antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 Comments are off

ХАТАНТУУЛЫН ХИШИГ БАРИЛДААНД Б.БАТ-ӨЛЗИЙ ХАРЦАГА ТҮРҮҮЛЭВ

нийтлэсэн Admin

Баянгол дүүргийн нэрэмжит Жанрайсаг бурханы авшиг түгээх, Хатантуулын хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан 256 бөх зодоглосноос Ховдын Б.Бат-Өлзий харцага бяралхаж, бараг л гарын үзүүрээр гэмээр хөнгөхөн барилдаан хийж, давсаар түрүүлэв. Дундговийн Э.Даш начин бэлтгэл сайн байгаагаа харуулж, үзүүрлэсэн бол их шөвөгт хүчит арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар шалгарлаа.

Түрүү бөхийн тааварт яригдаж байсан хоёр арслан гурвын даваанд өвдөг шороодсон юм. Улсын арслан Н.Пүрэвдагва аймгийн начин Б.Баатарболдын хөлд нь орж түрж яваад мушгиулж унажээ. Харин  Н.Батсуурь арслан энэ жилийн наадмын таавар “эргүүлсэн” аймгийн заан Б.Болдбаатарыг амалж бас “таамаг эвдэн” уналаа.

Уг барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөг гардсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car