antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2017 Comments are off

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран ядуурлын тооцооны үндсэн үр дүнг танилцуулна

нийтлэсэн Admin

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байгаа аж.

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын 2016 оны ядуурлын тооцооны үндсэн үр дүнг 10 дугаар сарын 17-нд буюу олон улсын ядуурлын өдрөөр танилцуулна.

Уулзалтын үеэр Жон-Паскаль “Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа хийж байгаа. Үүний үр дүнгийн тайланг ирэх оны нэгдүгээр сард багтааж гаргах зорилготой ажиллаж байна. Тойм судалгаагаар Эдийн засгийн өсөлт хөгжлийг дүгнэхээс гадна өнөөдөр тулгамдаж буй асуудлаас сонгон авч анализ  хийдэг. Танайхаас гаргаж байгаа мэдээллийг харахад ойлгомжтой ч бидэнд илүү нарийвчилсан мэдээллийн бааз хэрэгтэй. Энэ тал дээр цаашид илүү ойр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн банк танай байгууллагын гол хэрэглэгч. Мөн танайхаас гаргадаг сар бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээнд үндэслэн өөрсдөө мэдээлэл боловсруулдаг. Цаашдаа сар бүр Монголбанк, эдийн засгийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэдтэй хамтран цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд томоохон мэдээллийн бааз, суурь болсон танай байгууллагаас оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car