antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2017 3 comments

САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ

нийтлэсэн Admin
Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжлээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өчигдөр/10.17/ өргөн мэдүүлсэн.

Үүний дагуу УИХ-ын Байнгын хороод өчигдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж дэмжлээ.

 Төрийн байгуулалтын байнгын хороо:

ТББХ-ын хуралдаанаар Шадар сайд болон ЗГХЭГ-ын газрын даргыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд Ө.Энхтүвшин Шадар сайдаар томилуулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжив.

Дараа нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар томилох тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.

Төсвийн байнгын хороо:

ТБХ-ны хуралдаанаар Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатарыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжив.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

НББСШУБХ-ны хуралдаанаар эхлээд Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар саналыг дэмжлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилуулах асуудлыг хэлэлцээд мөн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Эцэст нь Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлий Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Хамтарсан хуралдаанаар эхлээд Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, санал хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ.

Дараа нь Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Ингээд санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 92.6 хувь нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.

 Эдийн засгийн байнгын хороо:

ЭЗБХ-ны эхлээд Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Ундармаа нар асуулт асууж тодруулав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.

Үргэлжлүүлэн Д.Сумъяабазарыг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун, Б.Жавхлан, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжив.

Эцэст нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжлээ. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, санал хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг  Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжлээ.

 Хууль зүйн байнгын хороо:

ХЗБХ-ны хуралдаанаар  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, С.Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

АБГББХ-ны хуралдаанаар эхлээд Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжсэн юм.

Дараа нь Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилуулах тухай саналаа  Ерөнхий сайд танилцуулав.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Үүгээр Байнгын хороодын хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын гишүүдийг томилуулах Ерөнхий сайдын саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (October 18, 2017 10:14:30 am )

    naymdorjig ard tumen demjine unen ug helsen hund durgyuil
    vaidag baikhgyui turshlagatai sain uls turch yrikh um baikhgyii demjij baina mongolin

  • Anonymous (October 18, 2017 10:26:42 am )

    Д.Цогтбаатар минь наад сахалаа ав. үнэхээр зохихгүй байна. юу бодож ийм хачин юм сэтэгдэг байна аа. Эсвэл киноны ямар нэг дүрд бэлтгэж байгаа бол өөр шүү

  • зочин (October 18, 2017 3:13:43 pm )

    нямдорж сайдыг дэмжиж байна энэ цагдаагийн хэдэн нөхөдүүдийг бүрэн шинжлэх хэрэгтэй шүү сайдаа тэгж байж хууль есоорой болно гэж бодож байнаа

antalya rent a car