antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 8 comments

Судлаач Д.Ганхуяг: Ресурсын национализм ба Монгол

нийтлэсэн Admin

Хөндсөн асуудал нь өнөөдөр маш чухал болсон учраас 2014.08.25-нд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна.

Сүүлийн үед Монголчуудын баялгийн талаарх үзэл төөрөгдөлд оров. Төөрөгдөл юу байхав, бараг солиорлын хэмжээнд хүрэв. Энэ нь нэг талаас албаар, санаатайгаар ийм байдалд оруулсан, нөгөө талаас энэ талаарх дэлхий дахины хандлагын талаарх мэдээллийг бараг мэдэхгүй, сонирхохгүй болсонтой холбоотой. Сүүлийн үед дэлхий дахинаа ресурсын национализм ихээхэн дэлгэрэх болов. Энэ талаар өгүүлэх гэсэн юм. Дашрамд дурдахад энэ нэр томъёог орчуулахгүй байхаар шийдэв…

Баялагтаа юу, эзэндээ юу…

Баруунд даяаршлыг ойлгохдоо үндэсний төрийн тусгаар тогтнолын нэг хэсэг болсон түүхий эдийн худалдааг хянах зохицуулахтай холбон үздэг. Үүний хариуд дэлхий дахинаа байгалийн баялагтаа төрийн болон нийгмийн хяналтаа хүчтэй болгох гэсэн ресурсын национализмын үзэл баримтлал улам бүр тархаж байна. 

Асуудал манай улс дан ганц баялагтай байгаадаа юм биш. Мөн олборлох, боловсруулах үйлдвэргүйдээ байгаа юм биш. Бас дэд бүтэцгүйдээ байгаа юм биш. Харин ямар технологи авах, өөрийн зах зээлийг юугаар дүүргэх вэ гэдгийг мэдэхгүй дээ байгаа юм. Өөрөөр хэлбэл баялгаа зарж олсон мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүйдээ байгаа юм. Манайд сүүлийн хэдэн жил эдийн засгийн талаар залхтлаа “онолдож” байгаа боловч дурдан буй асуудлыг нэг алхам ч урагшуулаагүйд бидний тэнэглэл оршино.

Эхлээд харахад эрдэс түүхий эдийн нөөц даяар өрсөлдөөнд маргаангүй давуу тал мэт санагдана. Гэхдээ энэ нь бүх тохиолдолд тохирохгүй. Монголын жишээгээр энэ нь нотлогдож байгаа. Хөгжиж буй олонхи орнуудын байгалийн элбэг дэлбэг баялаг нь эдийн засгийн өсөлтийн хурдац, амьдралын стандарттай голдуу сөрөг хамааралтай байдаг. Үүнийг маш олон эрдэмтэд хангалтай нотолсон. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, байгалийн баялгийн сөрөг хамаарлыг маш олон бүтээлд “баялгийн хараал” гэж дурддаг.

Гэхдээ “баялгийн хараалд” авталгүй тогтвортой, сайхан хөгжсөн Ботсван, Индонези, Норвеги, Австрали, Канад зэрэг орнууд бий. Нефтээр баян Норвеги гэхэд л Хүний хөгжлийн индексийг олон жил тэргүүлж байна. 30 жилийн өмнө томоохон нефть олборлогч Индонези, Нигери хоёр нэг хүнд ногдох ДНБ-ээрээ адилхан байсан бол одоо Нигери Индонезийн 30%-тай тэнцэх ДНБ үйлдвэрлэж байна. Ухаандаа Ботсван, Сьерра-Леон хоёр бас л адилхан “гуйлгачин” байсан. Гэтэл Ботсван нь суга хөгжөөд нөгөө Сьерра-Леон нь 1970 онд 1 хүнд 350 долларын ДНБ хийдэг байснаа 2000 онд 150 доллар болгож бууруулсан.

Ингэхлээр асуудал баялагтаа биш, баялгийг мэддэг эзэндээ байгаа нь илт байна. Тодорхой хэлбэл шал тэнэг санхүү, валют, эдийн засгийн бодлого, түүнийг гаргасан төртэй холбоотой байна. Монголоор бол төрд гарсан тэнэгүүдээс хаашаа ч зайлахгүй. 

