antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2017 4 comments

Ч.Өвгөнхүү: Бөх болох хүнийг шинждэг билгийн нүд эцэг эхээс надад заяасан

нийтлэсэн Admin
Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн Монгол Улсын Ардын багш, XX зууны манлай харцага Ч.ӨВГӨНХҮҮТЭЙ ярилцлаа. Монгол бөхийн залгамж халааг бэлтгэх, Монгол бөхийн өргөөг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруупсан энэ эрхмийн бахархал болсон өргөөнд бид ярилцсан юм.
-Та сайхан намаржиж байна уу?
-Аятай сайхан намаржиж байна аа.
-Хэдхэн хоногийн өмнө таны бөхийн спортод оруулсан хувь нэмрийг төр, засгаас үнэлж, Ардын багш цол хүртээлээ. Тухайн цагт таны сэтгэл хэр их огшсон бол?
-Би 1992 онд гавьяат дасгалжуулагч болсон. “Алдар” нийгэмлэг зэрэг хэд хэдэн газраас гурван ч| удаа баатарт тодорхойлсон боловч хариу дуулдаагүй Тухайн үед тэр хэрийн\ ажил хийгээгүй юм болов уу хэмээн бодож явлаа Гэтэл хэдхэн хоногийн өмнө надад Ардын багш хэмээх алдар цолыг хүртээлээ. Ардын багш гэдэг цолтой бөх өмнө нь байгаагүй. Сүүлд Д.Сэрээтэр л болсон байсан. Дараа нь Ч.Дамдиншарав, О.Балжинням нараас өер энэ алдарт хүрсэн хүн байгаагүй А.Басхүү Ардын багш болсноос хойш би ес дэх нь болж байна. Ер нь эрхэм Дээд цолын эзэн болно чинээ бодож явсангүй. Ардын багш болоод өөрийгөө багахан тоолоо. Монгол Улсдаа нэр хүндтэй хун юм байна гэж урамшлаа. Ардын багш болсноос хойш утасны дуудлага тасарсангүй. Хол ойрын баярын мэндчилгээг сонсоод баярлаж байна даа. Энэ эрхэм дээд цолыг ганцхан надад өгөөгүй гэж ойлгож байгаа. Багш хүн хэрхэн хөдөлмөрлөснийг шавиас нь харж болно. Энэ утгаараа хүмүүст тоогдохуйц ажил хийсэн эсэхээ эргэцүүлэн бодож сууна. Бөхийн самбо барилдааны төрөлд монголчууд давхардсан тоогоор дэлхийн 16 аваргатай. Аваргуудыг амжилт гаргахад миний хувь нэмэр орсон л байх. Улсын наадамд нэлээд хэдэн хүнийг түрүүлүүлэхэд ур ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан. Таван хүн гарьд болсон гээд дурдвал мундаг шавь олон бий.
-Тамирчид хагас цэрэгжилттэй байдаг. Үүний дунд бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн нь зүлэг ногоон дэвжээндээ өнгөлдөг шүү дээ?
-Бөхийн уул уурхай Алдар” нийгэмлэг дээр цугладаг байлаа. Цэрэгт татагдаж ирсэн залуусаас бөхөд хорхойтой, мэдлэгтэй эсэхийг нь шинжиж, сонгож авдаг байлаа. Бөх болох хүнийг шинжиж хардаг билгийн нүд эцэг, эхээс минь надад заяасан өгөгдөл юм уу даа. Миний харж авсан цэргүүдээс аймгийн цолгүй, спортын мастергүй хүн бараг үлдээгүй. Би хаана ч явсан хүнийг бөх болох талаас нь маш их шинжиж хардаг. Эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бие нь бөх болохоор байвал хаана ажилладгийг сонирхоно. Энэ бол Дасгалжуулагч миний хувьд дадал зуршил болсон зүйл юм даа.
-Та хүнийг сонжиж шинжээд алдаж байсан уу?
