antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2017 20 comments

Э.Бат-Үүл: Хүн огцруулах болохоор л хурлаа зарлаж байна

нийтлэсэн Admin

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яг одоо хуралдаж НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-2012-2016 оны хооронд нийслэл Улаанбаатар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ байдал даамжирсаар  даргаа огцруулахдаа хүрээд байна. Өнөөдөр НИТХ-ын даргыг томилох нь асуудал биш бөгөөд үүний дээр ИТХ-аа Үндсэн хуульд заасан үүргийнх нь дагуу ажиллуулж, Нийслэл хотыг удирдлагаар хангаж эзэнтэй болгох хэрэгтэй. Мөн НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцож байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл. НИТХ-ын даргыг чөлөөлөх болон шинээр томилох ажил хуулийн дагуу явагдах ёстой. Намын байгууллага хуралдаж энэ асуудлыг ярьж байна гэдэг нь хуучин социализмынхаа үе рүү орж байна.

Дараагийн иргэдийн хурал хуулийн дагуу ажилладаг байх ёстой гэдэг дээр шаардлага тавьж ажиллана. Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна. Энэ улс орныг улс төрийн дур зоргоор удирддаг боллоо.

-Танай бүлэг саналаа хэрхэн өгөх вэ?

Манай бүлэг бодлогын байр суурин дээрээ зогсъё, зарчмын байр сууриа илэрхийлье гэж байгаа. Түүнээс НИТХ-ийн гишүүдийн бүрэн эрх хадгалагдана. Хамгийн гол нь нийслэл хотыг удирдлагатай болгож өгөөч, Үндсэн хуулийн дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ажиллуулж өгөөч гэсэн шаардлагаа л тавина. Хувь хүнийг сонгох асуудлыг хүмүүс өөрсдөө шийднэ. Ахин хэлэхэд, төрийг намын байгууллага удирдаад байна. Энэ байж боломгүй хэрээс хэтэрсэн зүйл. Улс төрийн шат шатанд намын байгууллага хуралдаж, оролцож байна.

-Ц.Сандуй даргыг ажлаа хүлээлгэн өгч буй үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн хүний өөрийнх нь хийсэн сонголт. Гэхдээ хамгийн гол нь намын дотоод зөрчлөөс ийм шийдвэр гарч байна. Гэтэл намын дотоод хямралаас болж улс төр хямраад байж болохгүй.

-Та НИХТ-аар сонгогдсоноосоо хойш хуралдаа бараг суусангүй?

-Хуралдаа сууж байсан үед  анзаараагүй байж магадгүй. Өмнөх НИТХ байнгын үйл ажиллагаатай байж бодлогоор хангаж байсан. Гэтэл одоогийн хурал байгуулагдсанаас хойш бид хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа. Хар л даа, өнөөдөр гэхэд НИТХ-ыг улс төрийн зорилгоор л хуралдуулж байна. Хүн огцруулах болохоор л хурал зарлаж байна.

-Та хэнийг дэмжих вэ?

-Ямар ч байсан хэлэх үгийг нь сонсоно. Би төлөөлөгчийн хувьд нийслэл хотыг удирдлагатай болгож өгөх, Үндсэн  хуулийн дагуу ажиллуулж өгөөч гэж шаардана.

Эх сурвалж: Eagle.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • zochin (September 22, 2017 8:00:08 pm )

    ene novshiin balag odoo ch duusaagui bga shu

  • зочин (September 22, 2017 9:41:02 pm )

    Энэ өмхий луйварчинг шалгаж,, хулгай хийж хүүгийнхээ нэр дээр офшорт хийсэн бидний татварын мөнгийг аваач эээээээээээээээээээээээээээээээ

  • Zochin (September 23, 2017 1:13:43 am )

    Vvl dargiig vguilej bna shvv hamgiin sain ajilsan turiin hvn ene hench tvvn shig ajillaj baisangui ee

  • зочин (September 23, 2017 10:53:25 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

    • Anonymous (September 24, 2017 5:31:21 pm )

      Үнэн бх шүү

  • зочин (September 23, 2017 10:53:51 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 23, 2017 10:54:37 am )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд, Х.Баттулга нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!!

  • зочин (September 23, 2017 10:56:00 am )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/!

  • зочин (September 23, 2017 11:07:33 am )

    Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм. /АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин/
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. Махчид, шимэгчид, сорогчид эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • зочин (September 23, 2017 11:08:00 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 23, 2017 11:08:23 am )

    Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.!

  • зочин (September 23, 2017 12:18:13 pm )

    Батүүл хол очиж хуцсан дээр

  • баас лаларт (September 23, 2017 3:44:50 pm )

    батүүлээ? хүүгээ дагуулаад АТГ-ын үүдэнд хумсаа мэрээд суу. авгай чинь хааяа KFC тахиа пицца зөөгөөд гудраад нааран дээрээ хэвт

  • Tonisha Soderman (September 24, 2017 3:37:07 pm )

    Thanks for helping out, wonderful info .

    http://www.ergfirnolikz.com/

  • Zochin unuree (September 25, 2017 12:09:30 am )

    Ubuu odoo bolij uz

  • Anonymous (September 25, 2017 1:53:25 pm )

    Батүүл НИТХ-төлөөлөгч мөн юм-уу хүн огцруулах болхоор хуралд ирдэг бас болоогүйээ хүн загнаад байгаа юмуу зөвлөөд байгаа юм уу нэг юм яриад л байх юм хөөрхийдөө ???

  • зочин (September 25, 2017 3:41:29 pm )

    ЦАГААН ӨВГӨНИЙ ХҮҮ ХАА БНАА. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН МӨНГӨ 17 ТЭРБУМ АВААД АЛГА БОЛЧИХЛОО

  • батүүл өвгөн (September 25, 2017 5:52:52 pm )

    энэ хүн хог өөрөө нэг ч суудаггүй байж хүн огцрох болохоор баярлан салгалж ирж байгааг нь…

  • Anonymous (September 26, 2017 5:59:29 pm )

    ЭНэ нөхөр өөрөө тийм байгаагүй юм шиг ярих юм даа

  • Php Web Hosting (September 30, 2017 7:25:18 am )

    hi was just seeing if you minded a comment. i like your website and the thme you picked is super. I will be back.

    http://www.softbizscripts.com/hosting.php

antalya rent a car