Ухаандаа Япон гэхэд 1960-аад онд хагас дамжуулагчийг аж үйлдвэрийн стратегийн салбар гэж зарлаад хэтийн төлөвлөгөө боловсруулсан. Тэгээд 1980 он гэхэд электроникийн аж үйлдвэр автомашины дараа орох Японы аж үйлдвэрийн хоёр дахь том салбар болж чадсан. Энэ талаар би “Хэтийн төлөвлөгөө гэж…”, “Толгой нэхэхийн учир” зэрэг олон өгүүлэлдээ тодорхой бичсэн. Даанч анхаардаг төр засаг Монголд байдаггүй юм…

Дэлхийн гангийн 40%-ийг үйлдвэрлэдэг Хятад гэхэд л төрийн компаниуддаа инновацийн технологи нэвтрүүлснээрээ шинэ хүчин чадал барихдаа гадаадын компаниудаас 40%-иар бага зардал гаргах болов. Гэтэл манайхан тэднийг “төрийн компанитай” гэж л шүүмжилдэг.

Мөн манайд банк заавал хувийнх байх ёстой гэсэн хачин онол дэвшүүлдэг. Бразилийн 100 банкны 30 нь, Мексикийн 28 банкны 8 нь улсынх байдаг. Ер нь ихэнхи улсуудад улсын банк байж “хамаг юмаа” мэдэж байдаг. Луйварчин О.Чулуунбатын “онол” бол ёстой бүтэхгүй. Тэр луйвар хийж байсан болохоос биш, монголын ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй.

Ресурсын национализмын дэлгэрэлт 

Манайх гадаадын хөрөнгө оруулалтын ганцхан мөнгөний талыг хардаг болохоос технологи болон социал зэрэг бусад талыг огт анзаардаггүй. Энэ бол дээд зэргийн тэнэглэл, бас аюул юм. 

Ресурсын национализм бол нэг талаас олон улсын эрх зүйн ойлголт, нөгөө талаас социал хийгээд суртахууны ойлголт юм.

Өөрөөр хэлбэл байгалийн баялгаа өөрөө мэдэж шийдэх улс гүрнүүдийн сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ нь байгалийн баялаг боловсруулах гадаадын компаниудын оролцоог хатуу хянах, энэ салбар дахь төрийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэв нөөцийн боловсруулалт заасан хугацаанд хийгдээгүй тохиолдолд уурхай болон цооногийг хураан авах, улсын болгох зэргээр илэрдэг. Үүнийг “use it or loose it” зарчим гэдэг. Энэ талаар Resource Nationalism: The new global rent. Canadian Mining Journal, December 2010-аас дэлгэрэнгүй үзэж болно.

Сүүлийн жилүүдэд Австрали нүүрс болон төмрийн хүдрийн татварыг 30% болгож нэмэв. Канадад чухал нэн ашигт малтмал олборлох татвараа нэмэв. Хятад чулуун нүүрс олборлолтоос нэмэлт татвар авах болов. Бразиль төмрийн хүдэр ачаалсны татвар бий болгож, бусад нөөцийг олборлосны роялтийг нэмэв. Энэтхэгт ашигт малтмал экспортлогчдын хэт их орлогоос татвар авдаг болов. Зэс, мөнгө, хар тугалганы дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Перу татвар нэмэх тухайгаа зарлав.

Энэхүү ресурсын национализм Африкийн орнууд улам бүр нэгдэж орж байна. Цөөн жишээ дурдая:

Нигери, Ливи, Алжир нефть олборлогч компаниудад шинэ шинэ нөхцөл тулгаж байна. Байгалийн их баялагтай Ардчилсан Конго, Өмнөд Африк лицензийн гэрээнүүдээ хянан үзэж байна. Дээр ярьсан Ботсван “De Beers” корпорациас илүү нэмэгдэл өртөгтэй үйлдвэрлэл оруулж ирэхийг шаардаж байна. Замби ашигт малтмал олборлох роялтынхаа хэмжээг 2 дахин нэмэв.

Индонези байгалийн баялагтаа хяналт тавих болов. Тэд 2012 онд ресурсын национализмын хүрээнд шинэ хууль гаргаж, гадаадын компаниудыг арван жилийн дотор хувьцааныхаа 51%-ийг индонезийн компаниудад худалдахыг үүрэг болгов. Индонезийн Эрчим Хүч, Эрдэс Баялгийн сайд Тамрин Тиит: “Манай орны байгалийн нөөцөөс олсон орлогыг бүх индонезчуудад хүртээхийг бид хүсч байна” гэж мэдэгдэв. Улсын Сайд хүн гэж ийм байдаг юм. Монголд ингэж хэлдэг байтугай боддог сайд байхгүй. Түүгээр ч үл барам 2014 онд гэхэд Индонези байгалийн баялгийн экспортыг бүрэн хааж, газрыг гадаад хүнд дамжуулахыг бүрэн хориглож, аж үйлдвэрийн дахин боловсруулах салбарыг урамшуулна гэдгээ зарлаж байна.

