antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2017 8 comments

Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ

нийтлэсэн Admin

Дархан хот байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярт зориулсан хүчит хөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын 439 дүгээр анги, “Таван Богдын Бүргэдүүд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик түрүүлжээ. Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дорнод нутаг дэвжээний бөх улсын начин Доржийн Анартай хүч үзэн барилдаж давсан байна. Б.Серикийн хувьд Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанаар улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэний дараа анх удаагаа түрүүлсэн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • trtr (October 18, 2017 1:57:46 pm )

    gaigui hudulmurch hasag yum.sain bna

  • мийгаа (October 18, 2017 2:05:37 pm )

    сайн байна

  • Үзэгч (October 18, 2017 2:12:29 pm )

    Сүүлийн жилүүдийн цолтнуудаас ёстой бор зүрхээрээ начин болсон ганц бөх шүү! Чин сэтгэлийн баяр хүргэе! Шударга сайхан барилдаанаараа үзэгчдийг ямагт баярлуулж яваарай!!!

  • 1 (October 18, 2017 2:42:10 pm )

    Сүүлийн жилүүдийн цолтнуудаас ёстой бор зүрхээрээ начин болсон ганц бөх шүү! Чин сэтгэлийн баяр хүргэе! Шударга сайхан барилдаанаараа үзэгчдийг ямагт баярлуулж яваарай!!!

  • Zochin (October 18, 2017 3:02:00 pm )

    Mash ix xov xumuujiltei, daruuxan, deed tsoltoi bolon tsug barildaj b.gaa boxchuudee ix xundelj xaritsdag, judagtai zaluu b.na lee. Iim xumuujiltei xun sain barildana daa. Manai zaluu boxchuud Serikees ulger jishee avax xeregtei. Amjilt xisiye.

  • Ганаа (October 18, 2017 3:27:39 pm )

    Мурат аа чи тэр Баасанхүүг мурихаа боливол зүгээр дэ

  • Бөх судлаач (October 18, 2017 8:00:10 pm )

    Гуйж авсан начин биш гуядаж авсан начин болсон Серик бол үзэгчдийн жинхэнэ бахархал шүү дээ! Мөнгөөр биш мөнчигрөөрөө улсын цол авсан чамд амжилт хүсье, Серик минь!

  • Zochin (October 18, 2017 9:56:56 pm )

    Mundag es zuitei judagtai zaluu yum shig haragddag. Barildaaniig chini uzej demjdeg shuu.

antalya rent a car