Увс аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Келсо центр хамтран Увс аймгаас төрөн гарсан МУ-ын аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын барилдааныг гурван өдрийн турш тус аймгийн БТСГ-ын зааланд зохион байгууллаа. Барилдаанд хүчит 128 бөх зодоглож, хоёр давсан шилдэг 32 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргажээ.
Тойргийн барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэсэн байна. Харин гуравдугаар байрт Улсын аварга С.Мөнхбат, дөрөвдүгээр байрт Аймгийн хурц арслан Н.Золбоо, тавдугаар байрт Улсын заан Б.Соронзонболд, зургадугаар байрт Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарчээ.
Тойргийн барилдаандын түрүү бөхийг 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр байлжээ.
78 Comments