Алдах үе бий. Гэхдээ оносон нь олон шүү. Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, Ц.Баярсайхан гээд олон хүнийг би таньж олсон. 1970 онд цэргийн албанд бөх болчихоор олон цэрэг татагдаж ирсэн. Тэр үед Д.Цэрэнтогтох, Д.Цэнд- Аюуш, Д.Хадбаатар нар ирсэн. Орон тоогоор хязгаарладаг учир бөх болох цэргүүдээ “Алдар”- таа авч үлдэхийн тулд их ч хичээдэг байлаа. Гэхдээ сахилга бат муутай бол бөх болох өгөгдөлтэй ч ангид нь буцаагаад өгнө. Энэ нь эргээд бусдадаа үлгэр дуурайлал болдог байв. Ротын бусад цэрэг оргож байхад манайхан жингийн тэмээ шиг буцаад ирдэг. Нэг ёсондоо “Алдар” спортын хороонд байхын тулд тэд дэгтэй байсан хэрэг. Харин тэдний амжилт гаргах нь өөрсдөөс нь ихээхэн хамааралтай байлаа. Адилхан бэлтгэл хийж байгаа мөртлөө нэг нь дэлхийн аварга болж байхад нөгөө нь ахидаггүй тал бий.
-Та хүний ямар шинжийг илүүтэй харж бөх болох эсэхийг нь мэддэг вэ?
-Хамгийн түрүүнд нүд сэргэлэн, дөрвөн мөч нь бүдүүн байх ёстой. Хөл сайтай хүн хурдан хөдөлгөөнтэй байдаг. Бөхийн эрдмээс заагаад байхад сурахгүй бол би нарийн сураар ороолгодог багш шүү дээ. Гэхдээ тэгж ороолгууллаа гээд шүд зуудаг хүн таарч байгаагүй.
-Таны дасгалжуулдаг арга техникээс сонирхмоор байна. Тухайн хүний дутагдалтай талыг засахын тулд ямар арга барил хэрэглэдэг вэ? 
-Дасгалжуулагч хамгийн түрүүнд хүнээ таних хэрэгтэй. Хүн олон газраа бяртай 30 хүн бэлтгэл хийхэд төдий чинээ өөр аргаар ажиллах шаардлагатай болдог. Залуусынхаа дутагдалтай талыг харж засахын төлөө ажиллана. Гарын бяр тааруухан хүнийг дасгалжуулахдаа тэр талыг нь засч залруулахын төлөө ажиллах жишээтэй. Үүнээс гадна хүн бүрт үндсэн мэх байдаг.  Түүнийг нь улам дадуулахын тулд бэлтгэлийн давтамжийг нэмдэг. Ер нь ямар ч сайн бөхийг ажиглахад хоёр л мэхтэй байдаг. Харин тэр бөх ухаан зарж мэхийн хувилбарыг гаргах ёстой. Тэгэхээр нэг мэхийг сайн сурч бөх болохоос биш нэгийг нь гараас гаргаагүй байж бөх болно гэж яриад ч хэрэггүй. Япончууд барилдаад ялсан хүнээ нэг их ойшоодоггүй. Ялагдсан хүндээ хүндэтгэлтэй ханддаг. Төдий чинээ чөлөөтэй харилцдаг. Япон бөхчүүд мэхээ өдөрт 400-500 удаадавтдаг. Гэхдээ 30-хан секундэд шүү. Японд тонгордоггүй бөх ховор. Хэдий тийм ч энэ мэхийг гаргаахгүй хийхийн тулд тийм богино хугацаанд хэдэн зуун давталттай хийдэг. Хүмүүс “Яаж тэгж олон дахин хийх юм. Худлаа” гэж магадгүй. Энэ болохгүй ч зүйл биш л дээ. Нэг бөх гурван хүнтэй зэрэг барилдвал хийх боломжтой юм. Үүний дүнд олон хүний өөр өөр хамгаалалтын эсрэг хариу хувилбар хийж сурдаг. Ингэж өөрийнхөө мэхийг баяжуулж, хөгжүүлэхээс биш сайн сураагүй байж өөр мэх хийх гэж үсчиж болохгүй. Аварга Х.Баянмөнх монгол бөх 400-500 мэхтэй гэсэн. Түүнтэй би санал нийлдэггүй. Энэ нь яваандаа мэхний хувилбар гэдэг нь тодорхой болно. Тухайлбал, тонгороо гэхэд 18 янз байна. Орох гэхэд 8-9 янз бий. Энэ нь мэхний хувилбарууд юм. Эр хүний 13 мэх гэдэг дээ. Уггаа энэ нь үндсэн 13 мэхтэйг хэлээд байгаа хэрэг. Эзэн Чингисийн үеэс өвлөгдөж ирсэн юм шүү дээ.
-Барилдааны үеэр зарим бөх танаас зөвлөгөө авч байгаа харагддаг. Та ч оновчтой хариулдаг тухай сонссон. Үүнд туршлага, гярхай байхын аль аль нь нөлөөлдөг байх? 
