antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 34 comments

Ж.Батзандан: Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг

нийтлэсэн Admin

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаас чөлөөлж БНСУ-д Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрээр “ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй би хувийн маргаан, зөрчилгүй. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн “Б.Хурц гэдэг хүнээс бол манай Д.Энхбат нас барсан” гэж гомдол мэдүүлдэг. Энэ хэргээсээ бол Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж боддог. Мөн С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. Энэ хэргийн захиалагч нь тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажлыг зохион байгуулсан хүн нь манай алдарт тагнуулч Б.Хурц. УИХ Нээлттэй сонголын тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуульд УИХ-аас томилогддог албан тушаалтнуудтай холбоотой хардлага иргэдийн дунд байгаа бол томилгооны сонсгол явуулж болно гэсэн заалт бий. Ер нь УИХ-ын гишүүд Б.Хурцаас маш их айдаг. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. УИХ-аар нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг ярилцах цаг болсон. Нээлттэй сонсгол явуулах санаачлагыг УИХ-ын гишүүн миний бие гаргаж байна” гэв.

Тэрээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таны саналыг дэмжих гишүүдийн тоо 19 хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-19 хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хүрэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг хүсэхгүй байна гэсэн үг.

-Та энэ асуудлаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой санал солилцсон уу?

-Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзсан. Энэ хүний асуудлыг яриахаар УИХ-ын гишүүд айсан, барьцаалагдсан шинжтэй байдаг. Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж явах юм бэ. Зарим хүн “Б.Хурцыг Элчин сайдаар томилж зүгээр холдуулах гэж байгаа юм. Холдуулахгүй бол цаадах чинь бөлдөгдөөд байдаг юм” гэж хэлж байна. Бөлдөгдүүлсэн улстөрчдийн сэтгэлийг хангахын тулд БНСУ-ын Элчин сайдаар явуулах юм гэнэ ээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • zochin (November 06, 2017 4:39:47 pm )

    MUNDAG BAINA AMJILT HUSEYE SHUDARGA UNEN YALNA ARD TUMEN BID HOHIROH ESGUI SHUU ARABIN HAN HUU GARCH IRENGUUTEI SHUUD AVILGALTAI TEMTSEED YU BOLJIIN RUMIN ULSIIG HAR EMEGTEI HUN YAMAR MUNDAG BAINA IDEE BEERIIG TSEVERLEJ BAINA SHDE BID TUILDAJ BAINA SHUU 76 GUAI …. ARD BIDNII AMDRALIG BUU SUIRUUL UUDGUI HUVALZNUUD

  • Anonymous (November 06, 2017 5:39:46 pm )

    Amjilt

  • УВСЫН ДАЙСАН (November 06, 2017 6:00:53 pm )

    Хурцын задалсан хамгийн том нууц бол Монголын тагнуул Увсын жирийн ард түмнийг дайсан гэж тооцож бүлэг болгон нэгтгэж үздэгт байгаа.Энэ бол Монголын түүхэнд анх удаа Төрийн төлөөлөгч иргэдээ яс үндсээр ялган нэг хоёрдугаар бүлэгт ялган хувааж ханддаг нацист үзлийг тунхагласан хэрэг.Түүхэнд үлдэнэ.

  • Anonymous (November 06, 2017 6:46:36 pm )

    Hurts sain bna shu. Daanch huvidaa ajilchihdag ni tiim. Ternees ulsturchdiig bol jinhene buldegddeg l yum bna daa. Elbegdorj ch odoo uuneesee aij bgaa bolohoor UIH aar daruulah gj bj boloh yum. Hoyoriin hoorond Hurtsiig daraad yahav dee. Ulsturchid l hyanaltgui galzuurna. Hurtsiig jinhene eh orniih ni tuluu l ajilluul.

  • Зочин (November 06, 2017 9:33:14 pm )

    Тагнуулын байгуулагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгуулагыг хамгаалах явдал байдаг юм. (Нэрт хуульч М.Чимид)

  • Зочин (November 06, 2017 9:34:04 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Зочин (November 06, 2017 9:34:55 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Зочин (November 06, 2017 9:35:50 pm )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Зочин (November 06, 2017 9:36:51 pm )

    Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн нь гуйлагчид. Хай, тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!! Ганцхан гарц нь эрслэн босож тэмцэх!!!

    • г жаргалсайхан (November 07, 2017 12:43:43 pm )

      хувьсгал хийх тэгэхдээ хулгайчдыг цээрлүүлэх хулгайлсан мөнгийг нь авч өр төлөх гэх мэт аль эсвэл бид сөнөж байгаа юмуу эрлийз монголгүй эрх мэдэлтэй бүх хүн л эрвийх дэрвийхээрэй л эх орноосоо хулгай хийх юмдаа

  • Зочин (November 06, 2017 9:37:08 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Зочин (November 06, 2017 9:37:34 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (November 06, 2017 9:37:51 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (November 06, 2017 9:38:11 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (November 06, 2017 9:38:37 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.!!!

