antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 3 comments

Өлсөхөд учир бий

нийтлэсэн Admin

Тэмцлийн хурц хэлбэр бол өлсгөлөн. Товчхондоо үхэх, сэхэхээ үзэх эцсийн арга гэсэн үг. Харин манайхан тэмцлийн энэ хэлбэрийг шантааж хийх арга хэрэгсэл болгон ашигладаг болоод удаж байна. Хэн нэгний үг үйлдэл, шийдвэр таалагдахгүй л бол нөгөө нэг нь өлсөж байгаа нэрээр гудамжинд сууж, гуйлгахыг хүсдэг.

Яг өнөөдрийн байдлаар үүний жишээ нь Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр. Тэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн нэртэй суулт хийгээд цөөнгүй хонож байна. Хотын дарга С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцрохыг шаардан сууж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ Бүрэн цутгамал компани, Сант сургуулийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээ болоод үйл явцад хотын удирдлагууд ямар ч хамаагүй байлтай. Тэд Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Бүрэн цутгамалыг тулган шаардаагүй.Б.Батдэлгэр зөвхөн хотын дарга нарыг огцрохыг шаардаад зогсоогүй, УИХ-ын гишүүдийг дуудаж эхэлсэн нь хар төрүүлэм.

Бүрэн цутгамал компанийн захирал Сант сургуулийн барилгыг барихаас өөрөө татгалзаж, гэрээ цуцлах албан бичгээ эхэлж өгсөн байдаг. Шалтгаан нь Сант сургуулийн зүгээс барилгыг чанартай барих шаардлага тавьсан учраас Бүрэн цутгамал компани чадахгүй гээд явсан хэрэг. Ингэж эхэлсэн хувийн хоёр байгууллагын маргаан цагдаа, шүүх, АТГ-т тулж, өнөөдөр өлсгөлөн суултдаа хүрээд байна.

Шүүхийн байгууллагын хамгийн сүүлийн шийдвэрээр Бүрэн цутгамал компани Сант сургуульд 120 сая төгрөгийг нөхөн төлөх болоод буй. Товчхондоо Сант сургуулийг цаг хугацаа бусад зүйлээр хохироож, чанаргүй барилга барьсан учраас шүүхээс хариуцлага тооцсон хэрэг. Бүрэн цутгамал компанийн эзэн Б.Батдэлгэрийн өр зөвхөн энэ биш аж.

Тэрбээр Сант сургуулиас авсан 1.2 тэрбум төгрөгөөсөө барилгын туслан гүйцэтгэгч нартаа өнөөг хүртэл хөлс мөнгийг нь өгөөгүй яваа сурагтай. Туслан гүйцэтгэгч нарт 600 гаруй сая төгрөгийн өртэй гэх мэдээлэл байна.

Тэгэхээр 700 гаруй сая төгрөгийн өрөнд орсон Б.Батдэлгэр өлсгөлөн зарлаад ч болтугай  мултрах арга сүвэгчилсэн гэж хардах хүн цөөнгүй.

Монгол Улс зөв, бурууг ялгах хуулийн байгууллагатай. Мэдээж шүүхийн ямар ч шийдвэр нэгийг баярлуулж, нөгөөг гомдооно. Анхан шатны шүүхийн шийдвэр Сант сургуулийн талд гарч, Б.Батдэлгэр 120 сая төгрөгийн өрөнд орсон ч түүнд дараагийн хоёр шат бий. Давах болон хяналтын шатны шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой гэсэн үг. Гэтэл “өлсөгч” Д.Батдэлгэрт нэг даргыг огцрохыг шаардаж нөгөө даргын анхаарлыг татаж байгаа нь бас л хар төрүүлж байна. Гомдсон бүхэн өлсгөлөн зарлаж, шантааж хийгээд байвал зөв, бурууг дэнслэгч хуулийн байгууллага байхын хэрэг байна уу?

