antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2017 17 comments

Дарангуйлал руу эргэж буй Хятад улс

нийтлэсэн Admin

Хятадын шүүх энэ онд “аймшигтай” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жил шоронд хорих ял оноолоо. Гэмт этгээд найзуудтайгаа интернетээр чатлахдаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “Ши мантуу” хэмээн хочилсон мессеж явуулжээ. Ноён Ши өөрийгөө ард түмний дунд байдаг хүн гэдэг ойлголт өгөхөөр жигнэсэн хоолны газар зочилсон нь онлайн ертөнцийн доог болж, ийм хоч үүссэн түүхтэй. Эрх баригчид 2013 оноос хойш уг хочийг интернетэд хянаж, илэрсэн тохиолдолд нь авч хаях арга хэмжээ явуулсаар ирэв. Харин хочийг нь хувийн яриандаа ашигласан хүнийг шоронд хорьсон нь анх удаа учраас иргэдийн сэтгэл түгшиж байна.

Эрх баригчид 2013 оноос хойш уг хочийг интернетэд хянаж, илэрсэн тохиолдолд нь авч хаях арга хэмжээ явуулсаар ирэв.

Ван Жяньфэн найз нартаа Tencent- ийн WeChat, QQ апп- аар явуулсан мессеж нь шоронд суух шалтгаан болжээ. “Хятадын коммунист нам, социалист тогтолцоо, ард түмний ардчилсан дарангуйлалд харш, ташаа буруу ойлголт төрүүлж, нийгэмд замбараагүй байдал үүсгэхэд чиглэсэн ба цадигаа алдсан бодол өвөрлөсөн нь онц ноцтой хэрэг” хэмээн шүүх тайлбарлав. Нэмэлт арга хэмжээ болгон эрх баригчид ноён Ванг өмгөөлөх гэж байсан өмгөөлөгчийн эрхийг ч хаслаа. Дарангуйлал гэж юу болохыг тод харуулсан энэхүү үйлдэл нь Хятад улс дөч, тавин жилийн өмнөх үе рүүгээ эргэж байна уу гэсэн бодол төрүүлэв.

Ирэх лхагва гарагт эрх баригч коммунист намын удирдлага ноён Ши-г хоёр дахь удаагаа таван жилээр дарга болгохоор чуулах гэж байна. Эхний дахин таван жилдээ тэрбээр эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, өрсөлдөгчдөө шахаж, хувь хүнийг тахин шүтэх явдлыг Мао Зэдун 1976 онд нас барснаас хойш тохиолдож байгаагүй хэмжээнд хүргэсэн юм.

Ёс журмаараа зайгаа тавьж өгөх 2022 оноос чанагш ноён Ши эрх мэдлээ хадгалж үлдэх санаархалтай эсэхийг Хятадын дотоодын төдийгүй олон улсын ажиглагчид анхааралтай ажиглаж байна.

Үнэндээ бид Хятадын дээд удирдлагын ажиллагааны дотоод механизмыг Умард Солонгосынхоос илүү мэдэж чадсан юмгүй. Бидний мэддэг зүйл гэвэл ноён Шигээс хүмүүст хандсан үг яриа, улс төрийн уриа лоозон төдий. Энэ хүний ярианаас хамгийн тод ойлгогддог нь чөлөөтэй үг хэлэх, Үндсэн хуулийг дээдлэх, шүүхийн байгууллага тусгаар ажиллах, хүний эрхийг дээдлэх гэх мэт “өрнөдийн үнэт зүйлс”, ардчиллаас бүрмөсөн татгалзах тухай санаа төдий зүйл.

Эрхэм удирдагч Дэн Сяопин 1970-аад оны эцсээр удирдлагыг гартаа авснаас хойш Хятад улс бүр зогсонги биш ч, алгуур аажмаар хувь хүмүүсийн болон улс төрийн эрх чөлөө рүү урагшилж байв. Сүүлийн 30- 40 жилд Бээжин дэх бодлого тодорхойлогч дээд хүрээнийхний талаар яриа өрнөх болгонд үг хэлэх, шүүхийн байгууллага тусдаа бие даан ажиллах, тодорхой хэлбэл, илүү их ардчилалд чиглэсэн өөрчлөлт гарах уу гэсэн асуулт заавал гарч байлаа.

