antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2017 Comments are off

ДИДЬЕ ДРОГБА: БИ АНХ БАРУУН ЖИГҮҮРИЙН ХАМГААЛАГЧ БАЙСАН

нийтлэсэн Admin
Челси клубын амьд домог Африкийн хар азарга Дидье Дрогба өөрийн хүүхэд насны тухай цөөн асуултад хариулжээ.

-Та хэдэн настайдаа анх мэргэжлийн клубт тоглох болсон бэ?
-Би анх Ле Манст 18 настайдаа элсч байсан. Үүний өмнө Лавалойс клубт 15-тайдаа, бүр анх сонирхогчийн шатанд бол Бриттани багт тоглож байсан. Гэхдээ Ле Манс миний анхны мэргэжлийн баг.
-Тэнд ямар байрлалд тоглож байв?
-Би 11 нас хүртлээ баруун жигүүрийн хамгаалалтад тоглож байлаа. Харин дараа нь довтлогчийн байрлалыг сонгосон. Авга ах маань довтлогч байлаа тэгээд л намайг ч мөн тэр байрлалд тоглохыг хүссэн.
-Ямар алдартай тоглогчтой мөр зэрэгцэн хүчин зүтгэж байв?
-Ле Манст надтай хамт Даниел Косен тоглож байлаа. Түүнийг Рэйнжирс, Халл Ситид тоглож байснаар мэдэх байх.
-Чухал алдартай дасгалжуулагчид?
-Намайг Ле Манст нэгдэхэд дасгалжуулагч маш чухал үүрэг оролцоотой байлаа. Учир нь би өдөр бүр хүнд бэлтгэл шаарддаг мэргэжлийн лигт очиж, сонирхогчдын ертөнцийг орхиж байсан юм. Энэ үе маш хэцүү байлаа. Тэр надад маш олон зүйл зааж, миний мэдэхгүй зүйлүүдэд туслаж байсан. Түүнийг Марк Уэстерлоп гэдэг, одоо тэр ПСЖ-д ажиллаж байгаа.
-Та бэлтгэлээ хэрхэн хангадаг байв?
-Би бэлтгэлдээ галт тэргээр явдаг байсан бөгөөд цаг хагасын зайтай газар зарцуулдаг байсан. Гэхдээ энэ үнэ цэнэтэй байлаа. Юу ч намайг зогсоож дийлээгүй.
-Академид өнгөрүүлсэн жилүүддээ ямар хөгжим сонсдог байв?
-Би Африкийн үндэсний хөгжим болон америк рэп, хип хоп сонсч байлаа. Франц рэп ч мөн гайхалтай. Би бараг бүгдийг нь сонсдог байсан болохоор хөгжимд үнэхээр хайртай. Түүнчлэн би хэмнэл сайтай Конгийн хөгжим сонсдог байлаа, хүмүүс Коффи Олимидед үнэхээр дуртай. Тэр Африкт маш алдартай.
-Дуртай хувцас?
-Би Лэвигийн жинс, Тимберландын гутлаар гангарах дуртайн дээр бөмбөгдөгч стайлын (bomber-style jacket) хүрэм өмсөх дуртай.
-Ямар үсний засалт таалагддаг вэ?
-Би одоогийн Рюбэн Лофтус Чиктэй адилхан стайлыг таашаадаг. Тал нь богино хэрнээ орой дээрээ урт засалттай.
-Одоо эргээд харахад танд өгсөн хамгийн сайн зөвлөгөө юу байв?
-Би 22 юм уу 23-тай л байсан байх. Найз маань надад зургаан сар хөлбөмбөгөөр хичээллэхийг зөвлөж, энэ хугацаанд сайн унтаж, зөв хооллож, шоудахаа больж, бэлтгэлдээ шургуу анхаарахыг зөвлөж, захисан. Энэ бол ажил байлаа.
-Хаана хамгийн сайн идээшсэн бэ?
-Би их азтай л даа, ямар ч багт очсон сайн хамт олонтой учирдаг.
-Та багадаа ямар нэгэн цомд түрүүлж байв уу?
-Тийм ээ. Лавалойст байхад 18-аас доош насны багтай шилжин явах цомд түрүүлж байлаа. Энэ нь Ле Манс руу явахаас нэг жилийн өмнө болсон явдал.
-Анх удаа мэргэжлийн гэрээ хүлээн авахад ямар байсан мөчөө хуваалцаач?
-Би бага байхдаа долоо хоногт хоёр удаа сонирхогчдын багт бэлтгэл хийж, хажуугаар нь хичээлдээ явдаг байлаа. Энэ бол миний мөрөөдөл байсан ч гэр бүлийнхэн, найзуудын маань хувьд онцгой зүйл биш байв. Хамгийн гол нь энэ бүхэн миний мөрөөдөл төдийгүй туулж болох асар урт зам шиг л санагддаг байсан даа.
Тэгээд анхны мэргэжлийн гэрээгээ байгуулахдаа би  үнэхээр их баярлаж байлаа. Ингээд би маш их ач холбогдол өгч, асар ихээр хичээж байсан юм. Учир нь энэ бол маш сэтгэл догдлом агшин байж билээ. Өөртөө “би үүнийг хийж чадлаа, би эцэг эхдээ харуулж өөрөөрөө бахархах болно” хэмээн хэлж байв.
Би анх 18 настайдаа амьдралдаа өөрчлөлт хийж гэрээ анх удаа орхин явж байв. Энэ бол миний гэрээсээ хол явсан анхны тохиолдол байсан. Би яг гэрээнд гарын үсэг зурах үед өөрийгөө яг том хүн шиг болсон мэт төсөөлж байлаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car