Бүрэн цутгамал гэх компани дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу “өлсөж ядарсан” хөл дээрээ тогтож ядаж байгаа юу гэвэл, үгүй. Цөөнгүй жилийн туршлагатай, хэд хэдэн том бүтээн байгуулалт хийсэн, барилгын салбартаа орлоготой компаниудын нэг аж. “Твийн парк”-аас эхэлсэн “Бүрэн цутгамал” компанийн ажилчдын бүтээн байгуулалт нэлээд тоотой болоод байна. Тухайлбал, “Кристалтаун” буюу 535 айлын найман блок, 15 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилгаас гадна “Embаssy tower”, “Кореотаун”, амины орон сууц, орон нутаг дахь орон сууц зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт хийгээд байна. Бид өмнө нь “Дельта” констракшн компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 2012 оноос “Эмералд” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгаас эхлэн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

“Бүрэн цутгамал” компанийн харьяанд одоогоор Бүрэн цутгамал, хэв хашмалын “Азчин трейд”, дотоод засал, хаалга, цонх, мужааны “Од Амар Баясгалан”, хоёр салбартай супермаркет ажиллаж байна” хэмээн Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр mass.mn сайтад ярьснаас үзвэл барилгын салбарын томчуудын нэг бололтой.

Тэгэхээр Б.Батдэлгэр яах ч аргагүйдээ өлсгөлөн нэртэй суулт хийж байгаа биш. Тэр зөвхөн өр төлбөрөөс зугтаж, хуулийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэндээ өлсгөлөн нэрээр өрөвдүүлэхийг хүссэн бололтой. Цаашилбал УИХ-ын популист гишүүдийн дэмжлэг аль улс төрийн бүлэглэл хоорондын тэмцэлд ч ашиглагдаж байхыг үгүйсгэхгүй. Өлсгөлөн бүхэн үр дүнд хүрэхгүй. Тэр тусмаа шантаажны өлсгөлөн өр өвтгөхгүй ээ.

 

Эх сурвалж: Shuud.mn 

М.Болд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Шантааж биш ч байж болно (November 01, 2017 6:50:00 pm )

    1.7-1.9 тэрбум төгрөгийн гэрээт ажлаасаа 1.2-ыг нь авсан бололтой дуулсан. Үнэн бол үлдсэн хагас тэрбум төгрөг бол үнэнчээр ажилласан барилгын компани байтугайг дампууруулах их хөрөнгө. Сант сургуулийн удирдлагыг нэг ч дурдахгүй байгаа чинь зөвхөн нэг талыг өмөөрч, нөгөө талыг гундаах гэсэн оролдлогыг чинь илчлээд байна.

  • Anonymous (November 02, 2017 7:01:04 am )

    Барилгын компаниудыг дээрэмддэг дээрэмчдийн нэг нь Сант сургууль бололтой

  • Барилгачин (November 02, 2017 3:08:23 pm )

    ЭНЭ БОЛ ЦЭВЭР ДЭЭРЭМ БАРИЛГЫН КОМПАНИАР БАРИЛГАА БАРИУЛЧИХААД ХӨЛСӨӨ ӨГӨХГҮЙ ГЭСЭН САНТЫН ДААМ ГАРСАН АРЧААГҮЙ АРГА НӨГӨӨ ТАЛААР ХОЁР КОМПАНИИН ДУНДААС МӨНГӨ ЦОХИХ ШИЛДЭГ АРГА. ЕР НЬ ИИМ АЖИЛЛАГАА ИНГЭЖ ЯВДАГ .ХАРИН ЭНЭ ЗАЛУУ ЗАЛУУ ХҮНИИ ЭРЧ ХҮЧЭЭР ХҮЧТЭНИИ ЭСРЭГ МӨГӨ ЦОХИГЧ НАРТАА ТЭМЦЭЖ БАЙНА ГАНЦ САНТ Ч БИШ ЗАХИАЛАГЧ НАРЫН ГҮЙЦЭТГЭЛ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ГҮЙЦЭТГЭГЧИИГ СОЛЬДОГ НӨГӨӨ Л АРГА БАЙНА Ш ДЭЭ ЗӨВ ТЭМЦЬЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРДЭНЭТУЯА АНАР ХОТЫН МЭРИИГ ОГЦОРТОЛ ТЭМЦ БАРИЛГАЧИН БИ НЭГДЭНЭЭ АЖЛЫН ХӨЛСӨӨ АВЧ ЧАДААГҮЙ ОЛОН КОМПАНИ БАЙЖ БАЙДАГ ҮҮНИИГ ЭЦЭСЛЭХ НЬ ЗӨВ ДАРААГИИН АЖЛАА БОДООД ТЭМЦЭЖ ЧАДДАГҮЙ Л БАЙСАН

antalya rent a car