  • Зочин (November 06, 2017 9:39:00 pm )

    Батзандан шударга залуу үнэнийг айлгүй хэлсэн байна, бөлдөгдүүлсэн хэдэн улс төрч байгааг одоо харцгаая.

  • ELBEG (November 06, 2017 9:47:47 pm )

    BATZANDANG DEMJIJ BAINA IIMERHUU ZALUUS L MONGOLIIG AVARNA

  • Anonymous (November 06, 2017 10:30:25 pm )

    Гишүүдийг харья. Хурц хэдэн хүнийг хэлмэгдүүлсэн. Өш хонзон авсан нэг хэргийг нь мэдэх юм байна. Энэ хүн монгол улсын төлөө биш Элбэгдоржын төлөө ажилласан хүн л дээ. Элчин сайд гэдэг бол ахадсан шагнал байна. Батзанданг дэмжиж байна.

  • зочин (November 07, 2017 9:41:43 am )

    Батзандан чи Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ нийлж ХУРЦЫГ дууд ярилцая, хөөрөлдөе, Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, түүний төлөөлөл, сэтгүүлчид байх үнэний төлөө дуугаа нэгтгэе

  • Зочин (November 07, 2017 10:04:27 am )

    ХУРЦЫГ ЭЛЧИНГЭЭР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ.ЭНЭ БОЛ ХАМГИИН ШУНАЛТАЙ ДЭЭРЭМЧИН ДЭЭРЭМДҮҮЛСЭН УИХ ГИШҮҮД ЗӨНДӨӨ БАЙГАА Ш ДЭЭ ОДООГИИН ГИШҮҮД ДОТРОО БАЯРЛАЖ БАЙГАА ХЭН ГАР ХӨЛ НЬ ГЭДГИИГ Ч

  • Anonymous (November 07, 2017 10:15:17 am )

    Хурцыг Солонгост Элчин сайдаар томилохыг Ж. Батэрдэнэ шинэ гадаад хэргийн сайд Цогтбаатар гээд дэмжээд сүйд болоод байсан.Нээнтэгтэй л хүмүүс байна даа.

  • зочин (November 07, 2017 11:07:13 am )

    Батзанданг дэмжиж байна. Зөв цаг үед УИХ-н аймхай бэртэгчин гишүүдээс шал өөр зоригтой дуугарч чадлаа. Чамайг худал гүтгэж,мэднэ бүү ,шатар чамайг ард түмэн дэмжинэ.Чиний энэ ажлыг хэн дэмжиж хэн дэмжихгүй байгааг ард түмэнд мэдээлээрэй амжилт хүсье

  • ол (November 07, 2017 12:01:24 pm )

    Батзанданд баяр хүргэе шудрага байж Хурц гэдэг мафийн толгойлогчийг зогсоох хэрэгтэй Тагнуулын дарга гэж хамаг нууцыг мэддэг хүийг гадаад гаргах буруу Наад нөхрийг чинь одоо л зогсоохгүй бол төр засгийг хэзээ ч ажил хийлгэхгүй шүү Зоргийн хэргийг зохиомол жүжиг тавьж шийдсэн хүн шүү дээ

  • ол (November 07, 2017 12:06:34 pm )

    Хурцыг одоо зогсоохгүй юм бол наадах чинь Их хурал засгийн газрын гишүүд ийг дарамтлаад ажлы нь хийлгэхгүй шүү дээ

  • tuya (November 07, 2017 1:05:15 pm )

    yahaaraa bolohgui uildel hiisen zurchiltui humuusiig elchin saidaaar gadagsh ni yavuulaad bdag yum boloo ug ni hamgiin shideg hun l uls ornoo tuluulj yavah yostoi bmaar yum Batzandangiin yaeij heleed bgaa asuudal unen l bgaa bh tiim bolohoor ene huniig shuuj hiisen zurchil dutagdlig ilruulj idej uusan zuiliig ni ilruulj hariutslaga tootsoh yum bish uu
    ene uls tiur uneheer bohir zavaan idej uusan ter bumtanguud ni ilrehgui yavaad l alban tushaal ahiad l bh yum Batzandan gishuunii yarij bgaag demjij bna bitgii shantraarai sain ajillaarai naaduuld chin ih no bgaa shuu tand amjilt husiye Batzandan gishuun ee

  • trendy clothing stores (November 07, 2017 1:37:33 pm )

    Ⲛo matterr if some oone searcһes for һis vital thing, so he/she nerds to
    be availаble that in detail, therefore that thing is maintained
    ᧐ѵer here. http://[email protected]/?option=com_k2&view=itemlist&task=user&id=1392869

  • NERGUI (November 07, 2017 2:48:32 pm )

    ENE IH HURALD EH ORNOO GESEN SHUDRAGA GISHUUN HED BAIGAAG HURTSIIN HELELTSUULGEES L HARJ TANIJ AWTSGAA

  • Anonymous (November 07, 2017 4:40:05 pm )

    Батзандан шиг шударга 25-н гишүүнтэй бол улс орон маань жаахэн дээшлэх болов уу?

