antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 8 comments

Монгол тулгатны 100 эрхэм (Хакухо М.Даваажаргал) -ийг үзсэн тэмдэглэл

нийтлэсэн Admin

Удтал хүлээлгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хоёр удаа үзлээ. Нэг удаа үзэх гэж нэг өдрийг элээж нийтдээ амьдралынхаа хоёр өдрийг ийнхүү өнгөрөөв. Үзсэн сэтгэгдлээ товчхон тэмдэглэснээ хүргэж байна.

ХӨТЛӨГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ

Х.Баттулгыг ард түмэн хүндлэн хайрлахын нэг шалтгаан, Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл бол энэ нэвтрүүлэг. Тэр санхүүжүүлж, өөрөө хөтлөхөөс эхлээд бүхий л талаар энэ нэвтрүүлгийг дэмжиж ирсэн. Ерөнхийлөгч одоо ч цоохор дээлтэйгээ хөтлөгчийн суудалд байгаа нь баярлууштай. Хувирахгүй, хэвээрээ байх “ХҮН” юм даа гэсэн бодол төрсөн юм. Далимдуулаад ганц өгүүлбэр дайж захиж болно гэвэл би Ерөнхийлөгчид ингэж хэлнэ. “Чингис хааны морьт хөшөө шиг, олимпийн анхны аваргыг төрүүлсэн шиг, 100 эрхэм шиг өшөө олон үндэсний бахархлуудыг бий болгох тал дээр үргэлж онцгой анхаарч үе, үеийн ерөнхийлөгчдөөс илүүтэй ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ байгаарай гэнэ.

Бөх зочныхоо бөхийн ертөнцийн философийг тодотгон харуулж, хэлж буй санааг агуулгаар нь дэмжиж мэдрэмжтэй ярилцаж сайн хөтөлж байна лээ. Тэндээс Х.Баттулга гэдэг хүн төрийн тэргүүний хувьд биш, хөтлөгчийн хувиар харагдаж байгаагаараа онцлогтой. “МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ”-ийг ард түмний эв нэгдэлийн илэрхийлэл, Ерөнхийлөгч нь чимэг болон хөтлөхөөс өөр хүндэтгэл гэж юу байхав. Одоо жинхэнэ утгаараа дэлхийн Монголчуудын нэвтрүүлэг болж байна.

Б.ЛХАГВАСҮРЭН

-Дэгдээхэйн чинээ хүүг минь дэлхийн дайтай хүн болгож өгсөн танд баярлалаа… хэмээн Япон багшид нь хадаг, бэлэг барьж хүндэтгэл үзүүлж бүх Монголчуудыг төлөөлж огшууллаа.

-Иргэншил бол цаас шүү дээ. Бүгд л дэлхийн иргэн… хэмээн Хакүхогийн иргэншлийн тухай дэлхийн хүчтэнээ харамлах Монгол хүний хармын сэтгэлд эн тэнцүү жин тавьж байгаа нь аргагүй л ухааны хүн гэлтэй. Монгол тулгатны 100 эрхэмийн амин сүнс Б.Лхагвасүрэнгийн үг, ухаан улам л залуужаад байгаа мэт.

ХӨТЛӨГЧ АСАШЁРЮҮ Д.ДАГВАДОРЖ

Б.Лхагвасүрэн гуай 100 эрхэмийн амин сүнс. Харин энэ Хакүхо их аваргын дугаарын амин сүнс, ноён нуруу нь Д.Дагвадорж байв. Мэргэжлийн сүмогийн амьд домог их аварга нь дүү аваргыгаа хүндлэн нандин дурсамж хуучилж, мэдрэмжтэй асууж, энгийн инээд наргианаар чимж, төгсгөлд нь Хакүхогийн иргэншлийн асуудлыг өмөөрч урьдчилж тунхаглаад захиас хэлж байгаа нь бүр ухааны аварга гэлтэй. Аатай Монгол аваргуудаас Аса нэг л өөр байх юм. Эсвэл Арлын Япон улс Монгол хүний ухамсарыг улам бүр тэлдэг юм болов уу.