Миний бие сүүлийн хэдэн жилд Хятадын коммунист намын дээд (зарим тохиолдолд маш дээд) албаны эрхмүүдтэй цөөнгүй удаа яриа өрнүүлсэн. Ийм яриа өрнөх болгонд өрнөдийн маягийн ардчилал нь Хятадын хувьд хэрэгжүүлэх ёстой зорилт мөн ч шилжилт аажим, дэс дараатай, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахгүйгээр хийгдэх ёстой гэсэн хариу сонсож байв. Одоо ингэж ярьдаг хүн байхгүй боллоо.

Сүүлийн дөчөөд жилд анх удаа Хятад улс иргэний нийгэмд шилжих, иргэд нь засаглалын талаар илүү чөлөөтэй дуугарахаар ам ч нээхээ болив.

Сүүлийн дөчөөд жилд анх удаа Хятад улс иргэний нийгэмд шилжих, иргэд нь засаглалын талаар илүү чөлөөтэй дуугарахаар ам ч нээхээ болив. Оронд нь ноён Ши орчин цагийн түүхээс өмнөх үед “тэнгэрийн доорх” бүх юмыг захирах заяатай төрсөн, бурханчлан тахигдсан хаадаас зээлдсэн “агуу сэргэлт” гэгч бүрхэг зүйлийг иргэддээ амлаж байна.

Brexit, Европын холбооны дотоод зөрчилд нэрмээс болсон Дональд Трампын хөгийн марзагнал Хятад улс “өрнөд”-ийн улс төрийн тогтолцооноос татгалзах ажлыг хялбарчилж өглөө. “Трамп ардчилал, Америкийн манлайлал, эрх чөлөө зэрэг зүйлийг хэзээ ч ярьж байгаагүй. Тэгэхээр бид өрнөдийн ертөнц өөрсдөө ч эргэлздэг юмыг бишрэн дагахаар тэнэг байж болохгүй” хэмээн Хятадын гадаад бодлогын зөвлөх саяхан мэргэжил нэгтнүүдэд маань тайлбарласан.

Либерал ардчилал ялагдал хүлээж буй нөхцөлд ихэнх хятад хүн дарангуйлал болон хувь хүнийг улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалж мөрдөн хавчих явдлыг амьдрал нь дэвжин дээшлэх тэр цаг мөч хүртэл тэвчин тэсэхэд бэлэн байгаа.

Хятадаас алс тэртээх өрнөдийнхөн энэ бүхэн өөрсдөд нь хамаагүй гээд мөрөө хавчаад өнгөрч болох. Тэгвэл Дэн Сяопиний үеэс Хятадын мөрдөж ирсэн хөндлөнгөөс үл оролцох гадаад бодлогыг ноён Ши өөрчлөх гэж байгааг энэ хүмүүс санаарай.

Олон улсын тавцанд “гэрлээ нууж цагаа хүлээх” Дэнгийн сургаалаар Хятад улс саяхан болтол бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос цааргалдаг байв. Эдүгээ ноён Ши байдлыг өөрөөр хардаг болсон. Тэрбээр нам, төрийн аппарат хилийн чанадад Хятадын ашиг сонирхлыг хамгаалахад аль болох идэвхтэй оролцохыг зарлигдсан нь автократ нам төдийгүй ард түмнийх нь хүсэл зориг юм.

Жамил Андерлини

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Zochin (October 13, 2017 12:33:11 pm )

    mundag umaa zambaraatai l um bna manaihan shig deed doodgui tsadigaa aldsan ulsuudad im sahilga heregteidee.olon terbum huniig ingej barihaas yahav diildehguilde huurhii.