-Туршлага гэж зөв хэллээ. Надаас илүү бөхөд нүдтэй хүн олон. Тийм ч хүнтэй таарч явлаа. Хэдийгээр барилддаггүй ч толгойдоо мэх ургуулан боддог, хариу мэхний хувилбар гаргадаг бөхөд хорхойтой хүн олон байдаг. Зарим нь хоол идэхээ мартаад бөх үзээд суучихдаг. Миний хувьд дээр дурдсанчлан гярхай чанар нөлөөлдөг байх. Мөн туршлага гэж байна. Энэ бүхэн надад ямар ч бөхөд зөвлөгөө өгөх чадвар суулгасан. Нэгэн жишээ дурдахад, Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох хоёр улсын баяр наадмын үзүүр түрүүнд үлддэг юм байна. Тэр үед Цэрэнтогтоход “Мэх түрүүлж битгий хийгээрэй. Харин хөдөлгөөнтэй байгаарай” гэж зөвлөсөн.
-Мэхнээс илүү бөх хүнд ухаан гэж айхавтар байдаг. Ямар хөдөлгөөн хийхийг түрүүлээд толгойдоо ургуулан бодчихдог. 
-Нэгдүгээрт, ухаан байна. Хоёрдугаарт, мэх яаж хийхээ мэдэж байгаа хэрэг. Тухайлбал, зүүн тонгордог хүнд зүүн хөлөөрөө түрүүлж хөдөлбөл унана.
-Манай улсад удмын болон төрмөл бөх цөөнгүй. Та энэ хоёрын алинд нь багтах вэ?
-Миний удамд бөх хүн байхгүй. Миний ээж бие том, бяр тэнхээтэй сайхан хүн байсан. Тэгэхээр хувь тавилан намайг бөх болох замд хөтөлсөн. Өнчин өрөөсөн зовж байсан ч бөх болохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Ажлын цаг дууссаны дараа бэлтгэлээ хийдэг байлаа. Тухайн үед Машбат гэдэг хүн намайг самбо бөхөөр хичээллүүлсэн. Дөрвөн жил самбо бөхийн тэмцээнд оролцохдоо бүгдээс нь медальтай ирсэн. Алив хүнтэй барилдахдаа эцсийн хөдөлгөөнийг нь амдаж мэх хийвэл зүгээр.
-Бөхийн удамгүй ч сайн барилддаг хүн олон. Энэ талаарх таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Бөх үндсэн гурван суурьтай. Байгалийн буюу төрмөл,удмын болон бэлтгэл сургуулилтын гэж гурав ангилдаг. Төрмөл бөхийн өгөгдөлтэй хүн багшаас нэг их хамаарахгүй сайн бөх болдог. Жишээ нь, манай Г.Өсөхбаяр нэг их заалгахгүй бөх болсон. Ийм хүнд мэх заагаад өгөхөд л хангалттай. Бэлтгэл сургуулилтын үр дүнд бөх болсон хүн багшийн ур чадвараас шууд хамаарна. Удмынх өөрийн ур чадвараар бөх болдог. Насны хувьд төрмөл бөх 40 нас хүртлээ барилддаг. Багшийн ур чадвараар “төрсөн” бөх 25 хүртлээ барилддаг. Удмын бөхчүүд ихэнхдээ 38 хүртлээ барилдаж харагддаг.
-Барилдаж буй бөхчүүдэд дээрх гурван төрлийнхөөс аль нь зонхилж байна вэ?
-Багшийн ур чадвараар төрсөн бөхчүүд л давамгайлж байна уу даа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн нь бөх болж байна. Сүүлийн үед хүмүүс хүүхдээ бөх болгох гэж боддог болж. Энэ нь ч зөв. Спорт хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлдэг юм.
-Бөх болох сонирхолтой бол эртнээс л бэлтгэл сургуулилтаа эхлүүлэх ёстой юу?
-Япон хүүхдүүд долоон настайгаасаа кимоно өмсдөг. Манайх 12 настайгаас нь бөхөөр хичээллүүлж байна. Миний үед 18 нас хүртэл зодог шуудгийн талаар ярьж байгаагүй. Одоо 12 наснаас эхэлж барилдуулна гэхээр оройтож байна гэдэг. Миний бодлоор хэтэрхий багад хичээллүүлэх буруу юм шиг. Учир нь, энэ насанд хүүхдийн үе мөч чангараагүй байдаг. Бөх, морь хоёрыг ерөөсөө гэмтээж болохгүй. Харин бөх болох хүнийг уул, ус хоёроор явуулбал алсдаа сайн. Спортын цагаан толгой нь хөнгөн атлетик, гимнастик гэдэг. Гимнастик гэдэг нь сунгалтын дасгал хийж байна гэсэн үг. Үүн дээр нэмж хэлэхэд бөхчүүдийг уураг уухад би дургүй. Энэ нь миний санаснаар болохгүй л дээ. Миний үед уураг энэ тэр байгаагүй. Тэр нь зөв болсон.
