antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2017 25 comments

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулахаар санал нэгджээ

нийтлэсэн Admin
Ерөнхийлөгч Х.Баттулга ба Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдаж буй УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн  гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, оронд нь өөр хүн томилохоор үндсэндээ санал нэгдээд буй тухай эх сурвалж өгүүлж байна. Учир нь Ерөнхийлөгч  Х.Баттулга ч, шинээр томилогдсон Ерөнхий сайд, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд ч нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгээ зарласан бөгөөд үүний тулд АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарыг өөрчлөх шаардлага тулгарч буй билээ. Х.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын ойрын хүн гэх яриа улс төрийн хүрээнд байдаг бөгөөд өөрөө ч үүнийгээ нэг их үгүйсгэдэггүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгосны дагуу Х.Энхжаргал нь 2016 оны 7 сарын 8-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар Х.Энхжаргалыг Авлигатай Тэмцэх Газрын даргаар томилсон юм. Ерөөс түүнийг АТГ-ын даргаар томилсон шалтгаан ч тун их эргэлзээтэй бөгөөд өмнөх дарга Н.Ганболд нь “Бие муу, тэтгэвэртээ гармаар байна” гэх үндэслэлээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байдаг. Гэтэл Н.Ганболд нь өдгөө Тагнуулын Ерөнхий Газрын Цэргийн Тагнуулын Газрын даргаар ажилладаг. Н.Ганболдынхоор бол Тагнуулын Ерөнхий Газрын Цэргийн Тагнуулын Газрын даргын албан тушаал бие муутай, тэтгэвэртээ гарсан хүний хийдэг ажил юмуу гэмээр. Юутай ч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөхөөр Ерөнхийлөгч болон УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг санал нэгдсэн байна.
АТГ-ын дарга Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байсан. 2016 оны 7-р сараас АТГ-ын даргын үүрэг ажлыг гүйцэтгэж буй юм. УИХ-ын Дэгийн тухай хууль, мөн Авлигын эсрэг хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол долоо хоногт багтаан хэлэлцэхээр заасан байдаг.
 
П.Энхмандах
Эх сурвалж: Sonin.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочин (October 24, 2017 11:31:33 am )

    Маш зөв, энэ хүнээс юу ч хүлээгээд нэмэргүйг ард түмэн харсан

  • Anonymous (October 24, 2017 11:44:04 am )

    Zailuul

  • Мөнх-очир (October 24, 2017 11:58:49 am )

    Зөв аль эрт огцруулах байсиим . Буруу гарын нөхөр дөө энэ хүн. ТЕГ бас шинэчил

  • zochin (October 24, 2017 12:25:24 pm )

    Halah solih bol bushuuhsn hiichihmeer ym hebleleer neg taraagaad tegeed l halah ym

  • иргэн (October 24, 2017 1:19:32 pm )

    зөвөө бялдууч тэгээд авилгач байж таарах энэ хүнийг огцруул. Оронд нь Баасан аниа байсан ч бараг Монголд хэрэгтэй байх шүү

  • ИРГЭН (October 24, 2017 1:42:29 pm )

    ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЁСТОЙ ХҮДЭЭ ОЛСОН БНА НААД ХҮН БАЙСАН ЦАГТ ЮУ Ч ИЛЭРЭХГҮЙ ХАРИН ,,,,,,ОРОНД НЬ БААСАНГ ТАВИАД ҮЗ ?? БААСЫГ НЬ ШУВТАРНАДАА??? ЭНХЖАРГАЛЫГ БҮҮР АЖИЛ Ч ҮГҮЙ ХАЯ,,,,,НЭЭД ХУЛГАЙЧ ЧИНЬ НЭГ ЮМАНД ШУРГАНАДАА?????

  • Иргэн (October 24, 2017 2:50:32 pm )

    Та нар зайлуул гэхийн хамт ажиллаж үзсэн юм уу? Зайлуулж байгаа бол шударга албан тушаалтнаа алдаж байна даа өөр юу гэхэв.

  • Зочин (October 24, 2017 3:02:15 pm )

    Хамгийн гол нь Эби”ийн хүн учраас хурдан зайлуулах ёстой.Дараа нь Хурцыг.Маш зөв ажил хийх нь гэж ойлголоо.