Н.СУВД

Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд гуайн хөтөлдөг хэсэг бүрт нэвтрүүлгийн улаан шугам тасалдаж, сэтгэл хөдлөлд асаж байсан бүх гэрлүүд хага, хага буудаж байв. Яг үнэндээ сэтгэл хөдлөл, бахархал, омогшил дүүрэн үзсээр дуусгахыг хүсч байсан учраас Н.Сувд гуайн хэсэг бүр дээр 00-ийн өрөө орж, тагтан дээр тамхилж, хөргөгч онголгож цагийг арай л илүү үр дүнтэй өнгөрүүллээ. Үгээ зөөж ядан, ядан, ядан шахаад ч мөн чанарын шүүс гарахааргүй асуулт асууж, ярих нь нэвтрүүлгийн дунд чимэг болон зочинтой ярилцсан Н.Түвшинбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын хаана нь ч хүрэхгүй юм. Урлагийнхан спортынхноос ухаан дутуу харагдах вий… гэсэн харам сэтгэл төрж байлаа. Н.Сувд гуайг Мандухай хатны дүрийг амилуулан бүтээсэн агуу их төрийн соёрхолтоор нь үлдээгээд өг Б.Баатар найруулагч аа!

За ингээд Мэргэжлийн сүмогийн 69-дэхь ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг бүх талаас нь гайхалтай харуулж чадсан нэвтрүүлгийг үзээрэй нөхөд өө. Төрмөл агуу хүний ухаан хүртэл төрмөл байх юм.

-Би өөрийгөө бяртай, хүчтэй хүн гэхгүй ээ. Харин азтай хүн гэнэ. Гэхдээ хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг… (Зочин Хакүхо М.Даваажаргал)

Зочны нулимс урсаж харагдаагүй ч түүнийг хүндэлж, хайрлаж, бахархаж, омогшиж үзсэн үзэгчдийн нулимс ивлэсэн гэдэгт би итгэлтэй байна. Зуун эрхэмийн ур хийц улам чангарч байна. Амьд явбал МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ-ийг үзсээр байна. Сайхан даа, сайхан.

Сэтгүүлч Болдын Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • дэмжигч (November 02, 2017 6:28:22 pm )

    баярлалаа. хөтлөгчид бүгдээрээ л мундаг шүү дээ. Анужин бол яг тохирсон хөтлөгч

  • зочин (November 02, 2017 9:28:55 pm )

    Тиймээ сайхан нэвтрүүлэг болсон. Үнэхээр Сувд өөрөө мэдрэмжээрээ больчихоосой гэж өөрийн эрхгүй бодогддог юм.

  • Зочин (November 03, 2017 10:23:30 am )

    Сайхан нэвтрүүлэг болжээ. Лхагвасүрэн, Анужин хоёр Монгол тулгатны 100 эрхэм нэврүүлгийн шинэ шинэ дугаарыг бэлтгэж түмний хүртээл болгоосой гэж хүсэх юм даа. Энэ нэвтрүүлгийг бэлтгэдэг багийнхны дунд үл ойлголцол бий болсноос шинэ нэвтрүүлэг хийхээ больж байгаа ч юм шиг дуулдах юм. Багаа өөрчилчихөөд нэвтрүүлгээ сэргээнэ шүү.

  • Anonymous (November 03, 2017 10:57:29 am )

    Ганц удаа чгэсэн гэгээтэй мэдээ уншив

  • Болд (November 03, 2017 6:22:34 pm )

    Сайхан хэлжээ.

  • Anonymous (November 04, 2017 9:31:44 pm )

    Suvd ch Saihan bainalee. Good luck

  • Anonymous (November 05, 2017 10:14:38 am )

    suvd gej hunii hesegiig hasaad dahin montajlaval goy bolno doo ter emee arai l evgui yarih yumaa tiim mayag tm nasnii hund iluu baimaar yum

  • Anonymous (November 05, 2017 3:06:19 pm )

    Яагаад ч юм бүү мэд Даваажаргал аваргыгаа л их өрөвдөх юм

antalya rent a car