antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2017 6 comments

Боловсролын хэлтэст өрөөгөө суллаж өгөхийг Иргэдийн хурал дахь АН-ын бүлэгт уриалж байна!

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэстэй холбоотой шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай нэг асуудал байна. Энэ бол тус хэлтсийн үйл ажиллагаа явуулах байрны тухай юм. Тус хэлтэс нь 2008 оноос эхлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлаж ирсэн нь сургууль, цэцэрлэгүүдтэйгээ ойр байх ажлын шаардлага байдагтай холбоотой.

Тус дүүргийн хүн ам 2016 оны 12-р сарын 31-ний байдлаар 327500-д хүрчээ. Баянзүрхэд боловсролын нийт 244 байгууллага үйл ажиллагаа явуулдагаас цэцэрлэг 196 (үүнээс төрийн өмчийн 40, төрийн бус өмчийн 156), сургууль 48 (үүнээс төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 22) тус тус байна. Сургуулийн өмнөх боловсролын 196 байгууллагад нийт 26,640 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд цэцэрлэгт хамрагдах боломжгүйгээс гэртээ байдаг 5,622 хүүхэд бий. Төрийн болон хувийн өмчийн 48 сургуульд 52,000 орчим хүүхэд сурч байна. Боловсролын хэлтэс нь дарга, мэргэжилтнүүд нийлээд 6-хан хүний орон тоотойгоор энэ том дүүргийн 250 орчим боловсролын байгууллагуудыг хариуцан ажиллаж байгаа нь хэтэрхий ахадсан ачаалал гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Гэтэл 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхээс 2-хон долоо хоногийн өмнө буюу 8-р сарын дундуур дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга                              Б.Амартүвшин нар Боловсролын хэлтсийн 6 ажилтнаа байрнаас нь гаргасан. Тус хэлтсийнхэнд байр, өрөө түрээслэх зардал байхгүй. Ийм учраас Боловсролын хэлтсийн ажилтнууд 9-р сар гарч, хичээлийн шинэ жил эхэлтэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудал, караокэ байрладаг байшинд таньдаг хүнийхээ өрөөнд үнэгүй байрлаж байжээ.

Зураг 1. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн байрлаж байсан байр

Энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийнхэн өөрсдөд нь өгсөн өрөөгөө 9-р сарын 8-ны өдөр Боловсролын хэлтэстээ гарган өгч, түлхүүрийг нь гардуулсан нь талархууштай. Энэ өрөөнд тус хэлтэс өмнө нь байрлаж байжээ.

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тус хэлтэст дахин 1 өрөө хэрэгтэй байгаагаа дарга Цогзолмаа бидэнд хэлсэн юм. 2 газар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тул өнгөрсөн 5 дахь өдөр үлдэж буй хэдэн ажилтнууд арга буюу дүүргийнхээ Тамгын газрын байранд нүүж ирсэн байна.

Зураг 2. Бичиг цаасаа зөөж ирсэн байгаа нь

Зураг 3, 4. Эд хогшил, тавилгаа зөөж авчирсан байдал

Иймд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс АН-ын бүлгийнхэнд өрөөгөө суллан өгч, Боловсролын хэлтсээ оруулах уриалгыг гаргаж, энэхүү уриалгыг дэмжин өнөөдрийн дотор шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочиндугардорж (September 26, 2017 11:03:22 am )

    АН ынхан боловсролыг ингэж л доромжилж байгаа юм даа Эрдэнэ дарга худлаа ярихдаа маш сайн яг ажил нь бол яг ийм л байгаа шүү дээ нэртэйгээр нь дүүргийн 00 ийн өрөөнд оруулчихаач дээ АН бүхэл бүтэн том байшинг эзлэж байх паа ч яах вэ дээ

  • irgen (September 26, 2017 12:45:21 pm )

    Shine zasgiin gazar suuliin 5 jil ajil ni dogoldson ene Bayan zurkh duurgiin asuudliig hurdan tsegtselj uguurui duu , ard olon ni namchirhaj bas taltsaj duuslaa . Hairan tsag hugatsaa , on jiluud .

  • BZD irgen (September 26, 2017 5:27:09 pm )

    Bolovsroliin salbar yamar emzeg baidag bilee dee. getel ene muu Purevdavaa met ni ingej zavaaruulj bhdaa ichhed yadag bnaa. Zailaachee ene balair uls turjilt. BZD iin AN iin novshnuuud

  • Иргэн б (September 26, 2017 11:27:56 pm )

    Босоо гээд дүүргийнхээтэйгээ хамтарч чадахгүй хэлтсийн дарга байгаа байх даа. Удирдах удирдуулах ёс гэж байдаг

  • Иргэн б (September 26, 2017 11:28:36 pm )

    Босоо гээд дүүргийнхээтэйгээ хамтарч чадахгүй хэлтсийн дарга байгаа байх даа. Удирдах удирдуулах ёс гэж байдаг

  • Хүүхдийн байгууллага нь бас хөөгдсөн (September 27, 2017 1:46:11 pm )

    Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь мөн л байргүй, ажилтнууд нь жил орчим цалингүй ажиллаж байгаа бас нэг асуудал байна.

antalya rent a car