

Нислэгийн нээлтийн арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд, Тайландын Вант Улсын өргөмжит консул Л.Лхагва нар оролцлоо. Энэ үеэр МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд “Бангкок чиглэлийн энэ нислэг гурван жил орчим яригдсан. Агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт аялал жуулчлалыг дэмжих гол хөшүүрэг болдог. Энэ утгаараа манай компанийн нээж байгаа нислэг нь Зүүн өмнөд Азийн орнууд болон манай улсын аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн харилцаанд шинэ гүүр болно. Ялангуяа Бангкок хот нь аялал жуулчлалын гол бүс тул энэ боломж бүр илүү нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “МИАТ төрийн өмчийн хувьцаат компанийн нислэгийн үндсэн чиглэлийн нислэгт тийзний үнийг бууруулах бодлого барьж байгаа. Агаарын харилцааны хэлбэрүүд энэ оны сүүлчээр хэдэн цуврал байдлаар явагдана. Хэлэлцээр амжилттай явагдвал одоо байгаа үнээсээ буух боломжтой. Бангкокийн чиглэлийн тийзний үнэ 1.6 сая төгрөг байгаа. Харин баяр наадмын үеэр том онгоц нисгэхээр төлөвсөн. Тэгэхээр тийзний үнэ бага зэрэг буурна” хэмээсэн юм. Бангкок нь дэлхийд хүн амаараа 22-т ордог бөгөөд Тайландын хамгийн том хот юм. Манай улсаас тус хот руу явахдаа Бээжингээр дамждаг байсан бол одоо ийнхүү таван цаг шууд нисээд зорчихоор болжээ. Тус хот нь анагаах ухаан сайн хөгжсөн хэмээдэг тул манай улсаас эмчлүүлэх зорилгоор их зорчдог байна. Тиймээс энэ чиглэлд шууд нислэгтэй болох нь аялал жуулчлал, эдийн засгийн чухал ач холбогдолтойгоос гадна анагаах ухааны хувьд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа аж.
Тус компани нь энэ онд хоёр дахь шууд нислэгээ үйлдэж байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сард  БНСУ-ын Бусаны чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус компани Азийн чиглэлд БНСУ-ын Сөүл, Пусан, БНХАУ-ын Бээжин, Хонг Конг, Японы Токио, Европын чиглэлд ОХУ-ын Москва, Берлин, Франкфурт хот руу тогтмол нислэг үйлддэг байна.  Мөн аяллын дугаар хамтран эзэмших гэрээний дагуу Австралийн Перт, Брисбан, Мельбурн, Сидней,  Энэтхэгийн Шинэ Дели, Сингапур  хот руу нислэг үйлддэг аж. Тус компани ирэх онд Хятадын Чингү хот руу тогтмол нислэг нээхээр төлөвлөсөн гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (November 08, 2017 9:55:37 am )

    Tus kompani geed l BAIH um MIAT uu? Ashgui dee bayar hurgie, emchilgeenii ayalal juulchlaL hogjih ni ee.

antalya rent a car