antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2017 2 comments

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ЯАГААД ГАЦАВ

нийтлэсэн Admin

НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа аваад арав гаруй хонож байна.  Энэ хугацаанд тэргүүлэгчид гурван удаа хуралдах байсан ч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. НИТХ найман тэргүүлэгчтэй. Тэдний долоо нь ирсэн тохиолдолд ирц бүрдсэн хэмээн хурлаа эхлүүлэх боломжтой болно. Өчигдөр зарласан хуралдаанд Б.Сүхбаатар тэргүүтэй гурван төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.  Бусад нь өвчтэй, томилолтоор яваа гэсэн шалтгаанаар хурлаа “тасалжээ”.

Энэ талаар НИТХ-ын ажлын албанаас тодруулахад “Өнгөрсөн хугацаанд тэргүүлэгчид бүгд хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаа ирж чадахгүй гэдгээ  мэдэгдсэн. Түүнээс биш улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй байх. С.Амарсайхан дарга өдөр тутмынхаа ажил оролцоод явж байна. Өнөөдөр “Хангарьд” тэмцээний бэлтгэл ажилтай байгаа” гэв.

Ямартай ч хурал болохгүй байгаа шалтгааныг  албаныхан ингэж тайлбарлаж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа авахдаа “Би хурлын үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална.  Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажлыг гацаанаас гаргана” хэмээн мэдэгдэж байв.

Гэсэн ч өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны нийслэлийн төсвийг  хэлэлцэх энэ чухал цаг үед НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж асуудлаа хэлэлцэхгүй байгаа нь ажлыг гацаанаас гаргах биш араас нь чангааж эхлээд байна.

Зууны мэдээ
Т.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • б (October 20, 2017 1:43:30 pm )

    Энхболд Эби 2 болиочээ ичээчээ

  • иргэн (October 21, 2017 11:36:23 am )

    Амарсайханаар хэн удирдуулах юм бэ, энэ компаниа авч явбал болоо шүү дээ, Шуналын тулам

antalya rent a car