antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2017 11 comments

УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг гишүүдийн 98.5 хувь дэмжиж сонголоо

нийтлэсэн Admin

УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар томилогдсон учир өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэхээр болж, бүлэг рүү оруулсан.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 63 гишүүн оролцсоноос дээрхи гурван гишүүдээс  олонх нь Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж саналаа өгчээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжсэн юм.

Ингээд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өгснөөр Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргаар сонгогдлоо.

Засгийн газрын тоилгооны үеэр  нэр нь хамгийн их яригдаж  байсан гиишүүдийн нэг нь Л.Энх-Амгалан юм. Ерөнхий сайдын зүгээс түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар  ажиллуулах санал тавьсан гэж дуулдаж байсан. Гэвч тэрбээр сайдын суудлаас татгалзсан тухай мэдээлэл явж байв.

Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа хашир туршлагатай төрийн түшээ, нөгөө талаасаа аливаад ноён нуруутай бодитой ханддаг гэдэг утгаараа   түүнийг  төрийн өндөр албан тушаалд ажиллахад  итгэл даах нэгэн гэж хардаг юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ГАДААД ХЭЛ

  • Англи
  • Орос

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (October 21, 2017 3:44:45 pm )

    Их хөдөлмөрлөж байж амжилтанд хүрсэн юм байна лээ, баяр хүргэе.

  • zochin (October 21, 2017 5:44:31 pm )

    Bayar hurgue ajilin ih amjilt mundag hun shu

  • Ганбаатар.Ж (October 21, 2017 8:00:37 pm )

    Хэн хөдөлмөрлөж чадна тэр хүн сайхан амьдарна гэдгийг харуулж чадсан залуу даа.Бас найз нөхөд итгэл үнэмшилдээ үнэнч өндөр мэдлэг боловсролтой аливаа yumc үзэгдлийн уяалдаа холбоо шийдэх гаргалгааг сайн олдог сайн улс төрч дөө.Бас эхлээд биeэ зассан дараа нь гэрээ зассан өөрөөр хэлбэл улсын мөнгөнөөс хумслаагүй цаашидч шаардлагагүй болсон ийм хүнийг төрийн өндөр албанд томилж төрөө засуулахаар их хурлын дэд даргаар томилсон байна.Баяр хүргиё.Үнэндээ сайдад тавих байсан yum.

  • Zochin (October 22, 2017 2:03:57 am )

    Uzel bodoldoo unench, alban tushaaliin toloo nam, noxdoosoo urvaagui ni ymar medleg bolovsroltoi ni xaragdaj b.na lee. Er xun, toriin tushee xun iim l baix xeregtei. Busad ni ene xunees ulger jishee avch suraltsax xeregtei shuu.

  • Zochin (October 22, 2017 2:10:00 am )

    Harin tiimee MAN-n urvagch nar, AN-nhan ene nuhruus suraltsah heregtei shuu. Amjilt.

  • volo (October 22, 2017 3:13:19 pm )

    UURHAIN NOOTSIIG HENCH ODOOHONDOO ONOJ BODOJ CHADAHGUI YAG ONOHIIG ONOL GENE

  • mek (October 22, 2017 6:30:07 pm )

    Zuv hun bolson bna ajild ni amjilt husie

  • ИРГЭН (October 23, 2017 9:11:44 am )

    ДЭД ДАРГА Ч БОЛСОН ОЛДСОН ДЭЭР НЬ ХИЙСЭН ДЭЭР САЯ ХООСОН ХОЦОРСОН ШҮҮДЭЭ? ТА НАРУНААСАА САЙДГҮЙ БОЛ АМЬАА ХОРЛОХ ДЭЭРЭЭ ТУЛДАГ БЗДЭЭ??ҮХЭЭРЭЭ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨ АВААД ҮХЭЭД ДАЛД ОРООРОЙ???? ШУНАЛЫН ТУЛАМУУД????????

  • Anonymous (October 23, 2017 10:34:03 am )

    ll

  • Zorig (October 23, 2017 10:49:40 am )

    Ene Hujaagiin erliiz yaaj mongol oronii toloo ajilah vedee.

  • ZOCHIN (October 23, 2017 11:39:09 pm )

    Энэ хужаа царайт овоо мөнгө төлжээ

antalya rent a car