antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2017 10 comments

“Салаавч” залуугийн СҮЙТГЭСЭН байгаль !!!”

нийтлэсэн Admin

Цагдаа руу салаавч өгснөөр сошиал од болоод буй Ц.Баярцогт Монголын нэг гол,бүтэн уулын ойг 2012-2015 оны хооронд  сүйтгэсэн.  Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын “Хуст нарийний ам”хэмээх нэртэй газар билээ Хусан ой,уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байлаа.

Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн алт олборлосноос устаж үгүй болсон. Одоо бол хусан ой нь зурган дээр л үлдсэн билээ. Тэрээр энэ хууль бус үйлдлээ тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Засаг дарга,одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хуйвалдан,прокурорын байгууллагын хаацайлал дор явуулсан.

Ж.Эрдэнэбат болон Ц. Баярцогтод байгаль орчны эсрэг гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэрэгсэхгүй болгосон. Ж.Эрдэнэбат дангаараа ч өөр нэг уурхай ажиллуулан байгаль сүйтгэсэн ч бас л хэрэгсэхгүй болсон.

Ц.Баярцогтын уурхай руу шатахуун ачиж явсан том оврын тэрэг 2015 онд Уртын даваанд онхолдсны улмаас энэ сайхан байгальд 20 тн сольярк асгарч ,орчныг хордуулсан.  Бүрэн бус техник ашигласнаас 3 хүн гэмтэж, байгаль бохирдуулсан хэргээр Эрүү үүсгэсэн ч бас хэрэгсэхгүй болгосон.  Шүүх талаас тэднийг БЗД-ийн ерөнхий шүүгч Алдар хамгаалдаг.

Уул уурхайгаас асар их мөнгөжсөн тэрээр бүхнийг мөнгөөр шийддэг. Ялбагийн гол хариуцсан байгаль хамгаалагчийн гэрээс ердөө 600-800 м-т ой, гол сүйтгэн олборлолт явуулж байхад байгаль хамгаалагчид нь хааяа нэг лацдахаас өөрийг хийхгүй байсаар 3 жилийн турш ухуулж дуусгасан.

Ц.Баярцогтын хувийн дансны мэдээллийг цагдаагийнхан шалгахад байгаль орчны 2 байцаагчийн данс руу удаа дараалан мөнгө шилжүүлсэн байдаг ч “Ц.Баярцогтын уурхайд үхэр зарсан” гэж мэдүүлсээр мөн л хэргээс мултарсан.

Энэ хэргийн талаар би тухайн цаг үед нь сурвалжилж байсан ч олон нийт УИХ-ын гишүүн С.Баярцогттой л андуурдаг байлаа. Харин одоо дэлгэх цаг өөрөө ирдэг юм байна. Архиваа ухаж ухаж баримтуудаа ч оллоо.

Одоо ч энэ хэргийн балаг дуусаагүй байгаль орчинд учруулсан хэргийн шүүх хурал удахгүй болно. Тэр үед үүнээс ч ноцтой баримтууд дэлгэгднэ.  Юун салаавч!!!!!!

Сэтгүүлч Баасанжавын Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Irgen (October 04, 2017 4:05:30 pm )

    Erdenebat bas l zevyyn baina. saihan gemgyi tsarainii tsaana aser ih no baigaa yum baina daa.

  • Зочин (October 04, 2017 6:43:07 pm )

    Наадах чинь тэгвэл өнчин биш Эрдэнбатын хүн байна ш дээ.Ярьж хэлж байсан нь аргагүй том байсан юм.Эрдэнэбаттай нь хамт АТГхан.шалгах байлгүй дээ.Мөнгөтөй хүн өөр дөө.

  • Дорж (October 05, 2017 8:41:55 am )

    Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана гэдэг баыхаа

  • ЗОЧИН (October 05, 2017 12:53:25 pm )

    ШААРАН ЧИНЬ САВ НЬ ДҮҮРЧ ДЭЭ УХААН МУУТАЙ БОЛ ИЙМ БАЙДАГ

  • zochin (October 05, 2017 1:52:50 pm )

    Etseggui hunii tolgoi tom gej unen dee. Eh ni huugee humuujuulj chadsangui dee. Aavtai baisan bol daruulgatai l osno shuu dee.

  • иргэн (October 05, 2017 8:25:01 pm )

    Хэрэв Монгол улсад шударга ёс тогтох гээд байгаа нь үнэн юм бол хуулийн байгууллага салаавч баатарын ард байгаа салтаа баатрыг тодруулж хариуцлага тооцох учиртай

  • Төрдөө хууртдаг иргэн (October 06, 2017 12:47:00 am )

    Хайран сайхан байгалтай төрсөн нутаг минь.!!! Ийм ойворгон сагсуу банди нарын ард том нэртэй боловчиг монголын улс төрөөр тоглож,ард түмнийг минь доромжилж,эх орны минь баялагыг эрх мэдэл,албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжиж байгаа нөхдүүдийг нэртэй устай нь олонд дэлгэх цаг нь болсон шүү!!! Шудрага үнэний төлөө ажиллаж амьдардаг хүн бүхэн үгээ хэлэх хэрэгтэй байна!!!!

  • Төрдөө хууртдаг иргэн (October 06, 2017 1:02:39 am )

    Сэтгүүлч Баасанжавын Отгоны бичсэн ноцтой нийтлэлийг уншаад үнэхээр зэвүү хүрч байна шүү!!! Энэ муу боривныхоо баасаа олигтой арилгаж чадахгүй бацааны паянг дэлгэх цаг нь иржээ!!!Ж.Эрдэнэбат,М.Энхболд хоёр чинь үёэлүүд гэдэг.!!! Энэ хоёр товариштай холбоотой л байж таарлаа!!! Ёстой юун салаавч!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • zochin (October 06, 2017 11:43:53 am )

    Ёстой хэлэх ч үг үнэхээр алгадаа,, хайран сайхан нутаг орноо зарж сүйтгэж байгаа энэ мэт мэдээ уншихаар зүрх өвдөж нүд хорсоно гэвч хэн ч яаж ч чадахгүй болохоор дэндүү харамсалтай, ёстой худалдагдсан худлаа эх орончид юмдаа бид,, хууль шүүхийнхэн татвар төлөгч бидний мөнгөөр ямар өндөр цалин авдаг билээ дээ уул нь

  • МИ УЯАЧИЙН ХАМААТАН? (October 06, 2017 1:18:41 pm )

    ДЭМЖДЭГ УЛС ТӨРЧ НЬ МИ-ГИЙН САДАН ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТ,ШҮҮГЧ НЬ БАЯНЗҮРХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АЛДАР БАЙХААР ЖИРИЙН ИРГЭНТЭЙ ЯАЖ АДИЛ БАЙХ БИЛЭЭ.

antalya rent a car