antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2017 21 comments

Н.Номтойбаяр: Шадар сайдын дэглэлттэй жүжиг яаж тогтоогдсоныг асуусан

нийтлэсэн Admin

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны хурлаар хэлэлцсэн асуудлыг хэлэлцэнэ. Тусгай хяналтын дэд хорооны хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцсон. Тиймээс Н.Номтойбаяраас зарим зүйлийг одрууллаа.

-Тусгай хяналтын дэд хорооны хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээж энэ асуудал хуультай. Төрийн нууцад гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан материалууд орно. Тиймээс Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дэг хаалттай хуралддаг. Хуралд МАН-ын гишүүдийн төлөөлөл, АН-ын бүлгийн гишүүдийн төлөөллөөс нийт зургаан гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны таван гишүүн оролцсон. Хурлаар хэлэлцэгдсэн асуудал Засгийн газрыг огцруулах эсэх асуудалтай шууд хамааралтай. Наймдугаар сарын 25-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ хоёр зүйлийг маш тодорхой ярьсан.Нэгдүгээрт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайдыг тагнаж чагнасан нь тогтоогдоогүй гэсэн. Хоёрдугаарт, тагнасан чагнасан гэсэн асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүс нь Шадар сайдын багийнхан өөрсдөө гэдгийг тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн. Тусгай хяналтын хорооны хурлаар Шадар сайд энэ асуудалд холбогдсон нь яаж тогтоогдсон, Ерөнхий сайд холбогдолгүй нь яаж тогтоогдсон юм бэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас авсан. Эдгээр гурван байгууллага мэдээлэл өгөх болсон үндэслэл нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу прокуророос зөвшөөрөл аваад Тусгай хяналтын дэд хороо, байнгын хороо, чуулганы хуралдаанд танилцуулах үүргийг хүлээж байгаа.

Прокуроос зөвшөөрлийг өчигдөр олгосон.

-Тэгээд яг ямар шийдвэрт хүрсэн юм бэ?

-Хуулийн дагуу мэдээлэх боломжгүй. Наймдугаар сарын 25-нд АТГ-аас өгсөн мэдээллийн задаргааг дэд хорооны хурал дээр дэлгэрэнгүй сонссон. Тодруулбал, Ерөнхий сайд холбогдолгүй нь яаж тогтоогдсон юм. У.Хүрэлсүхийн дэглэлттэй гээд байгаа жүжиг нь яаж тогтоогдсон юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эдгээр байгууллагаас нотлох баримтад тулгуурлаж тайлбарласан. Би сая Тусгай хяналтын дэд хорооны хуралд орсон. Тэгээд хуулийн дагуу мэдээллийг задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан.

-Нууцыг задруулаад байгаа юм бишүү?

-Үгүй. Наймдугаар сарын 25-нд АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Идэрцогийн өгсөн мэдээллийн хүрээнд хэлж байна. Дэд хороогоор ерөөсөө л Ерөнхий сайд нь хууль бусаар Шадар сайдыгаа тагнаж, чагнасан бол хуулийн хариуцлага ярина, хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө энэ асуудлыг зохион байгуулса бол У.Хүрэлсүхэд хуулийн хариуцлага тооцно гэсэн зарчмын хоёр зааг бий.

-Дэд хороо ямар нэг дүгнэлт гаргав уу. Та байр сууриа илэрхийлсэн үү?

-Дэд хороо дүгнэлт гаргахад хэцүү. Учир нь хуульд заагдсан хүрээнд ажлын хэсэг гаргах, түр хороо байгуулах, дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нь прокурорт очоод прокурорын байгууллагаас шүүхээр шийдүүлээгүй байна.

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Zochin (September 23, 2017 4:10:04 pm )

    Uuu hudlaa yarij Bna yadarsan er boldoo

  • Зочин (September 23, 2017 5:49:53 pm )

    Үндэслэлтэй юм л асуусан бна ш дээ. Ухаантай хүний асуулт бна.

  • Алдар... (September 23, 2017 6:29:46 pm )

    Би лав хувьдаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа, Залуу хүнийхээ хувьд ч тэр , улс төрд эзлэх байр суурь, зангараг гээд л төрийн хар хүн байх бүх шинжийг агуулсан хүн учраас дэмжиж байга. Тэглээ ч нийгэм түүнийг хүсээд байгаад л бүх учир байгаа юм

    • Anonymous (September 23, 2017 10:48:53 pm )

      юм л бол нударга зангидаж дайраад, хүн зодоод явдаг хүнийг арай ч зангарагтай төрийн хар хүн гэдэггүй байхаа, бага дунд ангийн хөвгүүд л нэг тиймэрхүү байдаг даа

  • Г.Хулан (September 23, 2017 6:31:17 pm )

    Энэ нээрээ гэмт хэрэгтэн шоронд байх нөхөр улт төрд яваал байхдаа

  • зочин. (September 23, 2017 6:32:36 pm )

    Ж.Эрдэнэбатын даалгавараар Номтойбаяр гүйцэтгэсэн ажиллагаашдээ. Номтойбаяртай тагнуулд цуг байсан найз нь ЭНХМЭНД шдэ. Наадуул чинь 50 сая төгрөг харуулсан гээд гэрч яриад байсан.

  • Hangai* (September 23, 2017 6:34:25 pm )

    Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Buruu xvn deer xergee toxoj yltan bolgosnoos bish Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uchirson bol yaax ch bsii. Ene uls tur bvr umxiirch duuschee. Yr sharxnuudaa tvvj awmaar yum daa

  • Dulamjaw* (September 23, 2017 6:35:43 pm )

    Xurelsux chini nam aa awrax gants xvn shdee. Iim xvnee muulaad doosh xiiged baixaar yax yum bee. Busad balgasnuudaa archij chadaxgvi baij olon yum yritsgaagaad bxii.

