antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2017 Comments are off

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг: Хүнсний салбар, хөнгөн үйлдвэрээ дэмжиж үйлдвэрлэгч орноос экспортлогч орон болох зорилт тавьж ажиллана

нийтлэсэн Admin

Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин-тэй уулзлаа.

Уулзалтын эхэнд энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомт / Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт/-ыг 2 тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоо нэмэгдсэн.Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцөлийг таатай болгохын тулд  боомтуудын тоог болон  ажиллах хугацаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.

 

 Мөн “Малын өвчингүй, хорио цээрийн тусгаарласан бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 284 тоот тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор  тогтоолын хэрэгжилтийг хангах мах экспортлох зорилгоор Монгол Улсад , БНХАУ-ын шаардлагад нийцсэн эрүүл, тусгай бүс байгуулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайд илэрхийллээ.

            Үүнээс гадна 2017 оны 9 дүгээр сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Мал эмнэлгийн хянан магадлагаанд Монголын талаас 36 үйлдвэр хамрагдсан. Тодруулвал  Монгол улсын нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг болон Завхан, Говь-Алтай, Увс аймгуудын нийт 36 мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн үнэлгээ дүгнэлтын хариуг  ойрын хугацаанд ирүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-ын элчин сайдаас хүслээ. Мөн Монгол улсын мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах тал дээр хятадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Стратегийн чухал ач холбогдолтой манай 2 орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нэн чухал юм.  Монгол, Хятадын худалдааны эргэлт 2017 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсаас 4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн БНХАУ руу экспортолсон бол БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Гэвч нийт экспортыг 84 хувийг боловсруулаагүй түүхий эд эзэлж байна.Иймд цаашид Монгол Улсаас нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох болон зарим барааны хорио цээрийн асуудлыг хөнгөвчлөх тал дээр хамтран ажиллахыг хүсэж байна гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын үеэр онцоллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car