antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 Comments are off

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТӨСӨВ САНХҮҮТЭЙ НЬ БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ

нийтлэсэн Admin

Дэлхий дахин болон бүс, нутгийн хэмжээнд дархлаажуулалтын чиглэлээр баримталж буй бодлого чиглэлүүдтэй уялдуулан Монгол Улсад 2018-2022 онд баримтлах дархлаажуулалтын хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон, үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго, зорилтоо тодорхойлох, энэ хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төслөө боловсруулах уулзалт хэлэлцүүлэг 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ЭМЯ-д боллоо.

Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сан, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын болон бусад холбогдох албад, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМХТ, НЭМГ, өрхийн эмнэлгүүдийн холбоо, нийслэлийн төвийн 6 дүүргийн мэргэжилтэнүүд,Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл, аймгийг төлөөлж Хэнтий, Дундговь, Өвөрхангай болон сумын эрүүл мэндийн төлөөлөгч нар оролцлоо. Хэлэлцүүлгийн нээлтэнд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн удирдах албан тушаалтнууд оролцож үг хэллээ.

Энэ удаагийн Дархлаажуулалтын дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөгөө боловсруулахад ДЭМБ-ийн зөвлөх Др.Эрик  хамтран ажиллаж байгаа бөгөөд шинээр боловсруулсан төслөө дараа нь шийдвэр гаргагч нарт болон дархлаажуулалтын чиглэлээр хамтран ажилладаг бүх талуудад танилцуулах юм.

Ер нь цаашид ийм төлөвлөгөөг жил тутам шинэчлэн батлуулж, хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад асуудлуудыг хамтад нь шийдвэрлэдэг байх нь чухал гэж уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.

Дархлаажуулалтын олон жилийн төлөвлөлтийг, төсөв санхүүтэй нь хамт хийснээрээ хөтөлбөр цаашдаа илүү тогтвортой үр дүнтэй хэрэгжихэд ач холбогдолтой юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car