-Уул, ус хоёр бөхөд яагаад хэрэгтэй гэж?
 -Уул хүнд хурд хүч, эр зориг, тэсвэр, тэнцвэр, нүдний хараа гэсэн таван зүйлийг нэг дор өгдөг. Уулын уруу гүйхдээ хаана ямар чулуу байгааг харж баримжаална биз дээ. Тэр тоолонд хараанд сайнаар нөлөөлж байдаг. Үүний дараа талын кросс байна. Олимпын бэлтгэлд гарахад эхлээд ууланд гүйлгэдэг. Дараа нь талын кросс хийдэг. Талын кросст тамирчин эхлэх болон дуусах цэгийг л харах ёстой. Ерөөсөө алхаж болохгүй.
-Тэгвэл бөхчүүдийн бэлтгэл дутуугаас үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн мэх гарахгүй байна гэж ойлгож болох уу. Барьцанд хүрэхгүй байсаар шодож, хаялцах барьц авч барилддаг нь бөхчүүдийн хувьд түгээмэл үзэгдэл болжээ?
-Ерөөсөө л монгол бөхийн хөгжил буруу байна. Бидний үед мэх хийсэн нь давдаг байлаа. Харин одоо эсрэгээрээ болчихлоо. Дээр нь хүлээний буюу шахааны барьцанд орохгүйн тулд бүдүүрч байна. Бас барилдааны дундуур эмчид хандаад байна. Бидний үед тийм зүйл байдаггүй байсан. Гэтэл одоо эмчээр массаж хийлгээд суучихдаг болж. Уг нь тэгж очиход эмч тусламж үзүүлэхгүй байх ёстой юм. Энэ мэт зүйлээс болоод бөхийн мэх зогсонги болж байна. Үүнийг удахгүй өөрчилнө. Бөхийн холбооны хурал удахгүй болно. Би бөхийн Цэцийн зөвлөлийн нэг гишүүн учир хурлын үеэр энэ талаар асуудал дэвшүүлнэ.
-Та ч хэллээ. Сүүлийн үеийн бөхчүүдийн хөдөлгөөн удаан, жин ихтэй болжээ. Энэ нь бэлтгэлээ ханатал хийхгүй байгаатай холбоотой юу. Биеэ зовоохгүй өөр зүйлд найдаж бөхийн дэвжээнд гараад байна уу?
-Уураг уудаггүй бөх гэж байхгүй болсныг би дээр хэлсэн. Уулаа гэхэд биедээ шингэтэл бэлтгэл сургуулилт хийдэг бөх цөөрсөн байна. Гэтэл манайхан уураг уучихаад л хөдөлгөөн хийдэггүй.
-Одоо барилдаж байгаа бөхчүүдээс та хэнийг илүү үнэлж байна вэ?
-Би сүүлийн үед бөх үзэхгүй байгаа. Аварга Б.Бат-Эрдэнэ шиг хашир барилддаг хүн ховор болжээ. Өөрөө ч ганц мэхтэй  өрсөлдөгчөө хөдлөхгүй болсон хойно дарж авдаг зантай хүн л дээ. Гэнэдэж шийдвэр гаргана гэж үгүй шүү дээ. Шагай нь булгарчихаад байхад гүрийсээр түрүүлдэг тийм л бөх байгаа юм.
-Та монгол бөхийн гарал үүслийн талаар судалж байв уу. Аймгуудыг  бөхийн удамтай удамгүй гэж ярьдаг нь хэр оновчтой бол?
-Монголд хамгийн олон бөхтэй нь ‘Архангай. Түүний дараа Булган, Хөвсгөл аймаг орно. Яагаад ийм олон бөх төрдөг вэ гэсэн асуултад хариулах амархан. Увс аймаг долоо хоног бүр бөх барилдуулж байна. Улсын алдар цолтой бөхчүүддээ автомашин өгч байна. Бөхөө хүндэлж байгаа биз.Өөрөөр хэлбэл,бөхийн спортоо хөгжүүлэхийн тулд хөрөнгө зарж байгаа газраас бөх төрөөд байна шүү дээ. Гэтэл Сүхбаатар аймгийнхан тэгж анхаардаггүй. Би дуртайдаа төрсөн аймгаа муучилж байгаа юм биш. Манай аймгаас бөхийн бэлтгэлд анхаардаг  хүн алга. Архангайчууд их хөрөнгө зарж бөхчүүдээ бэлтгэл хийлгэж байна. Сүүлийн үед өлгийчүүд бөхчүүдийнхээ бэлтгэлд их анхаарал хандуулж байгаа биз. Бөх төрөхгүйдээ биш анхаарахгүй байна гэж ойлгох хэрэгтэй.