Саяхан болтол либерал эдийн засгийн шинэчлэлийн тулгуур болж байсан Чилид хүртэл ресурсын национализм нэвтрэв. Тэнд улсын “Codelco” компани аварга том “Anglo-American” корпорацийн зэсийн орд газрын хувьцааны 49%-ийг авахаар бэлтгэж байна. Аргентиныг бол бүр ярих юм биш. Тэд Испанийн “Repsol”-ийн мэдлийн нефтийн YPF компанийг улсын болгов.

Энд дурдсан жишээ хангалттай гэж бодож байна. Нийтэд нь аваад үзвэл Хятадын бүх олборлох үйлдвэр улсын мэдэлд байдаг. Оросынх бол бүгдээрээ улсын хатуу хяналтад байдаг. Энэтхэгт уулын олборлолтын бүх бүтээгдэхүүний үнийг улсаас тогтоодог. Бразильд ашигт малтмалын зах зээлийн 80%-ийг хагас улсын транснациональ “Vale” корпораци хянаж байдаг.

Энэ бол хөгжиж буй орнууд гэж монголын либерал онолчид тайлбарлана гэдгийг би сайн мэдэж байна. Тэгвэл ресурсын национализм хөгжингүй орнууд бүр ч илүү их буй.

Японд гэхэд олборлох салбар, түүнд хөрөнгө оруулах эрхийг зөвхөн бүрэн эрхт төлөөлөгч буюу резидентэд л олгодог. Австралид 10 сая буюу түүнээс дээш австрали долларын хөрөнгө оруулалтыг үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг заавал шалгаж байж зөвшөөрөл олгодог. Швейцарт хөрөнгө оруулалт хий эрхийг зөвхөн швейцарийн иргэнд олгодог. Италид нефть, хийн орд газрын хайгуул, боловсруулалтад үндэсний оператораас гадна, зөвхөн Европын Холбооны орнуудыг л оруулдаг. Чехэд гадаадын хөрөнгө оруулагч эхлээд аж үйлдвэрийн салбарт хөрөнгөө оруулсан байх ёстой.

АНУ өөрийн газар нутагтаа гадаадынхныг оруулах тун дургүй, иймээс татварын маш хүнд системтэй. АНУ-ын хуульд заасан бүх татварыг хэрэглэсэн тохиолдолд татварын нийт хэмжээ уулын олборлох үйлдвэрийн ашгийн 50% хүрэх ч тохиолдол элбэг байдаг.

Монголын “дотоод дайснууд”

Дэлхий дахины байдал үзсээр харсаар байтал ийм атал Монгол Улс ганцаараа үзэл суртлын хувьд ч, үйлдлийн хувьд ч байгалийн баялгаа зарж идэх донд автаж байна.

Нэн тодорхой бүлэг хүн, бүлэглэл байнга, тогтвортой, бүр улайран, “либерал” гэж хэлж болох үзэл суртлыг олон жилийн турш хийж ирснийг монголчууд бид сайн мэднэ. Тэд даян дэлхийн даяарчлал, интеграци, санхүү мөнгөний хуримтлал зэргийг нэг талд нь, нөгөө талд нь Монгол орны үлэмж хоцрогдлыг иш үндэс болгон гадаадын хөрөнгө оруулалт бол цорын ганц авралын од гэдгийг сурталчилдаг. Энэ адгийн хүмүүсийг бид нэр нэрээр нь мэднэ…

Тэд миний дээр дурсан жишээ баримтуудыг мэдэхийн дээдээр мэдэж байдгийг би сайн мэднэ. Гэтэл нэн тодорхой ашиг сонирхлын үүднээс энэ бүхнийг Монголын ард түмний сонорт хүргэдэггүй бөгөөд аль болохоор нуун дарагдуулж байдаг. Яагаад ингэдэг шалтгаан нь хэнд ч тодорхой юм…

Тэрхүү “үзэл сурталчид” гадаадын хөрөнгө оруулалтыг ямар ч нөхцөлтэй хамаагүй бушуухан оруулж, бушуухан хэдэн мөнгөтэй болж бүх нийтээрээ “баяжих” тухай үлгэрээр ард түмний толгойг эргүүлдэг. Тэд үндэсний эрх ашиг ярьсан хүмүүсийг шууд л “эх оронч” гэж доромжилдог.