  • Зочин (November 07, 2017 5:02:52 pm )

    Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтнийг нам дамнасан улс төрийн бүлэглэл, олигархиуд, авилгагчид, мафчид, өмч хувьчлагчид, уул уурхайн баялагийн дээрэмчид, ффшорчид, гадаадын хөрөнгө оруулагчдаас салгах шударга ёсны хувьсгал байсан бөгөөд энэ агуу их хувьсгалын шударга үзэл санааг үл тоомсорлогчид амаараа яаж шороо үмхдэгийг Монголын ардчиллын 28 жилийн түүх яруу тодооор нотлон харууллаа. Бидний хоёр агуу их хөрш ОХУ, Хятад улс одоогоос 20, 30 жилийн өмнө Ардчиллыг таягдан хаяад агуу их Октябрийн үзэл санаагаар замнаж явааг бид олж харахгүй сохорчихсон явна.

  • новш (November 07, 2017 7:47:26 pm )

    энэ хурц гэдэг новш элбэгдоржийн бөлдөгийг үхсэнд нь элчингээр явуулах гэж ухаж төнхөж шалга НЯМДОРЖ сайдаа таныг нээнтэггүй шударга гэж бодож байна тэр нээнтэгтэй бүх хүнийг нь хэлүүлж шийтгэх хэрэгтэй

  • Erunhiilugch d (November 11, 2017 4:21:52 pm )

    Ta XURCIIN asuudliig ergej harahgui bol. Arai l. Bish shiidver shuu, yamarch shalguurgui ajlaas buugaad l elchin said bolj boloh uu, tand itgej, tanii umnuus helj bn

  • yeezy boost 350 (November 15, 2017 2:40:55 am )

    An interesting discussion is worth comment. I think that it is best to write extra on this topic, it might not be a taboo topic however typically people are not enough to speak on such topics. To the next. Cheers
    yeezy boost 350 https://v.gd/MPkzn6

  • ЗАНДАН БООВ ХАХАХАХ (November 15, 2017 9:48:25 am )

    ЗАНДАН БООВ ХАХАХАХ НААД УЛСЫН ИХ ХУРАЛД ЧИНЬ БАЙГАА ЛАЛАРУУД БҮГД Л ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ БОЛОХ ЁСТОЙ ХҮМҮҮС ШҮҮДЭЭ. БАТЗАНДАН ТЭРИЙГ НЬ МЭДЭЭД ХУДЛАА ШОУ ГААЖ НЯМДОРЖИЙН ҮГЭЭР ЭНЭ ХУРЦ ГЭГЧ ХҮНРҮҮ ДАЙРЧ БАЙНАДАА. ХӨӨРХИЙ ХЭД ХОНГО ЯРИХ ЮМГҮЙ, АМБИЦ ХӨӨХ ХҮНИЙ АНХААРАЛ ТАТАХ ЯРИХ ЮМ ОЛДОХГҮЙ БАЙСАН БАЙХ. НЯМДОРЖ ГЭХ ХУЖААГИЙН ТАГНУУЛ Ч НЭЭРЭЭ БАС Л МУНДАГ ТОГЛОЛТ ХИЙХ ЮМДАА. ЭНЭ БАЛАЙ ҮР ДАГАВРАА ТООЦОХГҮЙ ЯМАР Ч БАРИМТ НОТОЛГООГҮЙ ЯРЬДАГ ТЭНЭГ ДАГЗЫГ ШҮҮХЭД ӨГӨӨД НАМ ШААЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • ENE ZANDAN ERUUL UU (November 15, 2017 11:01:59 am )

    WAHAHAHAHWAHAHA YU GUTSAAD BGAA YUM BE ZANDAN GOLOG MINEE. CHI CHIN SOLIOTOI YUMUU. HAANA YUGAA YARIHAA YALGAACHEE. TURIIN BODLOGO BOLOWSRUULAH BAIGUULLAGA YAAJ TOORCH YAWAAD GARCHIRSEN NOHOIN BAAS WE CHI…

antalya rent a car