antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 6 comments

Шүүхээс С.Ганбаатараас 50сая воныг хурааж, 1,4 саяар торгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. 

Уг шүүх хурлыг шүүгч С.Өсөхбаяр даргалж, Зөрчилд холбогдогч С.Ганбаатар, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан /ҮД:0188/ нарыг оролцуулан нээлттэй явуулжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юү Ван Сү, Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус гаргасан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Зөрчилд холбогдогч Биндэръяа овогт Сайнхүүгийн Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “Мөнгөн хандив иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасныг, Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэгт “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна” гэж заасныг,  мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлжээ.

Тус шүүхийн шийтгэврийг зөрчилд холбогдогч С.Ганбаатар нь хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн байна.

С.Ганбаатарт холбогдох зөрчлийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэж тус тус дугаарласан Ди Ви Ди 8 ширхэгийг зөрчлийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй аж.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Монголын шүүх иймэрхүү л шийдвэр гаргана дөө (October 31, 2017 12:07:41 am )

    С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшишчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа гэнэ үү???!!! Аргагүй л Монголын шүүх мөн дөө.

  • ИРГЭН (October 31, 2017 11:40:27 am )

    ШҮҮХИЙН ЗАХИРАМЖ ҮНЭН БАЙНА УУ???? ХҮҮХЭД ХҮРТЭЛ ОЙЛГОЖ БНАА???? ЭЭ ЧАВААС ЭНЭ ШҮҮХИЙГ ЦАЛИН НЬ ХИХДЭЭД БНАА??? ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХАХУУЛЬ АВДГААС ЦААШ ЦАЛИНГ БАГСГАЖ БАГШ ЭМЧТЭЭ ӨГЬЁ?????????? ХҮРЭЛСҮХ САЙД ТА МЭРГЭН ЮУНДАА БОД????? ЯЛАХ ГАНЦ БАРИАНТ?????? ЭД ОЙЛГОХГҮЙ Ч БОЛУУДАА??????

  • arai bishee (October 31, 2017 12:21:03 pm )

    ish ene xvnii wonos ilvv zunduu yumaa shiidej chadaxgvi baij emegneltei shvvx yum da chaawaas songuulid oroltsuulaxgvi ch gex shig aij vxexnee shudraga xvnee dandaa darna yaana daa

  • mongol eos (October 31, 2017 9:55:41 pm )

    SHUUGCH OSOXBAYR NI GANBAATARIIG LUIBARDAJ YALSAN ARDIIN NAMIIN MEDELIIN GAR XULNII UZUURIIN AMITADIIN NEG NI BAIX L DAA, TER MUNGU UGSUN GEED BAIGAA SOLONGOSIIG NI GANTS UDAA CH BOLOB ZURAGTAAR DURSII NI MONGOLCHUUDAD XARUULCHAAD XUN BURUUTGAACH SHUUGCH GUAI

  • ИРГЭН (November 01, 2017 10:30:01 am )

    ЯДУУ БОЛХООР ГАНБААТАРЫГ ШҮҮХ ТОРГОНО ШҮҮДЭЭ?? БАЯН БОЛХООР ЧИНИЙ БӨГЫГ ЧИНЬ ШҮҮХ АЯНДАА ДОЛООЖ УСАНД ОРОХООРГҮЙ БОЛГОЖ ӨГНӨӨ??? УДАХГҮЙДЭЭ??????? ЭНХБОЛД МИ,,,,ИХ МӨНГӨ ТАРААСАН ШҮҮДЭЭ ТЭР ЯАСАН БЭ?????????

  • Баадай (November 02, 2017 12:13:33 pm )

    Монголын төр бүх хүчээрээ ард түмнийхээ эсрэг ажиллаж б.на.Ард түмний итгэл болсон ганц тэмцэгчийг хилс хэрэгт гүтгэж байгаад л дарах гээд б.на шүү.Ард олон нэгдэх хэрэгтэй шүү.Эрүүл ухаанлаг улс төрчид нэгтэгтүн.

antalya rent a car