Нөгөө талд нь: “яасан сайн юм, одоо ч ресурсээрээ “национализмдээд” байдаг хэрэг. Муусайн гадаадын түрэмгийлэгчид, шулан мөлжигчдийг шахан зайлуулж, хөөн гаргая” гэх өөр нэг туйлшрал манайд байдаг. Ерөнхийдөө Монгол хүн туйлшрахгүй “төвч явна” гэж номонд хазгай. Ийм хийрхэгчид либерал суртал нэвтрүүлгийн таатай идэш болдог. Үнэн хэрэг дээрээ аль аль нь дээд зэргээр хоцрогдсон, дүүрчихсэн оппортунист, догматик сэтгэлгээний дээд туйл учраас “үндэсний хийрхэл” болон “задгай либерал суртал” хоёулаа манай үндэсний эрх ашигт харш юм. Иймээс Монголчууд бид дурдсан хоёр туйлшралаас бүх хүчээрээ зайлсхийх ёстой.

Гэтэл сүүлийн үед Монголын төр засаг зөвхөн мөнгө олох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт татаж, мөн зөвхөн энэ зорилгоор тун олон хууль батлахаар бэлтгэсэн нь анхаарал татаж, түгшүүр төрүүлж байна. Энэ талаар АН, МАН хоёр уялдуулан, зохицуулсан хамтарсан бодлого явуулж байгаа нь илт байна.

Яг үнэндээ бол гадаадын хөрөнгө оруулалтыг ор тас үгүйсгэх Монгол хүн их цөөн. Монголчуудын олонхи наад захын, хамгийн энгийн, шударга ёсны “үнэр төдий юм” шаарддаг. Монголчууд ингэх эрхтэй…

Яагаад гэвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны № 1803 Тогтоолд: “Байгалийн баялаг хийгээд нөөцөө өөрөө мэдэх ард түмэн хийгээд үндэстний салшгүй бүрэн эрх нь тэдгээрийн үндэсний ашиг сонирхол, тухайн улсын хүн амын сайн сайхан байдалд нийцэн хэрэгжих ёстой” гэж заасан болоод тэр. 

Гэтэл гадаадынхны олонхи, монголын үндэсний эрх ашгаас урвагч нэн тодорхой бүлэгтэй нийлэн Монголын үндэсний эрх ашгийг үл тоомсорлодог. Үүнийг нь монголын нэн тодорхой хүмүүс хийгээд бүлэг уухайлан дэмждэг, сурталчилдаг…

Миний бат итгэж байгаагаар гадаадынхнаас дотоодын дайснууд хавьгүй илүү аюултай…

Жич: Чи тэр “дотоодын дайснуудаа” нэрлээдэх л дээ… гэж асууж загнахыг чинь би сайн мэдэж байна. Сүүлийн хэдэн жил хэвлэл, интернетээр “бүгдээрээ хараасан” хүмүүсийг давтамжаар нь гаргахад хэдхэн хүн (!!!) гараад л ирнэ. Монгол нэг их том биш л дээ…Гэвч надад өөрийн судалгаа байгаа. Иймээс би монголын дайснуудыг нэрлэж, бас дайсан гэдгийг нь нотолж чадах нь мэдээжийн хэрэг…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 10 дугаар сарын 14.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (October 16, 2017 12:17:50 pm )

    Оюутолгойн гэрээ бол гадаадын эдийн засгийн алуурчидтай С.Баяр, Ч.Сайханбилэг нарын үгсэн хуйвалдаж байгуулсан дээрмийн гэрээ шүү дээ. Монгол олон улсын шүүхэд хандаж ийм шда бус дээрмийн гэрээгээ нэн даруй цуцлах хэрэгтэй.

  • Зочин (October 16, 2017 12:18:42 pm )

    Оюутолгойн гэрээ бол гадаадын эдийн засгийн алуурчидтай С.Баяр, Ч.Сайханбилэг нарын үгсэн хуйвалдаж байгуулсан дээрмийн гэрээ шүү дээ. Монгол улс олон улсын шүүхэд хандаж ийм шударга бус дээрмийн гэрээгээ нэн даруй цуцлах хэрэгтэй.

  • Зочин (October 16, 2017 12:22:38 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 16, 2017 12:22:58 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 16, 2017 12:23:34 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (October 16, 2017 12:23:59 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 16, 2017 12:24:18 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (October 18, 2017 10:18:32 am )

    Ард түмний хөрөнгийг хулгайлж байхад төрд ажиллаж цалин авч байгаа хүмүүс юу хийж байнаа

antalya rent a car