    • Иргэн1 (October 15, 2017 9:29:30 am )

      Яг үнэн ардчилал эрх чөлөө гэж 8 настай хүүхдээс 80 настай эмгэн хүртэл улс төр ярьж ерөнхийлөгчөө муулж, параламентын гишүүд, томчууд нь гудамжны авгай нараас дор хэрэлдэж хэн дуртай нь хүссэнээ хийж хамар доорх хагархайгаа чихэндээ хүртэл цуурч чалчиж эмх замбараагүй байдал үүсгэж дэг журам хуулинд захирагдахгүй дураараа байхыг хэлэхгүй аливаа эрх бусдын нийтийн эрхээр хязгаарлагддаг юм хатуу сахилга бат, дэг журам, хуультай байж л олон тэрбум хүнийг ажилтай орлоготой улс орон нь дэлхийд тэргүүлсэн хөгжилтэй байна шүү дээ. Яадаг юм нэг хүнийг тахин шүтээ л биз нэг хүн идээ л биз харин 75 хүн идэж ууж хоосон ардчилал эрх чөлөө ярьж хашиграад 3- хан сая хүнийг ажил орлогогүй, хүмүүжил, төлөвшил ёс суртахуунгүй, хүн чанаргүй эмх замбараагүй болгочихоод босгож дийлэхгүй л байгаа биздээ. Бодонцор сэцэн: Ахаа ахаа хүн ахтай нь дээл захтай нь дээр гэснийг үеийн үед санаж яв ялангуяа томчууд. Захирч захирагдах, зэрэг зэв зиндаа, хүндлэх, дээдлэх, шүтэж явахыг ялгаж салгаж ойлгож хэрэглэдэг байх.

  • Зочин (October 15, 2017 2:02:26 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 15, 2017 2:02:51 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 15, 2017 2:03:15 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны аюулыг манай хоёр их хөрш ОХУ, Хятад улс одоогоос арав, хорин өмнө танин мэдээд ардчиллын бус хөгжлийн замыг сонгоод амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс өнөө хүртэл гайт Ардчиллыг магтан дуулсаар….

  • Зочин (October 15, 2017 2:03:36 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Зочин (October 15, 2017 2:04:05 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 15, 2017 2:04:23 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 15, 2017 2:04:55 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Зочин (October 15, 2017 2:05:37 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Зочин (October 15, 2017 2:05:57 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (October 15, 2017 2:06:57 pm )

    “Их ёс суртлыг эрхэм болговоос, төрийн эрх түмэн олны хэрэг болдог”. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /

  • Зочин (October 15, 2017 2:07:38 pm )

    Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Анри Дюнан “Жинхэнэ дайсан бол манай хөрш улс биш, харин өлсгөлөн гуйланчлал, үгээгүү ядуурал, эрдэмгүй харанхуй, мухар сүсэг, өрөөсгөл үзэл мөн” хэмээн хэлсэн байдаг. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /

  • Зочин (October 15, 2017 2:08:15 pm )

    Даян дэлхийн хүн амын 1 хувьтай тэнцэх хамгийн баян хүмүүсийн эзэмшиж буй хөрөнгө баялгийн хэмжээ нь үлдсэн 99 хувь хүн амын хөрөнгө баялгийн нийлбэрээс давж байгаа хийгээд орлогын хуваарилалтын тэгш бус байдал, хөгжлийн орон зайн тэнцвэргүй байдал нь хүмүүсийг түгшээж байна. Дэлхий дахинаа 700 сая гаруй хүн ам туйлын ядуу нөхцөлд амь зуусан хэвээр байна. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /

  • Зочин (October 15, 2017 2:08:36 pm )

    Мэдээж хэрэг эдийн засгийн даяаршил нь “хоёр иртэй илд” гэдгийг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /

  • Би (October 15, 2017 7:04:21 pm )

    энэ шороо шиг их хүнийг чанга гараар барих нь зөв байх манайх шиг хоосон америк загварын хоосон ардчилал яриад явбал тэрбум гаруй хүнийг яахан билээ.Хятад Орос хоёр том гүрэн хөгжил болон зэр зэвсэг ээр ардчилсан улсуудыг айлгаад сууж байна.

  • Anonymous (October 16, 2017 7:32:14 am )

    90оны буянаар эрээ цээргүй бургачид гарч ирээд эргээд90оноо нулимаж байгаа хүмүүс их юм даа та нар соц нийгэмд байсан шигээ чимээгүй сүүдрээсээ айгаал яавж байгач

antalya rent a car