antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2017 1 comment

Өөхийг бүү ад үзээрэй

нийтлэсэн Admin

Илүүдэл өөхийг булчин болгох хэрэгтэй. Гэхдээ өөхийг бүү ад үзээрэй. Өөх тодорхой хэмжээнд хүнд байх ёстой. Өөх нь даавар ялгаруулж бодисын солилцооны тэнцвэрт зохицуулгад оролцдог чухал үүрэгтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүний биед байх өөхний хувь харилцан адилгүй. Мөн наснаас хамаарч хэлбэлздэг. Жишээ нь 20-39 насны хоорондох эмэгтэй хүний биеийн жингийн 21-33% -д өөх агуулагдахыг хэвийн хэмжээ гэж үздэг. Харин энэ насны эрэгтэй хүнд 8-19% -д өөх агуулагдахыг хэвийн гэнэ. Эдгээр хэвийн хэмжээний өөх нь арьсан доорхи өөхөн давхаргад байрлана.

Эмэгтэй хүн хэвийн хэмжээний өөхний агууламжтай байж гэмээнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Энэ хэвийн хэмжээгээ хэт багасгасан эмэгтэй хүнд илрэх эхний шинж тэмдэг сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас л бүх юм эхэлнэ дээ.

Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. Иймд булчин өөхний тэнцвэрт харьцаа таныг эрүүл хийгээд гоо үзэсгэлэнтэй харагдуулна.

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 11, 2017 9:55:06 am )

    Ажаад бхад хэт тарган хүмүүс их өвчлөмтгий бн, бас хэтэрхий туранхай хүмүүс сул биетэй бн. Тэгэхээр аливаа юманд тунгий нь тааруулах ёстой гэж үнэн үг бн

antalya rent a car