antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2017 Comments are off

Д.Трамп ирэх сард Азийн улс орнуудад айлчилна

нийтлэсэн Admin
ТОКИО. /Киодо/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Азийн улс орнуудад айлчилна гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын Японд хийх айлчлал 11 дүгээр сарын 5-нээс эхлэх аж. Тэрбээр Ш.Абэтэй хэлэлцээ хийхийн сацуу Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзана.
Дараа нь буюу 11 дүгээр сарын 7-нд тэрбээр Өмнөд Солонгост айлчлан Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейд нь үг хэлэх  үеэрээ Умард Солонгост шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалахаар төлөвлөжээ.
Түүний дараагийн зогсоол нь Бээжин хот аж. Тэрбээр 11 дүгээр сарын 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ хийнэ.
Харин 11 дүгээр сарын 10-нд Д.Трамп Вьетнамд айлчилж, АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэх ажээ.
Тэгвэл 11 дүгээр сарын 12-нд тэрбээр АНУ-АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Филиппинд очиж, тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертетэй яриа хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
Г.Доржханд 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car