antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 1 comment

С.ТӨГС: МИНИЙ ХЭВ МАЯГ ТОМ СОРМУУС, САА, ХЭТ ХИЙМЭЛ ХӨМСӨГ БИШ

нийтлэсэн Admin
Загвар өмсөгч С.Төгс саяхан Филиппин улсад болж өнгөрсөн “Miss World Phillipines” тэмцээнд шүүгч, нүүр будагч, моделиор ажиллаад ирсэн. Тэрбээр өөрийн студиэ нээхээр болсон тухайгаа фэйсбүүк хуудсандаа хуваалцсан байсан юм. Шинэхэн ажлаа эхлүүлээд байгаа түүнийг энэ удаагийн дугаартаа түр саатуулсан юм.

-Сүүлийн үед ямар ажил дээр илүү төвлөрч байна вэ?
-Сүүлийн үед модель, мэйк ап артист хоёрыг хослуулан ажиллаж байна даа.
-Одоо ямар агентлагуудтай хамтарч байгаа вэ. Эх орондоо хэр удах вэ?
-Өмнө нь гэрээтэй байсан бүх л агентлагтайгаа холбоотой байгаа. Гэхдээ он гартал монголдоо байхаар шийдсэн.
-Шинэ студитэй болох гэж байгаа гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-“Addict” студио байгуулаад ажлаа дөнгөж л эхэлж байна. Филиппин улсад болсон Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллах санал авч ажилласан. Филиппинээс Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийг хатан гэж нэрлэдэг юм. Шүүгч хийж байхдаа хоёр хатны нүүр будалтыг гурван долоо хоног хариуцан ажилласан. Би өөрөө мэйк ап артистаар Берлинд төгссөн л дөө. Энэ үеэрээ артистын ажлаа ямар их санаснаа мэдсэн. Тэгээд монголынхоо артистуудаас арай өөр уур амьсгал оруулж ирэхийг хүссэн юм. Бүгд биш ч ихэнх студи ижилхэн будалт хийж байгаа харагддаг. Мэдээж гоё будалтууд харагддаг л даа. Гэхдээ миний хэв маяг том сормуус, саа, хэт хиймэл хөмсөг биш. Би ийм будалтыг хийж чадна. Гэвч захиалгын будалт хийхгүйгээр, зөвхөн өөрийн уран бүтээлийг туурвиж, бусдаас өөр зүйл хийхийг хүсч байна.


-Студидээ өөрөө артистаараа ажиллах уу?
-Тийм ээ. Өөрөө ажиллана.
-Загварын тайз, артист хоёрын аль нэгийг сонгох бол алийг нь сонгох вэ?
-Ёстой хэлж мэдэхгүй юм.
-Урьжигдар “Mongolian next top model” шоуны ялагч Цэкүгийн нүүр будалтыг хийсэн байсан. Ойрын өдрүүдэд ямар арга хэмжээнд ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Студийнхээ бүтээлч ажлыг хийнэ. Хэд хэдэн байгууллагатай уулзахаар төлөвлөөд байгаа. Мөн “Shangri-la Mall”-оос зохион байгуулж буй загварын шоу ирэх 29-нд болно. Энэ загварын шоунд гол моделиор ажиллахаар болсон.

Үндэсний шуудан 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • gj; (September 27, 2017 5:47:25 pm )

    манжуудтай адилхан хэлбэр төрхийн царайтай юм

antalya rent a car