antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 4 comments

Багш нар хоёр дахь удаагаа ажил хаяж байна

нийтлэсэн Admin

Багш нар өнөөдөр хоёр дахь удаагаа ажил хаяж байна. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын хариуг наймдугаар сарын 24-ний дотор багтаан өгөхийг хүссэн ч Засгийн газраас тоймтой хариу өгөөгүй. Есдүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн “Цалин нэмэх асуудлыг судалж байна” гэсэн нэр төдий хариу өгсөн.

Багшийн цалин нэмүүлэх түр  хороонд 30 мянга гаруй багш нэгджээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 21-ний өдөр мэдээлэл хийхдээ “Есдүгээр сарын 21, 26-ны өдөр анхааруулах ажилт хаялт зарлана” хэмээн мэдэгдсэн билээ.

Ажил хаялт өнөөдөр хоёр дахь удаагаа болж буй ч нийслэлийн зарим сургууль, цэцэрлэг ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • АН сайн ажиллаж байна шүү (September 26, 2017 12:34:07 pm )

    АН сайн ажиллаж байна шүү. Утааны эсрэг ээжүүд, хүүхнүүд нүцгэлэх, багш нарын ажил хаялт, хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалъя гэх мэт ажлуудыг зохион байгуулж байна.Харин олон нийт хэр хүлээж авах юм болдоо.

  • Зочи н (September 26, 2017 12:51:36 pm )

    Ямар ч бодлогогуй олссон,ажил хаясан болгонд цалин нэмнэ гэж болохгуй..Багшийн сургууль тогсоод ажилгуй явж байгаа хун олон байна ш дээ.Бух багшид цалин хавтгайруулж огно гэж юу байдаг юм бэ.Хичээл зутгэл,ур чадвар бусад узуулэлтийг харгалзаж урамшуулал хэлбэрээр нэмэгдэл олгохнь зуйд нийцэнэ гэж бодож байна.Уйлдвэрчний Эвлэлийн нэр барьж ,одон тумнийг буруу зуйлд турхирахаа болтх хэрэгтэй.

  • bats (September 26, 2017 1:24:38 pm )

    AN turhiraad bn da 30 huvi ehnii udaad bolno l doo ediin zasgiin sergeltiig saaruulah gesen an ii bodlogo l yvagdaad bn 2020 ond MAN shig olon suudal avna gej zuudelj baigaa baih daa

  • зочин (September 27, 2017 5:29:34 pm )

    ажилтай албатай нь тэмцээд цалин пүнлүүгээ нэмүүлдэг байж хөөрхий тэтэвэр, тэтгэмж харж амьдарсан болж суугаа хэд нь яанадаа төр гэж байгаа бол мөнгөн тэмдэгтийнхээ худалдан авах чадварыг хамгаалдаг зүй тогтолтой юм гэсэн хамгаалж чаддаггүй төр, засаг амьдрах насгүй байдаг гэсэн тэр үнэн юм байна. олуулаа төрд гарчихаад төрөө,засгаа унагаах гэж байгаа төр бол төр биш болсны шинж биз.

antalya rent a car