  • Zochin (October 24, 2017 6:10:17 pm )

    Deeshee zuulun dooshoo xatuu xun dee, shudarga tsar aidag murtluu shunaliin tusam shuu dee

  • Zochin (October 24, 2017 7:11:00 pm )

    Tegeed daraagiin darga ni hen ym be.ter l sonin bn.Dorilogjav bolvol yah ve

  • Zochin (October 24, 2017 7:12:54 pm )

    Dorligjav shuu

  • Зочин (October 24, 2017 8:02:55 pm )

    Ноцтой хэргүүд удахгүй илрэх гээд байгаа гэж ойлголоо. Иймд яаралгүй жаахан харах хэрэгтэй.

  • Anonymous (October 24, 2017 9:33:02 pm )

    АВИЛГА авсан бол шоронд харин зүгээр байхад нь халж байгаа бол халж байгаа нөхрийг Шоронд халаха д нь зүв зүгээр яваад ӨГВӨЛ бас л нэг байна гэсэн үг

  • zochin (October 24, 2017 11:29:17 pm )

    Чоно борооноор гэж Засаг солигдсноор далимдуулж АТГ-ын даргыг сольж хэргээ нуух арга л даа,Өмнө нь ч ингэж ирсэн. Муу луйварчингууд. Авилгын хэргийг илрүүлнэ гэдэг хэдхэн сар сонгуулийн 4 жилд ч дуусахгүй. Тууштай 1 хүнийг бүрэн эрхийнх нь хүрээнд ажилуулах л хэрэгтэйш дээ.

  • Иргэн (October 25, 2017 9:42:05 am )

    М ЭНХБОЛДЫН ГЭРТ БАЙСАН НӨХӨР БИЗДЭЭ .АТГ ДАРГА ГАНБОЛД ЭНЭ ХҮМҮҮСИИГ ОДОО ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ . МӨН ТЕГ ЦЭВЭРЛЭ .ЭД НАР БҮГД БАЯЧУУД АВИЛГААР ГУЛГИСАН ДӨӨ. М ЭНХБОЛДБАС БУС ИХ ХУРЛЫН Г ШҮҮД ГАР ГҮЙ БОЛЖДЭЭ

  • Anonymous (October 25, 2017 10:00:07 am )

    Зөв шийдвэр гарах гэж байна. Дээр нь Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор. Одоо Ц.Элбэгдорж, Баяр нарыг шалгах боломжтой.

  • Зочин (October 25, 2017 3:26:02 pm )

    Явах нь явж, ирэх нь ирдэг л алба. Гагцхүү хор хонзон өвөрлөсөн болчимгүй хүн л шударга царайлан битгий ирээсэй, төрд харш. Тэнд очих санаатай хүмүүсийн илд зөрөлдүүлсэн жүжиг сураг гарахаас нь өмнө эхэлж, зарим нь дүрдээ итгэчихсэн бужигнуулаад эхэлсэн. Төрд хонзонч хүн бус түшигтэй хүн л ийм цат хэрэгтэй.

  • zochin (October 25, 2017 3:45:58 pm )

    ENE HVN ASHIG SONIRHOLIIN ZURCHILTEI GEDEG N BATLAGDSAN SHVVDEE…. AKULUUDIIG SHALGAHGVI , HARIN ULSIIN TUSUBT MUNGU ORUULJ BGAA BIZNESS ERHLEGCHIIG ZOBOOJ BGAA…TIIM UCHRAAS OGTSRUULAH HEREGTEI

  • ZOCHINzochin (October 25, 2017 3:46:54 pm )

    ENE HVN ASHIG SONIRHOLIIN ZURCHILTEI GEDEG N BATLAGDSAN SHVVDEE…. AKULUUDIIG SHALGAHGVI , HARIN ULSIIN TUSUBT MUNGU ORUULJ BGAA BIZNESS ERHLEGCHIIG ZOBOOJ BGAA…TIIM UCHRAAS OGTSRUULAH HEREGTEI

  • 123aa (October 25, 2017 4:50:23 pm )

    chadahuu, barahuu

  • Anonymous (October 26, 2017 9:17:46 pm )

    Хурдан огцруул наад муу бууны нохойгоо .цагдаад битгии хэл төрд бүү ойртуул

  • Зочин (October 27, 2017 10:51:02 am )

    Маш хурдан огцруулаач

  • баагий (October 27, 2017 4:54:25 pm )

    Цаг алдалгүй ТӨРИЙГ САМАРЧ байгаа ХУУЛИЙН НЭР барьсан этгээдүүдээс салжгаж ШУДРАГА ЁС тогтоох суурийг засаасай билээ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • сувдаа (October 27, 2017 5:19:40 pm )

    Ажилыг нь хийлгээч ээ

  • төги (October 27, 2017 11:55:58 pm )

    Баасан эгч наад нөхөрөөс чинь 900% илүү чадна

antalya rent a car