  • зочин) (September 23, 2017 7:33:20 pm )

    10 гаран хүчингийн хэрэгтэй, олон арван хулгай зодооны асуудал нь одоог хүртэл шийдэгдээгүй ийм цайчихсан амьтан ингэж уйлан донгодох хэрэг байна уу?

  • иргэн) (September 23, 2017 7:35:35 pm )

    Ene bol jinhene MAHAH-ii nuur tsarai. Iimerhuu shaarnuud archigdah geed jinhene ulger zohioj chatsaga tsarailj baihshiv

  • 123 (September 23, 2017 8:39:54 pm )

    Ийм мэдээлэл хийсэн нь энэ хүнд өөрт нь л муу болж нэр хүнд нь улам унасаан хөөрхий

  • Amar (September 23, 2017 8:49:05 pm )

    Ер нь яг үнэндээ идэж уугаад өөрсдийгөө бодоё гэсэн Миеэгийн хуучинсаг үзэлтэнгүүд Идэж уухыг болиулж улс эх орноо бодоцгооё гэсэн Хүрэлсүхийн шинэлэг үзэлтэнгүүд 2-ын тэмцэл л явагдаж байна шүү дээ.Ө.Энхтүвшин гишүүн Миеэгийн гар хөл болсон ЕС-ыг огцруулахгүй гэсэн Огцруулчихаар нь өөрөө ЕС болно гэх юм.Бас мафижсан бүлэг байдагт итгдэггүй гэж бичжээ.Тэгвэл Эрдэнэтийн 49 хувь,60 тэрбум,ЗГ-ын гишүүдийн өөрсөддөө өгсөн концессууд, “Цагаан суварга” мэтийн том ордууд хэдхэн хүний гарт байгаа нь тэгээд энэ хүнийхээр зөв болж байна уу? Ийм их баялагтай 3-хан сая монголчуудыг өрөнд баригдуулж гуйлгачин болгож олигтой болгоныг нь ховх сордог МАНАН гэж мангас яасан амь бөхтэй юм бэ?

  • Зочин (September 24, 2017 12:05:22 pm )

    Хуулиин тувшинд зов ярьжээ ? Зангарагтай л байна шуу ? Хурэлсух туунииг тойрох хумуус жаахан тархиа ажиллуулах нь яасан юм ?Анхнаасаа хогиин асуудал байхад олгож аваад л байдаг нь МАН ыханы буруу ш дээ Хурэлсух ч Хурэлсух оориигоо ингэж том харагдуулах нь шал тэнэг

  • Зочин (September 24, 2017 12:12:02 pm )

    Унэхээр идэж ууж байгааг мэдэцгээж байгаа юм бол Иим бух юм хогжсон байхад ил тодоор анхааруулга явуулаач ? 26 жил идэж уусан гэж ул узэгдсэн харт баригдсан юм нэгч тодорхой болсонгуй ? Унэхээр асуудал илэрдэггуй юм бол бугд л идэж уусан болж таарч бна ?их нь их гэхгуй бага нь бага гэдэггуй гэсэн логик бна даа ? Улс тор гэсэн намаг монголыг дуусгалаа даа ?

  • зочин (September 24, 2017 3:58:01 pm )

    Өөрийгөө их юманд бодчихсон луйварчин улс орныг дампууруулж амин хувиа хичээсэн самрагч ийм л юмнууд 25 жил өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улс ороо дампууруулж ард олноо ядууруулсан. Үйлийн үрээ эдлэнэ дээ.

  • Brian Burg (September 24, 2017 4:44:37 pm )

    I’ve been absent for some time, but now I remember why I used to love this site. Thank you, I’ll try and check back more often. How frequently you update your web site?

    http://www.ergfirnolikz.com/

  • tur (September 25, 2017 10:07:37 am )

    UDAHGUI NOMTOBARIIN DEGLESEN JUJIG YU BOLOHIIG HARTSGAAYA

  • Anonymous (September 25, 2017 10:22:31 am )

    mu onigini muujgai topor

  • irgen (September 25, 2017 1:34:58 pm )

    Hurelsuh, Nomtoibayar 2 bol yamar argaar horongo chineetei boldogiin ulger jishee shuu neg n gazriin luivraar bayajsan aaviin huu nogoo n uls tor namiin shugamaar toriin hucheer horongojson suiheetei geh yum uu zalitai zaluuchuudiin neg yalgaa bhgui uls eh orond yu ch hiihgui humuus hereggui bhan l samraad hayah bhdaa yanadaa oor nhunalga daa

  • ЗОЧИН (September 25, 2017 3:18:17 pm )

    эНЭ НӨХӨР НЭГ Л ХУДЛАА ЦАРАЙЛСАН НӨХӨР БАЙГААМ ДАА. ЯАЖ Ч ХАРСАН ХУДЛАА ХАРАГДААД БАЙДАГ ЮМ. мӨНГӨ ҮНЭД ХҮРЭХГҮЙ ЦАГ ИРЭХЭД МӨНГӨТЭЙ ХҮҮХЭД ЧИ ЯАНА ДАА өрөвдөлтэй нэгэн болох вий дээ. Шударга ёс үнэд орох цаг ойрхон байгаад итгээд байгаа шүү

  • зочин (September 27, 2017 8:31:06 pm )

    Энэ хүү одоо болимоор байнаа, хэтэрхий их жүжиг тоглолоо болсоон хөө, арай л бардам байна даа бушуу туулай борвиндоо баастай гэдэг дээ шунал ихэдвэл шулам гэж …………….

antalya rent a car