antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2017 2 comments

“ОЮУ ТОЛГОЙ БУЮУ РИО ТИНТО” КОМПАНИ МОНГОЛЧУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН УУ

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэн Ц.Чинбат 2017 оны дөрөвдүгээр сард “Оюу Толгой” компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч “Рио Тинто”-гоос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн эрүүл мэндээр гадуурхаж тэнцүүлээгүй байна.

Тэрбээр хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагад гомдол гаргажээ.

Түүний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс “Оюу Толгой” ХХК-д шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат “Оюу Толгой” буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ний өдөр 13 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болох юм байна.

Шүүх хурлын үр дүнг бид мэдээлэх болно.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zzzz (October 23, 2017 2:04:26 pm )

    Ene rio tinto henii gazar deer tarvalzaad bgaa yum be. Hvrelsvh saidaa naad kompania mongoloos huuguuchee. Neg zviliig oilgohgvi bna. Yahaaraa gadniihan mongoliin huuliig ulan doroo gishgeed bga yum be. Gereenii zaalt zurchsun tul geed hereeg uurchluuchee. Bas tavan tolgoid sanaarhaad bna. ZAILAA , MONGOLOOS savraa TATAA. Rio tintoog TENGER nirgeesei!!!

  • ГАХАЙ. (October 23, 2017 3:58:31 pm )

    УУЧЛААРАЙ ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ БИШ ГАХАЙ БАЙНА. АЖИЛ ХИЙХ ЭНЭ ХҮНД ӨӨРТ НЬ АЮУЛТАЙ.

antalya rent a car