antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2017 5 comments

Цэргүүд амиа алдсаар, Д.Даваа генерал дуугүй суусаар байх уу

нийтлэсэн Admin

Л.ХЭРЛЭН 

Монголын Зэвсэгт хүчин энхийн цагт эр цэргүүд  амь эрсддэг  эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбартцэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь  ердийн үзэгдэл боллоо.   Түүний мөрөөр хариуцлага  тооцсон нэг чтохиолдол байхгүй.  Харин  Б.Бат-Эрдэнэ аварга   Батлан хамгаалахын сайдаар  жил тойрон ажиллахдаа “Бихариуцлага хүлээнэ” гэж хэлснээрээ анхдагч болсон. Удалгүй Засгийн газар огцорсноор  сайдын суудлаас   буусан. Гэхдээ  Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний салбарын бүх хариуцлагыг үүрч  огцорсон гэвэл өрөөсгөл.  Уг нь сайдтай,  сайдгүй энэ салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байх үүрэг бүхий  төв байгууллага  ньЗэвсэгт хүчний жанжин штаб.  Түүний командлагч нь хошууч  генерал  Д.Даваа  юм. Харамсалтай нь  төвбайгууллага нь ч, дарга нь ч, том цолтнууд, хурандаа, генералуудад нь  түмний үрсийг гэх  сэтгэл, алдаагаа хүлээхчадвар, улайх  нүүр, ичих  булчирхай гэж алга. Тэд асуудлын ард  арьсаа хамгаалж, алдаагаа  өндөг шиг дараад  үлдэж байна.  Ер нь энэ салбарынхан өмнө  ч ийм байсан, одоо ч, цаашид ч ийм л байдлаар явах бололтой.

 Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын  27-нд  Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан гурван цэрэг  усанд  осолдож амиа алдсан. Хэргийн мөрөөр хэн  ч хариуцлага хүлээсэнгүй.  Өвөлжилтийн бэлтгэл, хадлантэжээл бэлтгэж яваад усанд осолдоход хүрсэн нь   цэргүүдийн буруу биш байлтай. Тэднийг  мэргэжил, арга зүйнудирдлагаар хангах үүрэгтэй дарга, албан тушаалтнууд хаана байв.  Удирдан  чиглүүлэх үүрэг бүхий  Зэвсэгтхүчний дээд байгууллага  Жанжин штаб юу хийж байв. Эдгээр асуултад Жанжин штаб ч, Д.Даваа генерал ч хариуөгч байсан нь үгүй. Зэвсэгт хүчний салбарт энхийн цагт  эр цэргүүдийн амь нас эрсэдсээр байгаа  энэ асуудлыг  сонгуулийн үр дүнгээр  салбарын сайдаар түр хугацаатай томилогдож  1-2  жил юм уу ажиллаад огцордог,  сайндаа3.5 жилийн хугацаатай тамга атгачихаад явчихдаг хүнтэй холбож харах нь  дээр хэлсэнчлэн учир дутагдалтай. Алдаагаа нууж, албан тушаал дэвшиж ирсэн хурандаа, генералууд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байдаг Жанжин штабыг бүрэн бүрэлдэхүүнээр сольж байж л зэвсэгт хүчний салбар шинэ арга барилааражиллах боломж бүрдэнэ.

 Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт гарсан  осол, амь эрсэдсэн, эрэмдэг зэрэмдэг болсон алба хаагчдынтоог авч үзвэл дайны цагт галын шугаманд байгаа мэт нөхцөл байдлыг санагдуулж байна.

2017.01.17: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  харуулын ахлагч  нь цэргүүдээ дэглэснээс болж, байлдагчЖ.Баярцогт хөлийнхөө хурууг тайруулсан.

2017.02.17: Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээргэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.

2017.04.11: Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найманцэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар  “Дадлагыг ахмад Нявуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.

2017.05.11: Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсанофицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.

2017.06.13: Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагчнас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.

2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэхзүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.

2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 онынаймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав.

 Мөн  2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр 123 дугаар ангийн  байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийнсумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан.

 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэгалбан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Цэргүүд амиа алдсаар, Жанжин штабын дарга, цэргийн өндөр цолтон хурандаа,  генералууд  суусаар  байх уу?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 21, 2017 3:00:41 pm )

    xerlen guai khet ikh bitgii kharluulaad baigaarai.Zam teevriin osloor odor bur khun ukhej baina getel khariutssan darga nariigf ni ogtsor gej ta yagaad bichikhgui b.a ve

  • Зэрэг (September 22, 2017 8:49:27 am )

    Цэргүүдийн өөрсдийн буруу. Хэлж ярьж мэдэгдэж болно.

  • Bradford Morch (September 24, 2017 4:12:13 pm )

    Hi would you mind sharing which blog platform you’re using? I’m looking to start my own blog soon but I’m having a difficult time choosing between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal. The reason I ask is because your design seems different then most blogs and I’m looking for something unique. P.S Sorry for being off-topic but I had to ask!

    http://www.ergfirnolikz.com/

  • оооооо (September 25, 2017 2:07:52 pm )

    Новшнууд дарга болох төлөвлөгөө нь нурчихаар үхлээ л дээ 8 жил тэсэх болж дээ Та нар

  • PogoScUps (September 29, 2017 9:00:22 am )

    Тем, у кого высокое давление, не нужно повествовать, какие головные боли случается выдерживать. Плюс отечность, подчиненность от изменений погоды. Работать либо обучаться в таком положении – просто кошмар. За защиту от монстра по имени «гипертония» можно отдать все на свете.
    Таблетки по рецептам не помогают, а медики объясняют – пробуйте, что-то пойдет. Но этот препарат работает совершенно на любого, не зависимо от возраста и веса. У нас его принимает и бабушка, и брат. Действительно работает и помогает! Головушка ясная и не болит.

antalya rent a car