-Бөх хүний ёс жудаг, олон сайхан түүхийн талаар өгүүлсэн дэлгэцийн бүтээл олон. Түүний нэг “Гарьд магнай” кинонд дүрээ мөнхлөх боломж танд хэрхэн олдсон бэ?
-Ж.Бунтар гуай аваргын дүрд тоглуулна гээд тоглуулсан. Надад “Эхлээд та хаяж байгаа маягтай унаарай. Дараа нь унаарай” гэсэн. Нэг л удаа кино зураг авсан юм. Одоо их дурсамжтай сайхан санагддаг.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Тэднээс барилддаг хүн бий юү?
 -Том хүү барилддаг байсан ч одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж байна. 1990 онд шигшээд барилдаж байгаад наймаа хийгээд бөхөө хаясан. Бага хүү эдийн засагчаар ажиллаж байна. Мөн би тавац. охинтой. Миний том охин том биетэй, барилдуулбал барилдах байсан байх. Надад хоёр зээ хүү бий. Тэднээс барилдах хүн байгаа. Одоо арав хүрч байгаа хүүхэд 10 жилийн дараа юм дуулгана гэж бодож байна. Зодог шуудаг, малгайгаа өвлүүлэх зээтэй гэж бодож байгаа шүү.
-Охин хүүхдээс бөх төрдөг гэдэг үнэн үү? 
-Эмэгтэй хүний цус мөнх. Эрэгтэй хүнийх таван үе дамжаад дуусдаг.
-Таны хувь нэмрээ оруулсан Монгол бөхийн өргөөнөө бид ярилцлагаа эхлүүлж, одоо өндөрлөж байна. Хийморь сэргээсэн энэ өргөөний талаарх таны сэтгэгдлийг сонсч ярилцлагаа дуусгах уу?
-Монгол бөхийн өргөөг бүтээн байгуулах хандивыг цуглуулахад гар бие оролцсон хүний нэг нь би. Соёлын яамны орлогч сайд байсан Даваасамбуу гэдэг хүн надад Монгол Улсын “Итгэмжит элч” гэсэн үнэмлэх өгсөн.Тэр нь надад их дурсгалтай санагдсан. “Итгэмжит элч” гэдэг нь хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй гэсэн утгатай.
Монгол бөхийн өргөөний хананд алт, мөнгө, хүрэл медалъ бий. Харин Ч.Өвгөнхүү гуайн алдрыг тэдгээрээс хүрэл дээр нъ сийлжээ. Харахад бахархмаар…
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ОРОСЫН ХҮРГЭН (November 03, 2017 10:44:33 am )

    Женко Монголд баялаг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийг биш,мөлжигч мөн чанартай бөхөнцөрүүдийг дээдэлсэн нийгэм байгуулах гээд чармайж байна. Монголчуудыг төдийгүй Азийн бүх ард түмнүүдийг доорд үздэг Оросууд эртнээсээ Монголчуудыг харгислал устгалаар,дээрэм тонуулаар,худал хуурмагаар,хиймэл орилоо жүжгээр,архи спиртээр өөрсдийнхөө дураар даралж доромжилж байх үндэстний үзэн ядах бодлого явуулж ирсэн л дээ.Монголчууд баялаг бүтээдэггүй лам,наймаачин,бөх дуучин найрагч байх тусмаа Оросуудад Монголыг устгахад амар.

  • зочин (November 03, 2017 3:31:33 pm )

    оросын хүргэн оросоо бодох байлгүй

  • Zochin unuree (November 03, 2017 4:36:40 pm )

    Mun ch ih demiireh ym daa manaihaan gej sonin humuus shuu

  • zochin (November 04, 2017 2:15:49 pm )

    Mundag bagsh umaa. Bayar hurgej az jargal husie!!

antalya rent a car